Өдөрт дор хаяж 15 минут алхаж байх ёстой гэдгийг батлах шинжлэх ухааны 5 шалтгаан

0
0
16,988

Эр зориг гарган спорт зааланд явж эхэлснээ хэдхэн долоо хоногийн дараа эсвэл сарын дараа орхиж үзээгүй хүн ховор байх. Энэ нь маш олон шалтгаантай байж болно: залхуурал, ядаргаа, цаг гаргаж чадахгүй байх… Үүнийг нь буруутгах ч хэрэггүй, гэхдээ биеийн идэвхтэй хөдөлгөөн байх ёстой. Ийм тохиолдолд яах вэ? Хариулт энгийн – гадаа гараад алх.

Өөртөө багахан цаг гаргаад хэдхэн минут алхах ямар хэрэгтэй болохыг танд танилцуулахаар бэлдлээ.

Алхалтаас олж авах ашиг тус

Эрүүл байхын тулд алхаж бай гэж та сонссон л байх. Өдөр болгон алхсанаар зүрхний үйл ажиллагаа сайжирна, гуалиг болно, булчингууд хэвийн ажиллана. Маргаангүй үнэн, алхах нь бие махбодид эерэг нөлөө үзүүлж амьдралыг тань өөрчилнө. Чухам яаж гэдгийг нь сонирхоцгооё.

 

1. Сэтгэл санаа сэргэнэ

Алхахад сэтгэл санаа сэргээж байгаа нь нотлогдсон. Америкийн сэтгэл зүйн холбоо оюутнуудын дунд гурван туршилт явуулжээ. Туршилтын үр дүнд алхаа сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж байгааг баталсан байна. 12 минут алхахад л эрч хүчээр сэлбэгдэж, анхаарал хандуулах чадвар нь нэмэгдсэн, бас өөртөө итгэлтэй болцгоож байв.

Өдөр болгон 15-20 минут алхаж байгаа хүмүүс алхдаггүй хүмүүсийг бодвол багаар бодоход 5 дахин их сайхан сэтгэл санаатай байгааг ч тогтоосон байна. Алхдаг хүмүүс сэтгэлийн дарамтанд орох нь бага болохыг ч тодорхойлжээ.

 

2. Уран бүтээлч байхад нөлөөлнө

Стэнфордын судалгааны үр дүнгээс харахад алхахад уран бүтээлч сэтгэлгээг 60%-иар нэмэгдүүлнэ гэжээ. Тиймээс өдөр болгон алхаад байвал уран бүтээл хийхэд туслах нь. Магадгүй одоо гараад алхахад энэ насныхаа шилдэг уран бүтээлийг туурвих ч юм билүү?

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

 

3. Тархины үйл ажиллагааг дэмжинэ

Зүгээр л нэг биеийн ачаалал төдий хэрнээ булчин болон тархины үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг.

Frontiers in Aging Neuroscience сэтгүүлд нийтэлсэн судалгааны үр дүнгээс дурдахад, нэг жилийн хугацаанд тогтмол алхвал нейроны холбоосууд сайжирна гэжээ. Өөрөөр хэлбэл алхах нь бидний тархинд маш хэрэгтэй, хүнд хэцүү даалгавар гүйцэтгэхэд туслахаас гадна тархины хөгшрөлтийг таслан зогсооно.

 

4. Явганаар зугаалах нь ой санамж сайжруулна

Хайлендсийн их сургуулийн хэсэг эрдэмтэд бас нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Байнга алхах нь ой санамж сайжруулж байгааг туршилтаар баталсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол алхахад тархинд очих цусны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой гэв. Энэ нь сэтгэн бодох чадварыг дээшлүүлж ой санамжийг сайжруулахад нөлөөлнө. Одоо болтол алхах ямар ашигтайд итгэхгүй л байна уу?

 

5. Байгаль дэлхийтэй танилцахад тусална

Японд “ойн сэлэлт” гэдэг практик ашигладаг. Зорилго нь ойд явганаар зугаалж байгаль дэлхийн гоо сайхныг мэдрэх, тайвшрах, залуужихад оршино.

Ойд зугаалсан хүмүүсийн депресс багасч тайвширдаг байна. Заавал ой байх ч албагүй, модтой парк эсвэл зуслангийн ойролцоо ойн зах байсан ч болно. Ойгоор зугаалах боломжгүй бол гудамжаар 15 минут алхсан ч болно. Агаар амьсгалж, алсын алсад харагдах тэнгэрийн хязгаарыг ажигла.

Зүрхний хэвийн ажиллагаа, булчин, мундаг ой санамж, сайхан сэтгэл санаа – энэ бүгдийг эрүүл агаарт алхах зугаалга танд өгнө. Энэ бол эрүүл саруул, урт удаан амьдралын үндэс.

11
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.