Бодит амьдрал дээр байх боломжгүй боловч кино дэлгэцээр энгийн үзэгдэл мэт гарсаар ирсэн 17 үзэгдэл

2

Үзсэн киноныхоо баатрууд шиг гайхалтай, сайхан амьдралаар амьдарч үзэх хүсэл хүн бүрт байдаг биз ээ. Гэвч дийлэнх тохиолдолд бодит амьдралтай кино үзэгдлүүд дүйж, зохицох нь тун ховор, уран сайхны найруулга ихээр орсон байдаг билээ. Манай сайт уншигч танд бодит амьдрал дээр огтхон ч байж боломгүй боловч кино дэлгэцнээ энгийн зүйл мэт гаргасаар ирсэн 17 үзэгдлийг танилцуулж байна.

1. Бохир сарвуутай ноход ор, буйдан дээр гарах

© Show Dogs / Riverstone Pictures

Кино болон цувралуудад гудамжаар зугаалж, салхилж байсан ноход гэрт орж ирсэн даруйдаа ор эсвэл буйдан дээр гүйн гарч байгаа үзэгдэл их гардаг билээ. Гэвч бодит амьдрал дээр гэрийн эзэд тэжээвэр амьтныхаа хөлийг цэвэрлэж байж буйдан дээр хамтдаа тухлахыг илүүд үзэх байсан биз ээ.

 

2. Амьтны 6 дахь мэдрэхүй

© Catwoman / Warner Bros Pictures

Кинон дээр гэрийн тэжээвэр ноход эсрэг дүрийн баатрууд болон хорон санаатан руу хуцаж дaйрах явдал олон гардаг. Гэсэн ч бодит амьдрал дээр гэрийн тэжээвэр амьтад өөрт танил биш хүн бүхэнд тийм ч таатай ханддаггүй билээ.

 

3. Орондоо кофе уух

© The Queen’s Gambit / Netflix

Кино дэлгэц дээр өглөө сэрсэн даруйдаа хайртынхаа бэлдэж өгсөн шинэхэн кофег орондоо амталж байгаа үзэгдэл түгээмэл гардаг. Гэвч бодит амьдрал дээр бид өглөө сэрээд хамгийн түрүүнд шүдээ угааж цэвэрлэх байсан нь мэдээж.

 

4. Бүх хэрэгцээ нэг дор байдаг дэлгүүр

© Going in Style / Warner Bros Pictures

Кинон дээр дүрүүд нэг дэлгүүр ороод л өөрт хэрэгцээтэй бүх бараагаа худалдаад авчихдаг билээ. Гэвч бодит амьдрал дээр бид өөрсдийн хэрэгцээт бараануудыг олж авахын тулд хэд хэдэн дэлгүүр орж, нилээдгүй явах шаардлагатай болдог гэдгийг уншигч та сайн мэдэх биз ээ.

 

5. Кинон дээр гол дүрийн баатрууд хэзээ ч дугаарлаж зогсдоггүй

© Home Alone / 20th Century Fox Film Corporation

Яагаад ч юм бэ киноны гол дүрийн баатрууд хэзээ ч дугаарлаж зогсдоггүй билээ. Тэдний орсон дэлгүүрүүдэд дугаарлаж зогсох үйлчлүүлэгч байдаггүй нь хачирхалтай. Түүнчлэн бичүүлсэн бараагаа буцаах бүрэн боломжтой байдаг нь бодит амьдралтай зөрчилдөх билээ.

 

6. Дуу чимээ хэнд ч саад болдоггүй

© Gloria Bell / Stage 6 Films

Чанга дуу чимээтэй орчинд намуухан ярилцах дүрүүдийг та олон харж байсан биз ээ. Гэсэн ч бодит амьдрал дээр тийм хэмжээний дуу чимээ дунд нэгнээ олж сонсох нь тун хүндрэлтэй байх нь дамжиггүй.

 

7. Өглөөний хүмүүс

© Big Little Lies / HBO, © Laures / Depositphotos.com

Кинон дээр гол дүрүүдийн амьдралын хэв маяг тун таатай байдаг нь өглөө ажилдаа явахаасаа өмнө найзуудтайгаа хамтдаа өглөөний гүйлт хийж, гэртээ эргэж ирээд усанд орж, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа цай ууж амждаг зэргээс илт мэдрэгддэг. Харин бодит амьдрал дээр хүмүүсийн хувьд эрт босохоос илүү нойр авч, ажил дээрээ очиж өглөөний цайгаа уухыг илүүд үзэх нь элбэг байдаг билээ.

 

8. Гайхалтай нарийн холбоотой үйл явдлууд

© 13 Reasons Why / Anonymous Content

Кино бүтээл дээр аливаа нэг дүрийн хийж буй үйл хөдлөл бүхэн өөр нэгэн түүхтэй холбогдож, уялдсан байдаг нь бодит амьдралаас ихээхэн зөрдөг билээ.

 

9. Богино хугацаанд орвонгоороо эргэх энгийн хүмүүсийн амьдрал

© The Company Men / The Weinstein Company

Олон кинонуудын эхлэлд гол дүрийн баатрууд ажлаа алдаж, бүтэлгүйтэж яваа тухай үзэгдэл гардаг ч удалгүй хэн нэгэн найз нь түүнтэй холбогдож, “Чи өөрийгөө толинд хараад загвар өмсөгч шиг биетэй талаараа бодож байгаагүй юу? Чам шиг биетэй залууг хайж байгаа загварын агентлаг байна. Холбогдоорой” гэх мэт харилцан яриа өрнөх нь олон. Гэвч бодит амьдрал дээр бүтэлгүйтэж, онож алдаж яваа хүмүүс тэр бүр загвар өмсөгчид шиг 2 метр өндөртэй, сайхан биетэй байдаггүй нь лавтай.

 

10. Гэнэтийн эргэлтүүд

© Suits / Universal Cable Productions

Кинон дээрх хуульч, өмгөөлөгчдийн ажил цаг ямагт л гэнэтийн үйл явдлуудтай таарч үргэлж амжилттай төгсдөг нь гайхмаар байдаг билээ.

 

11. Хүмүүсийн хэрэглэдэггүй үг хэллэгүүд

© Back to the Future / Amblin Entertainment

“Чи зүгээр үү?”, “Яасан бэ?” гэх мэт дүр хоорондын нэгэндээ халамж тавьсан үг хэллэгүүдийг бодит амьдрал дээр та сонсож байсан уу?

 

12. Шaрх, сорви дүрүүдийг улам дур булаам болгодог

© Indiana Jones and the Last Crusade / Paramount Pictures

Төгс бие галбиртай жүжигчдийн хувьд шархaдсан хэдий ч төдийлөн анзаарагдахгүй эсвэл тэднийг илүү дур булаам болж хувирах нь элбэг. Гэвч бодит амьдрал дээр орны өнцөгт цохисон биеийн хэсэг маань олон хоногоор хөxөрч, хавдаж бусдын нүднээс нуух шаардлагатай болдог билээ.

 

13. Эрүүл ахуйн журмыг үл тоох

© Friends / Warner Bros Television

Кинон дээр дүрүүд гэртээ орж ирсэн даруйдаа гадны хувцастайгаа хөргөгчнөөс уух зүйл авч савнаас нь шууд ууж байгаа үзэгдэл их гардаг ч бодит амьдрал дээр ийм үйлдэл гаргавал гэр бүлийнхэн чинь таатай хандахгүй нь мэдээж биз ээ.

 

14. “Уучлаарай, бид яарч байна”

© Eagle Eye / DreamWorks SKG

Адал явдалт кинонууд дээр гол дүрүүд олон хүн цугларсан газруудаас торох зүйлгүй гарч одож байгаа үзэгдэл маш олон гардаг ч энэ нь мэдээж бодит амьдралтай нийцэхгүй билээ. Магадгүй тэр кинонуудын найруулагчид олны дундуур дaйрч орох үед бусдын дургүйцэл хүрдэг гэдгийг мэддэггүй юм болов уу?

 

15. Сурвалжлагчид

© The Accused / Paramount Pictures

Кинон дээр хэдий жижиг хот байсан ч олны сонирхлыг татах үйл явдлууд өрнөх үед тэр хотын хүн амын 1/3 нь сэтгүүлчид юм уу гэлтэй олон камер барьсан сэтгүүлчид гол дүрүүдийг бүчин авч байгаа нь харагддаг. Түүнчлэн аливаа гэмт xэргийн xохирогч болсон хүмүүсийн дэргэд цаг ямагт орчин үеийн хүчирхэг видео камер эсвэл гэрэл зургийн камертай хүн явж таардаг нь мөн л сонирхолтой.

 

16. Шөнө дунд хайртыгаа тэврэх

© City of Angels / Warner Bros Pictures

Кинон дээр дурлалт залуу эсвэл бүсгүйгээ шөнө дунд тэвэрч байгаа романтик үзэгдэл элбэг гардаг ч үнэн хэрэгтээ энэ үзэгдэл нь бодит амьдралтай огтхон ч нийцэхгүй гэвэл хилсдэхгүй биз ээ. Маргааш нь ажилтай хайртыгаа шөнө дунд тэвэрч сэрээхийг хэн ч хүсэхгүй нь мэдээж.

 

17. Тун найрсаг хөршүүд

© Desperate Housewives / ABC Studios

Хэн нэгэнд ямар нэгэн зүйл хэрэгтэй болох үед хөршүүд цаг ямагт тусалж, хөрш нь харагдахгүй удвал гэрт нь орж шалгах зэрэг арга хэмжээ авч байгаа нь кинон дээр олон харагддаг. Гэвч бодит амьдрал дээр хэдий хөршүүд байсан ч эзгүй айл руу нэвтэрч орох хүн үгүй л болов уу.

Бодит амьдралтай нийцэхгүй өөр ямар үйл явдлууд кинон дээр ихээр гардаг вэ?

52
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *