Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг хамгийн үнэтэй 6 зүйл. Тэрээр саяхан Forbes-ийн түүхэнд байгаагүй хамгийн баян хүнээр тодорсон юм

0

Тэрбумтан Илон Маск технологийн компанийнхаа үр шимээр их хэмжээний хөрөнгө цуглуулж саяхан албан ёсоор Forbes-ийн түүхэнд байгаагүй хамгийн баян хүн болжээ. Тэрээр 270 гаруй тэрбум долларын хөрөнгийн эзэн, тиймээс Маскийг урьд нь сонсогдож байгаагүй тансаг эд хөрөнгөтэй гэхэд гайхах зүйлгүй. Энэ тэрбумтанд байдаг хамгийн үнэтэй хэд хэдэн эд зүйлийг танд сонирхуулах гэж байна.

6. Алмаз болон бадмаараг шигтгээтэй Tesla бөгж

hypebeast.com

Маскад байдаг хамгийн үнэтэй эд хөрөнгийн нэг бол – Tesla-гийн логотой алмаз, бадмаараг шигтгээтэй бөгж. 37,000 гаруй долларын үнэтэй тус бөгжийг алдартай дизайнер Бен Баллер бүтээжээ. Дизайнер уг бөгжийг Маск-д бэлэглэсэн нь улам илүү онцгой болгож байгаа бөгөөд Баллерээс ийм үнэтэй бэлэг авсан цорын ганц алдартан нь Маск болж байгаа юм. Бөгж нь Баллерийн зүгээс Маск-д илэрхийлсэн талархлын бэлэг – Tesla компанийг үүсгэн байгуулж 50,000 гаруй америкчуудыг ажлын байраар хангасны талархал байв.

 

5. Тансаг зэрэглэлийн автомашины цуглуулга

youtube.com

Илон ихэнх цагаа бидний тээврийн хэрэгслийн талаарх төсөөллийг эвдэх хэмжээний давтагдашгүй автомашин зохион бүтээхэд зарцуулдаг. Энэ л утгаараа өөрийнхөө ихэнх мөнгийг дэлхий дээрх хамгийн шилдэг авто машинд зарцуулдаг ажээ. Түүний гаражид 70,000 гаруй долларын үнэтэй Audi Q7, 104,000 гаруй доллараар худалдаж авсан 1967 оны Jaguar Series 1 бий. Маск мөн олон тооны цахилгаан машинуудтай, тэр дундаа 200,000 орчим долларын үнэтэй Tesla Roadster машин нь хамгийн үнэ цэнэтэйд тооцогддог. Тэрбумтанд бас домогт McLaren F1 машин байсныг хэдэн жилийн өмнө сүрхий мөргөлдүүлж гэмтээжээ.

 

4. Хувийн онгоц, дарвуулт усан онгоц

youtube.com

Илон Маск хэд хэдэн хувийн дарвуулт усан онгоцтой. Дэлхийн хамгийн тансаг бөгөөд үнэтэй дарвуулт усан онгоц хэмээгддэг ч гэлээ үнийн мэдээлэл нь нууц үлджээ. Мөн хэд хэдэн хувийн онгоцны эзэн. Хамгийн үнэтэйд 70,000 орчим долларын онгоц тооцогдоно. Онгоцыг 2015 онд Маскийн тусгай захиалгаар Gulfstream Aerospace компани үйлдвэрлэжээ.

 

3. Элит үл хөдлөх хөрөнгө

dirt.com

Тэрбумтны стандартыг тэр болгон барих дургүй Маск хүртэл хэд хэдэн үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй. Жишээ нь, Лос-Анжелес дахь эдлэн газартаа гоёмсог дизайнтай орд харштай, ойролцоогоор 4,5 сая ам.доллараар үнэлэгдэнэ. Байшин нь 280 квадрат метр, 4 унтлагын өрөө, 3 угаалгын өрөөтэй. Маск энэ байшингаа 2014 онд 3,37 сая доллараар худалдаж авсан. Өөрийн болгосны дараа засвар хийж дизайны зарим нэг элементүүдийг өөрчилжээ. Өнөөдрийн үнэлгээгээр 4,5 сая доллар хүртэл үнэ нь өсөөд байна.

Маск Бель-Эйрд 17 сая доллараар үнэхээр тансаг байшин худалдаж авахдаа Лос-Анжелес дахь үл хөдлөх хөрөнгөө заржээ. Шинээр худалдаж авсан байшин нь 1880 квадрат метр, 7 унтлагын болон  9 угаалгын өрөөтэй, том кино танхим, усан сан, теннисийн талбай зэрэг нь өмнөх үл хөдлөх хөрөнгөө эрс сайжруулсан нь харагдана. Гэхдээ тэрбумтан 2020 оноос хойш үл хөдлөх хөрөнгүүдээ эрчимтэй борлуулсаар 50,000 ам.долларын ганц байшинтай л үлджээ.

 

2. Пуужин болон зөөгч пуужин

SpaceX компанийн эзэн дэлхий дээрх хамгийн шилдэг пуужинг эзэмшдэг гэхэд хэн ч гайхахгүй. Яагаад гэвэл тэр сансар огторгуйтай холбоотой төслүүдээ өөрөө гардан удирддаг. Түүний өмчлөлд задгай сансарт онгоц хөөргөх зөөгч пуужин Falcon 9 байдаг. Уг зөөгч пуужин нь SpaceX компаниас гаргасан хамгийн дэвшилт технологи бөгөөд 62 сая долларын үнэтэй. SpaceX компани мөн Falcon Heavy–г боловсруулсан – өмнөх загваруудыг бодвол илүү нарийвчлалтай бас хүнд төхөөрөмжид тооцогдоно. Үнийн хувьд Falcon 9-өөс бараг 2 дахин үнэтэй буюу ойролцоогоор 150 сая ам.доллар.

 

1. Үнэ цэнэтэй компаниуд

Илон Маскийн баялгийн тухай ярихаар тэрбумтны мэдэлд байдаг олон компаниудыг дурдахаас өөр аргагүй болдог. Мөн түүний эхлүүлсэн олон тооны төсөл, хөрөнгө оруулсан компаниуд ч цөөнгүй. Жишээ нь, Маск “x.com” домейний азтай өмчлөгч – ойролцоогоор 1 сая доллараар үнэлэгдэж байна. Маскийн хамгийн үнэ цэнэтэй компани нь – SpaceX байх. Уг компани сүүлийн жилүүдэд итгэмээргүй өсөлтийг хийж чадсан. Компанийг 74 тэрбум доллараар үнэлсэн. Маскийн бас нэг алдартай төсөл – SolarCity нарны эрчим хүч үйлдвэрлэдэг үйлдвэр нь Калифорнийн Сан-Матеод байрладаг. SolarCity компани нь алдартай Tesla-гийн охин компани бөгөөд 3,5 тэрбум доллараар үнэлэгджээ.

18
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *