Хоёр хүүхэдтэй, туршлагатай эцгийн өгч буй хэрэгтэй зөвлөгөө

2

Хоёр хүүхдийн эцэг, туршлагатай нэгэн аавын зүгээс хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд нь тус болсон дүрмээсээ хуваалцлаа.

1.

Хязгаарлалт нь зөвхөн аюулгүй байдал болон бусдын эрх чөлөөнд халдсан тохиолдолд л яригдана. Хязгаарлалтыг тодорхой бөгөөд энгийн байхаар хийгээрэй. Бусдаар бол хүүхэд чөлөөтэй туршилт хийж л яваг.

 

2.

Шийтгэл нь урьдчилан мэдэгдсэн, муухай биш, ойлгомжтой байх ёстой. Тодорхой бус шалтгаан болон хожим хойно гарах үр дагавар нь эцэг эх, хүүхдийн аль алинд нь хэцүү тусдаг. Эцэг эх чангаар хашхирч аймшигтай царай гарах нь – сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлэх ёстойг илтгэнэ.

 

3.

Аав, ээж хоёр нэг ижил зүйл ярих хэрэгтэй. Ээж шийтгэсэн бол аав шийтгэлийг өөрчилж болохгүй. Хүүхдэдээ хайргүйдээ ингэж байгаа юм биш. Энэ бол буруу үйлдлийн шийтгэл гэдгийг ойлгуулна.

 

4.

Ах, эгч байх – шинэ боломж байхаас бус шинэ үүрэг биш. Том хүүхдэдээ чи том нь учраас тэгэх ёстой гэж бүү хэлж байгаарай. Түүний бага насыг эвдэж дүү нартайгаа харьцах харьцааг муутгана. Түүнд үүрэг байхгүй, яагаад гэвэл түүний ах, эгч болж төрсөн нь түүний буруу биш.

 

5.

Хүүхэд – эцэг эхийн толь. Хүүхэд хэдий хэр ширүүн ааштай байна төдий чинээ эцэг эх нь тайван хандах ёстой. Хүүхэд томчуудыг дуурайдаг, томчууд бол тэдний хувьд үлгэр дуурайлал.

 

6.

Хүүхдийг айлгаж болохгүй. Хэзээ ч, ямар ч нөхцөлд. Цагдаа аваад явна, ээж нь хайрлахаа болино, хөрш орж ирээд загнана, энэ бүгд хүүхдийн сэтгэл зүйг эвдэнэ.

 

7.

Хүүхдүүдийг харьцуулж болохгүй. Хүүхдэд аз жаргал хүсэхээс бус онц дүн бүү хүс. Бусадтай харьцуулахад өөртөө итгэх итгэлээ алддаг.

 

8.

Сонголт хийх боломж олго, өөрийнхөө хүслийг сонсож сураг. Шийдэмгий бус, аз жаргалгүй томчууд бол бага байхад нь эцэг эх бүгдийг өмнөөс нь шийддэг байжээ. Юуг ч сонгож болно: идэх каш, тоглох тоглоом, үзэх хүүхэлдэйн кино, өмсөх хувцсаа, амралтын өдрийн төлөвлөгөө гээд юу ч байж болно.

 

9.

“Тэгж хий” – зөв хувилбар биш. Өөрийн хувийн туршлагаас харахад бага багаар ажиллах хэрэгтэй. Хүүхэд таны хийж байгаа зүйлээс үлгэр дуурайлал, хүсэл сонирхолтой болох ёстой. Хамгийн гол нь хүчээр хийлгэхгүй шүү.

 

10.

Хайр дурлал – энэ бол хэлэлцээрийн нэг хэсэг биш. Эцэг эх хүүхдийнхээ амжилттай байгаад болон зөв хүмүүжилтэй байгаад нь хайртай биш шүү дээ. Ямар ч нөхцөлгүйгээр л зүгээр хайрладаг юм.

129
ГоёГоё
20
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Отгонбаяр Сүхболд

    Отгонбаяр Сүхболд

    2017/05/01 at 20:28

    Байгалмаа Дашдорж, С.Хонгорзул Зулаа

  2. Batzorig Ganbat

    Batzorig Ganbat

    2017/05/01 at 20:37

    Soyol Bold

  3. Ujins Oogii

    Ujins Oogii

    2017/05/01 at 20:53

    Davaadorj Huygbaatar

  4. Б. Далхсүрэн

    Б. Далхсүрэн

    2017/05/01 at 20:53

    Дүүрэнжаргал Бомбоолой уншаарай

  5. Lhamaa Lana

    Lhamaa Lana

    2017/05/01 at 21:02

    Цахилгаан Зараа

  6. Цахилгаан Зараа

    Цахилгаан Зараа

    2017/05/01 at 21:31

    <3

  7. Muugii Moonoo

    Muugii Moonoo

    2017/05/01 at 21:46

    Ганзориг Гансүх

  8. Uujgii Davaajav

    Uujgii Davaajav

    2017/05/01 at 22:11

    Dorjnamjil Nemeekhuu

  9. Ganzo Lhagva

    Ganzo Lhagva

    2017/05/01 at 22:16

    Hvrelbaatar Uyanga

  10. Jargalbayar Davaa

    Jargalbayar Davaa

    2017/05/01 at 23:39

    Тайван Монгол

  11. Tsogtsaikhan Tsengel

    Tsogtsaikhan Tsengel

    2017/05/02 at 00:16

    Sainaa Ganbold

  12. Kami Sochigel

    Kami Sochigel

    2017/05/02 at 01:11

    Stn Suld

  13. Жаргал Баатар

    Жаргал Баатар

    2017/05/02 at 01:19

    Uz3j bolohguo baina

  14. Gerelmaa Gal-orshikh

    Gerelmaa Gal-orshikh

    2017/05/02 at 09:37

    Дэмчиг Урианхай zaawal unshaarai

  15. Lolo White

    Lolo White

    2017/05/02 at 12:03

    Dorj Paaga

  16. Kherlenchimeg Soyolkhuu

    Kherlenchimeg Soyolkhuu

    2017/05/02 at 18:27

    Tsolmon Bayasgalan

  17. Undarmaa Bayaraa

    Undarmaa Bayaraa

    2017/05/02 at 18:39

    Nyamaa Suhtulga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *