Нүд орчмын үрчлээг арилгаж, арьсыг залуу харагдуулах Шиацу хэмээх 1 минутын Япон дасгал

0

Өөрөө өөртөө хийж болох хамгийн сайн үр дүнтэй бөгөөд хялбархан иллэг бол шиацу юм. Шиацу нь нүүрний арьсыг залуужуулж, арьс амраах, үрчлээ багасгах, урьдчилан сэргийлэх үе мөчний өвчин намдаах зэрэг олон эерэг нөлөөтэй байдаг. Насны аясаар илрэн гардаг нүүрний арьс үрчлээтэх явцыг удаашруулах олон эмчилгээ байдаг ч гэртээ ямар нэгэн төлбөргүй хийж болох дасгалыг сурахад хэзээ ч оройтохгүй биз ээ. Манай сайт уншигч танд нүүрний арьсаа залуу сайхан хэвээр хадгалах Шиацу иллэгийн дасгалыг танилцуулж байна.

Зовхины үрчлээг хэрхэн багасгаж, чангаруулах вэ?

© shutterstock.com

Нүдний булан хэсэгт үүсдэг үрчлээ нь хэт ягаан туяаны нөлөө, хөгшрөлттэй холбоотойгоор үүсдэг. Харин энэхүү үрчлээг шиацу иллэгийн тусламжтайгаар арилгах, багасгах боломжтой байдаг ажээ. Энэхүү дасгалыг хийхийн тулд долоовор хуруугаа нүднийхээ гадна буланд тавьж үрчлээс үүссэн арьсыг дулаацуулж бэлдэх хэрэгтэй.

Хөдөлгөөн: Хуруугаараа үрчлээстэй хэсгийг дарж, чамархай руугаа хуруугаа хөдөлгөөрэй.

Хугацаа болон давталт: 2 нүдэндээ 3 секундийн туршид 3 удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэнэ.

 

Нүдний доорх үрчлээсийг хэрхэн арилгах вэ?

© shutterstock.com

Нүдний доорх зовхины арьс маш нимгэн байдаг тул суларч унжих, үрчлээтэх магадлал биеийн бусад хэсгийн арьстай харьцуулахад их байдаг ажээ. Аз болоход шиацу иллэг хийснээр доод зовхины арьсыг чангалж, залуу харагдуулах бүрэн боломжтой. Зовхины иллэг хийхдээ долоовор, дунд болон ядам хуруугаа хацарны дээд талын ясан дээр байрлуулж дараах үйлдлийг дагаж гүйцэтгээрэй.

Хөдөлгөөн: Зурагт харагдаж байгаа 3 цэг дээр 3 хуруугаараа зөөлөн дараарай.

Хугацаа болон давталт: Хуруугаараа дээрх 3 цэгт 10 секундийн турш дараад аваарай. Энэхүү дасгалыг 2 дахин давтан гүйцэтгээрэй.

 

Зовхины хаван буулгах нь

© shutterstock.com

Хүн бүрт л зовхи хавагнах, хавдах асуудал тулгарч байдаг билээ. Энэхүү асуудлыг ч шиацу иллэгээр дарах бүрэн боломжтой ажээ. Та долоовор хуруугаа нүднийхээ дотоод буланд хүргээд зурагт харагдаж байгаачлан нүдний гадаад булан руу чиглэлтэй хөдөлгөөрэй. Мөн та иллэг хийх үедээ арьсаа хөдөлгөх, чангалах үйлдэл гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Түүнчлэн дасгалаа хийж дуусаад долоовор болон дунд хуруугаа нүднийхээ хоёр талд тавьж зөөлөн дараарай.

Хөдөлгөөн: Зурагт харагдаж байгаачлан нүдний дотор талаас гадна тал хүртэл илж, хөдөлгөнө. Иллэгний дараа нүдний хоёр талд зөөлөн дарж өгнө.

Хугацаа болон давталт: 3 секундийн хугацаатай 3 удаа давтаж хийнэ.

 

Шиацу иллэг нь энгийн иллэгүүдээс эрс ялгаатай

© shutterstock.com

Шиацу гэдэг нь хуруугаар дарах гэх утгагтай үг бөгөөд хуруу болон алгаараа нухах, дарах, хүрэх гэх мэт арга хэлбэрийг хэрэглэж иллэгний нэгэн төрөл бөгөөд 1900-аад онд Японд үүссэн аж. Энэ иллэг нь сэтгэл санааг тайвшруулж, ядаргаа тайлах, булчин суллаж, үе мөчний өвчин намдаах, хуян дарах, нойргүйдэлтэй тэмцэх зэрэг олон эерэг нөлөөтэй.

 

Шиацугийн зарчим

© Depositphotos.com

Японы анагаах ухааны гол цөм ойлголтуудын нэгийг ки гэдэг бөгөөд хүний биеийн ки тэнцвэргүй болсон тохиолдолд ханиад хүрэх, толгой өвдөх, булчин өвдөх, дархлаа муудах, хоол боловсруулах эрxтэн тогтолцооны үйл ажиллагаа муудах зэрэг сөрөг нөлөө гардаг аж. Харин шиацу нь хүний биеийн ки урсгалд нөлөөлж, хүний биеийг эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Шиацу эмчилгээ хийдэг эмч нар хүний биеийн тэнцвэр алдагдсан эсэхийг оношлож, тэнцвэргүй хэсэгт бариа заслын эмчилгээгээ хийдэг байна.

 

Бонус: Шиацу иллэгийг нүүрэнд хийх нь

© Depositphotos.com

Шиацу иллэг нь хөмсөг хооронд үүссэн үрчлээг ч арилгахад туслах боломжтой. Ингэхийг тулд та долоовор, дунд болон ядам хуруугаа зурагт харагдаж байгаа 3 цэгт байрлуулна. Цэг тус бүрт 5-7 секундийн турш дарах бөгөөд 2 удаагийн давталттай хийж гүйцэтгээрэй.

© Depositphotos.com

Хэрэв таны хөмсөг орчмын арьс унжиж, суларсан бол шиацу иллэг хийж арьсаа чангалж, залуу харагдуулах бүрэн боломж мөн бий. Долоовор, дунд, ядам хуруунуудаа дээрх зурагт дүрсэлсэн цэг тус бүрт байрлуулж бага зэрэг дарж дээш чиглэлтэй хөдөлгөөрэй. Энэхүү хөдөлгөөнийг гүйцэтгэхэд 7 секунд зарцуулахад л хангалттай.

Шиацугийн ач тусыг та өмнө нь мэддэг байсан уу? Таны хувьд өдөр тутамдаа ямар дасгал хийдэг вэ?

4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *