
Биднийг аймшгийн баяр бүрээр л хар хувцастай шyлмын дүрд хувирсаар, нэгэн хэвийн аймшгийн баяруудыг үдэж байх зуурт герман-америк гаралтай загвар өмсөгч Хайди Клум 95 настай эмэгтэй, Фиона гүнж, аварга мич, харийн мангас зэрэг дүр хувирлаараа жил бүр Хэллоуины баярыг чимсээр ирсэн билээ. Тэрээр 2000 оноос хойш жил бүр шүтэн бишрэгчдээ Хэллоуины баярын өмсгөлөөрөө гайхшруулсаар, өдгөө нэгэнт аймшгийн баярыг түүнгүйгээр төсөөлөхөд ч бэрх болсон билээ. Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр жил алгасахгүй аймшгийн баярт зориулж шинэ дүрх төрхийг бүтээдэг талаараа, “Би аймшгийн баяраар намайг харахыг хүсдэг шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгохыг хүсдэггүй. Мэдээж энэ баяраар миний дүр төрхийг дуурайдаг эсвэл маш бүтээлч байдлаар өвөрмөц хувцаслаж хүмүүсийн анхаарлыг татаж чаддаг хүмүүс олон байдаг тул би хойш суухыг хүсдэггүй юм” хэмээж байжээ. Энэ жилийн аймшгийн баяраар ч тэрбээр шүтэн бишрэгчиддээ бэлэг барьж өнгөрсөн жилийн Хэллоуины баяраар нийтэлж байсан бичлэгийнхээ үргэлжлэлийг олон нийтэд бэлтгэн хүргээд буй юм.
Сүүлийн 20 жилийн туршид герман загвар өмсөгч Хайди Клум хэллоуины баярын өмсгөл бол урлаг гэдгийг баталсаар байгаа билээ

Pippi Longstocking, 2000

Хатагтай Godiva, 2001

Betty Boop, 2002

Gold Alien, 2003

Улаан шyлам, 2004

Цус cорогч, 2005

Forbidden Fruit, 2006

Муужгай, 2007

Goddess Kali, 2008

Хэрээ, 2009

Superhero, 2010

“Bodies” Cadaver, 2011

Ape, 2011

Cleopatra, 2012

95 настан Хайди, 2013

Эрвээхий, 2014

Jessica Rabbit, 2015

Өөрөө, 2016

Майкл Жексоний “Thriller” клипний хүн чоно, 2017

Фиона гүнж, 2018

Харийн мангас, 2019

Blending in, 2020


Түүний “Хайдигийн хэллоуин” нэртэй 2020 онд нийтэлж байсан бичлэг
Амьд үxдэл, 2021



Хэллоуины хатан хаан хочтой тэрээр энэ жил ч шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалсангүй өнгөрсөн жил хүргэж байсан аймшгийн баярын бичлэгийнхээ үргэлжлэлийг “Heidi Does Halloween II Klum’s Day” нэртэйгээр өнгөрөгч баасан гарагт цахим сүлжээгээрээ дамжуулан хүргэсэн юм. Тэрхүү бичлэгийн эхэнд өнгөрсөн жилийн түүхийг үзэгчдэд эргэн сануулах бөгөөд Хайди нэгэнт үxэгсдийн ертөнцөд очсон байгаа түүхийг өгүүлдэг байна. Ийнхүү үxэгсдийн ертөнцөд байсан Хайди ээжийнхээ тухай бодолд автан кино үзэн суугаа хүүхдүүд дээрээ ирэх аж.




Хүүхдүүд нь түүнийг нэг л биш, cэжигтэй авирлаад байгааг анзаарах хэдий ч үзэгчдийн нэгэн адил үxэгсдийн ертөнцөд хөл тавьсан гэдгийг нь ухаардаггүй.
Бичлэгийн хувьд онцгой эффектүүд нь бодит мэт мэдрэмжийг төрүүлэх ба супер модел бүсгүй ч аймшгийн дүрд тоглохоосоо огтхон ч санаа зоволгүй, чадварлаг жүжиглэх аж.
Улмаар бичлэгийн төгсгөлд айшгийн баярын оройн зоог барих үед Хайдигийн ширээн дээр хүүхдүүд нь байгаа нь харагддаг.









Бичлэгийг үзэхэд л айдас хүргэм бодит мэдрэмжийг төрүүлэх бөгөөд асар их хөдөлмөр зарцуулсан бүтээл гэдэг нь илт мэдрэгдэхүйц байв. Тэрээр мөн өөрийн Инстаграм хуудастаа бичлэгт арьс нь хууларч буй үзэгдлийг хэрхэн гаргасан талаар нүүр хувиргал хэрхэн хийсэн талаар бичлэгээ нийтэлжээ.






Хэллоуины баяр болон амшгийн кинонд дуртай бол танд Хайдигийн бичлэг таалагдана гэдэгт итгэлтэй байна







