Гар урлал сонирхдог Япон залуу харанхуйд хурц ногоон өнгөөр гэрэлтдэг ид шидийн гэмээр ном бүтээжээ

0

Гар урлал сонирхдог нэгэн Япон залуу саяхан өөрийн сүүлд хийсэн бүтээлээ танилцуулжээ – харанхуйд гэрэлтэх ид шидийн эсвэл харь гарагийн гэмээр ном. Өөрийн бүтээлдээ ийм номыг бие дааж хийх аргыг зааж өгсөн байна.

Өнгөрсөн сард Японд амьдардаг сошиал сүлжээ хэрэглэгч Майкл Крессон хэндмейдийн шүтэн бишрэгчдийг этгээд хачин номоороо баярлуулсан юм. Уг ном харанхуйд хурц ногоон өнгөөр гэрэлтдэг. Зохиогч номоо ид шидийн гэж нэрлэсэн нь ч тохирсон гэлтэй: уг номыг хэдээр зарах уу, захиалгаар хийхэд бэлэн үү гэж түүнээс асуух хүмүүс тасрахгүй байна. Залуу мастер бүтээлээрээ мөнгө олохыг нэг их хүссэнгүй, гар доорх бэлэн зүйлээр ийм ном хийх аргыг бусадтайгаа харамгүй хуваалцжээ.

Түүний хэлж байгаагаар бол бэлэг дурсгал зарах арга хэмжээ зохион байгуулах бэлтгэлийн үеэр энэ санаа гэнэт төрсөн гэжээ. Тэрээр харанхуй орчинд өөрийгөө харагдуулах тийм зүйл бүтээж үзэхээр шийдсэн байна. Түүний анхны оролдлого ид шидийн бөгж байлаа. Өөрт байсан флуоресцент туузыг дугуй хэлбэртэй зүйл ашиглаж болохгүйг ойлгож үсэг хайчлахаар шийджээ.

Ид шидийн номын хавтсыг бэлдэхэд хамгийн амархан үе шат байв, учир нь ийм бэлэн хавтас худалдаж авсан хэрэг. Номын хуудаснуудыг хуучирсан өнгө төрхтэй болгохын тулд зарим нэгийг нь кофенд дүрж, зарим нэгийг нь хэсэгчлэн шатаажээ. Одоо бичвэрээ хийх цаг ирлээ.

Харанхуйд гэрэлтэх текстээ бэлдэхэд мастерт ердийн хайч байхад л хангалттай санагдаж байв. Хайчаар флуоресцент туузаа хайчилж “The Matrix” киноны постер дээрх шиг үсгүүд бэлдэж эхэлжээ. Мастер илүү уран зөгнөлт зүйл хүссэн тул аргаа өөрчилж ердийн хайчаа хээтэй хайчлах хайчаар сольсон байна.

Туузыг хүссэн хэлбэрээрээ хайчилж дуусгасны дараа хуудас дээрээ наах үлдлээ. Энэ үе шат төслийн амархан хэсэгт тооцогдож байсан ч цагаа тулахаар хамгийн чимхлүүр ихтэй ажил болжээ: хоёр хуудас дээр текст наахад тэрээр 9 гаруй цаг зарцуулсан. Нямбай ажиллагаа шаардсан, заримдаа ид шидийн гэж харагдахгүй байсан тул бүхэл бүтэн мөрийг дахин шинээр эхлүүлэх ч тохиолдол гарч байв. Их нарийн ажиллагаатай учраас дахиж ийм ном хийхгүй гэдгээ ч мастер хэлжээ.

Өөрийн бүтээлийн гэрэл зураг, бичлэгийг сошиал сүлжээнд байрлуулсны дараа мастер ихэд гайхжээ. Түүний пост богино хугацаанд 200,000 гаруй лайк цуглуулж, хэдэн арван мянган ретвит, эерэг сэтгэгдлээр булуулсан харагдана.

Мастер баян эсвэл өөртөө ийм ном хийхээс залхуурах хүмүүсийн захиалга авч дахин ид шидийн ном хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч ном хийх заавар бүгдэд нээлттэй, хэн дуртай нь ашиглаж болох ажээ.

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *