Хэрвээ дэлхий бөмбөрцөг биш хавтгай хэлбэртэй байсан бол бидний амьдрал одоогийнхоос хэр өөр байх байсан бол?

0

Эрт цагаас хүн төрөлхтөн дэлхийг олон улирал ээлжлэн оршиж, өдөр шөнө солигдож, нарыг тойрон эргэдэг бөмбөрцөг хэлбэртэй гараг гэдгийг мэддэг байсан билээ. Тэгвэл дэлхий хэрвээ бөмбөрцөг биш хавтгай хэлбэртэй байсан бол бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх байсан бол? Манай сайт уншигч танд энэхүү асуултыг хариултыг хүргэж байна.

1. Татах хүч өөрөөр үйлчилнэ.

Исаак Ньютоны таталцлын хуулийн дагуу аливаа зүйлсийн татах хүч дэлхийн төв рүү чиглэлтэй байдаг тул дэлхий хавтгай болчихвол бид агаарт хөвөх боломжтой болно гэж бодох хэрэггүй ажээ.

Хэрэв дэлхий хавтгай байсан бол татах хүч дэлхийн төв цэг рүү үйлчилж, төвөөс гадагш чиглэлтэй хөдөлгөөн асар их хүч шаардаж, захаас төв рүү чиглэлтэй хөдөлгөөн маш хялбархан байх байжээ.

 

2. Модод налуу ургана.

Дээр дурдсанчлан дэлхийн татах хүч төв рүүгээ үйлчлэх тул модод дэлхийн төв цэг рүү татагдсан байдалтай хажуулдаж ургах байв.

 

3. Дэлхийн өнцөг булан бүрт нэг л цаг ууртай байх байв.

Тэнхлэгээ тогтмол хурдаар эргэнгээ нарыг тойрч эргэдэг тул дэлхийд ирэх нарны туяа өөр өнцгөөр дэлхийд тусч олон улирал ээлжилж оршдог билээ. Харин дэлхийн хэлбэр хавтгай байсан бол нарны тусгал дэлхийн өнцөг булан бүрт нэгэн ижил тусч, бүх тивд нэг л улирал, нэг ижил цаг агаартай байх байжээ.

 

4. Хиймэл дагуул хөөргөх боломжгүй тул GPS гэх зүйл байхгүй байх байв.

Хавтгай дэлхийн онолын дагуу дэлхий хавтгай байсан бол нар болон сар дэлхийн гадаргуу дээрээс эгц хэмтэй гарах тул дэлхийг тойрч эргэдэг хиймэл дагуул ажиллах боломжгүй болж, хиймэл дагуулын тусламжтай хэрэглэгддэг GPS тэргүүтэй зүйлс хэрэгцээгүй болох байжээ.

 

5. Бидэнд тодорхой тооны л одны орд харагдах байв.

Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй байснаар бид шөнийн тэнгэрт дэлхийн хаана байгаагаас шалтгаалж өөр хоорондоо адилгүй оддыг ажиглах боломжтой байсан бол хавтгай дэлхийд дэлхийн өнцөг булан бүрээс тодорхой тооны л одууд харагдах байв.

 

6. Дэлхийн аль ч хэсэгт хүмүүсийн сүүдэр нэгэн ижил хэмжээтэй тусах байв.

Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй байснаар аливаа эд зүйл, хүн, амьтны сүүдэр дэлхийн аль хэсэгт байгаагаас хамаарч нарны тусах өнцөг харилцан адилгүй тул сүүдэр нь ч өөр тусдаг байв. Тэгвэл хавтгай дэлхийн бүх хэсэгт нарны тусгал нэг өнцгөөс тусах тул дэлхийн хоёр захад байгаа хүний сүүдэр ч нэгэн ижил хэмжээтэй газарт тусах байжээ.

 

7. Өөр газар, өөр өнцгөөс хүмүүс нэг ижил зүйлсийг олж харах боломжтой болох байв.

Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй байхад далайн эрэг дээр зогсож буй хүнд харагдаж байсан усан онгоц тэнгэрийн хаяа руу шингэн орж байгаа нь харагдахад, дэргэд нь буй модонд авирсан хүнд усан онгоц харагдсаар байдаг билээ. Тэгвэл хавтгай дэлхийд модны оройд байгаа хүн ч, газар дээр байгаа хүн ч нэгэн ижил зүйлсийг л олж харах ажээ. Өөрөөр хэлбэл дэлхий хавтгай болсноор өөр газарт, өөр өнцгөөс аливаа зүйлсийг харахад ямар ч өөрчлөлтгүй болно гэсэн үг юм.

 

8. Бороо хажуунаас орно.

Хавтгай дэлхийн төв рүү үйлчлэх татах хүчний дагуу бороо эгц дээрээс бус дэлхийн төв рүү чиглэлтэй орох байв. Харин дэлхийн төв цэгт л бороо одоогийнх мэт эгц дээрээс орох байжээ.

 

9. Дэлхий дээрх бүх усны нөөц төв цэгт хурна.

Татах хүчний хуулийн дагуу дэлхий хавтгай хэлбэртэй байсан бол бүх усны нөөц дэлхийн төв хэсэг рүү урсаж, асар том далайг дэлхийн төвд үүсгэх байв. Ингэснээр хуурай газар зөвхөн зах хэсгээр бүрэлдэн тогтох боломжтой ажээ.

 

10. Нэг газраас нөгөө рүү нисэх нислэг асар их хугацаа шаардах байв.

Хэрэв дэлхий хавтгай хэлбэртэй байсан бол бидний мэдэх газарзүйн байршил эрс өөрчлөгдөж, хэдхэн цагийн дотор очих боломжтой газрууд дэлхийн захад очиж салах ажээ. Тухайлбал, Австралиас Антарктидын хойг хүртэл явахын тулд Америк тивийг хөндлөн туулж, хойд туйлаар дамжиж байж очих шаардлагатай болох байв.

Дэлхий хэрвээ хавтгай хэлбэртэй байсан бол өөр ямар зүйлс өөрчлөгдөх байсан бол?

107
Ха ХаХа Ха
44
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
13
ХарамсалтайХарамсалтай
12
ГоёГоё
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *