Орос улс “Спутник V” вакциныг хамрын цацлага байдлаар гаргах туршилтын ажлаа эхлүүлээд байна

0

Ойрын ирээдүйд Орост “Гам-КОВИД-Вак” бэлдмэл хамрын цацлага байдлаар гарч эхлэх нь. Клиник туршилтыг эхлүүлэх зөвшөөрөл өгсөн тухай Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдагджээ. Уг хэлбэрийн вакцин нь хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах боломжийг олгоно гэж үзэж байгаа бөгөөд өөр төрлийн дархлаа суулгана хэмээн найдаж байна. Хамрын цацлага байдлаар вакцин боловсруулах үзэл баримтлал хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан юм.

Энэ оны 4 дүгээр сард л уг бэлдмэлийг бүтээх патент авсан гэж Гамалейн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург мэдэгдэж байсан удаатай. “Яг хэзээ бүртгүүлэхийг хэлж мэдэхгүй байна, юуны түрүүнд бага насны хүүхдүүдийг вакцинжуулахад үр дүнгээ өгнө гэдэгт л их итгэл найдвар тавьж байна. Гэхдээ яг одоогоор бид баталгаа өгч чадахгүй, 2021-2022 оны зааг дээр болов уу” хэмээн Первый канал сувгийн “Док-ток” хөтөлбөрөөр ярьсан тухай LIFE-д бичжээ.

6 дугаар сард вакцины талаар Зөвлөлийн спикер Валентина Матвиенко ам нээсэн юм. Түүний хэлснээр бол тэрээр шинэ хэлбэрийн “Спутник V” вакцины туршилтад оролцох болсон ажээ: “Би сайн дурынханы багт орсон туршилтын туулай. Эмч нарын зөвлөмжөөр хамрын вакцин хийлгүүлж хамрын хөндийг вирусээс хамгаалаад байна” гэж Матвиенко хэлжээ.

tvzvezda.ru

8 дугаар сард гүйцэтгэх агентлагууд Гамалейн нэрэмжит төвийн хялбаршуулсан хөтөлбөрийн дагуу явуулсан “Спутник V” хамрын вакцины клиник туршилтыг хангалтгүй болсон гэж үзсэн. Александр Гинцбургийн “Известия”–д өгсөн ярилцлагаас харахад туршилтыг бүтэн үе шаттайгаар хэрэгжүүлэхэд 400 сая рубль шаардлагатай ажээ.

avo.ru

Өнөөдрийн байдлаар шинэ хэлбэрийн вакцины боловсруулах ажлыг эхлүүлсэн талаар “Спутник V”–ийн үйлдвэрлэгчийн нэг болох Generium мэдэгдээд байна. ““Генериуам” эмийн үйлдвэр COVID-19-ийн эсрэг “Спутник V” хамрын цацлага вакцины клиник туршилт явуулах хүсэлтээ мэдүүлсэн” гэж тус компанийн захирал Даниил Талянский мэдэгдсэн тухай ТАСС дурджээ.

Хамрын хөндийд цацах вакциныг “Генериум”-ын мэргэжилтнүүд Гамалейн нэрэмжит төвийн боловсруулсан төсөл дээр үндэслэн боловсруулжээ. Жирийн вакциныг бодвол шинэ бэлдмэл нь хөргөх шаардлагагүй тул тээвэрлэлтийн тусгай горим шаардахгүй юм.

mirea.ru

Судалгааны зорилго – аюулгүй байдлын үнэлгээ хийх, насанд хүрсэн хүмүүсийн дунд хамрын цацлага байдлаар гарсан “Гам-КОВИД-Вак” бэлдмэлийн үйлчилгээ, дархлаа тогтоох чадварыг судлахад оршино. Урьдчилсан байдлаар туршилтад сайн дурын 500 насанд хүрсэн хүн оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд туршилтыг 2023 оны 12 дугаар сарын 31 гэхэд дуусгахаар ажлаа бэлтгэжээ. Туршилтыг Санкт-Петербург дахь Эко-аюулгүй байдлын шинжлэх ухаан-судалгааны төв зохион байгуулах юм.

“Методичка” телеграм-сувгийн мэдээнээс харахад: “Дэлхийг хамарсан цар тахлын үед энэ хэлбэрийн вакцин үнэхээр хэрэгтэй байна. Цаг алдалгүй халдварт саа өвчнийг дарах “дуслан” вакциныг (хүүхдүүдийг бүр хатуу чихэр байдлаар вакцинжуулдаг болсон) гаргаагүй бол энэ аймшигтай өвчин хэдий хэр үргэлжлэх байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Тэгээд ч хүн төрөлхтөн бүгд WhatsApp, Viber зэрэг ашигладаг болсон энэ цаг үед дор бүрнээ л 5G эсвэл чип суулгана гэдэг айдастай болсон цагт …”

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *