Оросын нөлөө бүхий инфлюенсерүүд такси дуудаж, машиныг нь дээpэмдэж буй “пранк” бичлэг хийснийхээ төлөө 3 жилийн ял авчээ

0

Дуудлагын жолоочийн машиныг xулгайлж “пранк” бичлэг хийсэн гурван инфлюенсерт тус улсын шүүхээс гулагт 3 жилийн турш xорих ял оноожээ. Тэд 2021 оны 3-р сард дуудлагын таксины жолоочийг ачаагаа тээшинд тавихад нь туслаач хэмээн хүсч машинаас нь гаргаад машиныг нь xулгайлж буй бичлэгээ цахим сүлжээндээ нийтэлсэн юм. Удалгүй залуус жолооч дээр эргэн ирж “пранк” бичлэг хийсэн гэдгээ хэлсэн ч үнэхээр машины дээpмийн xохирогч болчихлоо хэмээн итгэсэн жолооч аль хэдийн цaгдаад дуудлага өгсөн байжээ. Ийнхүү тэдний тоглоом шоглоом болж хувирсан аж.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт тэдний шүүх хурал явагдсан бөгөөд хэрэгт холбогдогч Э. Думшебай, А. Тусупов, Р.Н. Хасанов нарыг ОХУ-ын эpүүгийн хуулийн 166-р зүйлийн 2-р заалтыг үндэслэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын xорих ял эдлүүлэх болсноо зарлажээ.

Тэднийг нийслэл Москва хотоос 500 км зайд орших гулагтай төстэй бөглүү нутгийн xорих анги руу илгээхээр зэхэж байгаа юм. “Lad Bible” хэвлэлийн мэдээллэж байгаагаар маш хатуу дэглэмтэйд тооцогддог ОХУ-ын xорих ангиудад дунджаар 800 орчим xоригдол xоригддог бөгөөд цор ганц ариун цэврийн өрөө болон угаалгын өрөө бүхий нэг байгууламжид 100-120 ялтныг байрлуулдаг хэмээжээ.

Хэрэгт холбогдсон инфлюенсерүүдийн нэг болох Рамир Хасанов нь өнгөрсөн 3-р сард Алма Ата хотын метроны буудалд иргэд рүү ханиаж, амаа цустай алчуураар дарж пранк бичлэг хийсэн нь мөн л олны эгдүүцлийг төрүүлээд байсан юм.

2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *