Цаг барьдаг хүмүүсийн 4 авууштай чанар

1

Та байнга хоцордгоо болихыг хүсэж байгаа бол дараах зөвлөгөөтэй танилцана уу.

1. Тухайн ажлыг хийхэд зарцуулах цагийг бодитоор тодорхойлдог

Цаг барьдаг хүмүүс тухайн ажлыг гүйцэтгэхэд хэдий хэр цаг орохыг нарийн тооцдог. Харин хоцордог хүмүүс бүгдийг өнгөц бодно. Тэд нэг удаа ажилдаа 20 минутын дотор ирж амжсаныгаа байнга тийм байна гэж боддог. Тэдний 99% нь замдаа хагас цаг зарцуулсныгаа эс тооцно.

Зарцуулах цагаа нарийн тооцож сурахын тулд өглөө ажилдаа гарахаасаа өмнө хэдий хэр цаг зарцуулж байгааг бичиж үзээрэй. Мөн хэдэн цаг ажил руугаа явж байна. Долоо хоногийн дараа гэхэд та бодит хугацаатай болсон байна.

 

2. Тэд илүү цагаар төлөвлөдөг

Цаг барьдаг хүмүүс ихэвчлэн эрт ирдэг. Яаран сандрах, хоцрох явдал нь тэдний хувьд стресс үүсгэнэ. Хоцордог хүмүүс ч гэсэн стресстэй байна, энэ хоёрын ялгаа юунд байна вэ гэвэл – хоцордог хүмүүс эрт ирэх гэсэндээ бус цагтаа амжаад очих юмсан гэж боддог.

Цаг барьдаг хүмүүс урьдчилан тооцох аргагүй нөхцөл байдлыг бодолцоно, жишээ нь замын түгжрэл. Зарим нэг нь хэдэн өдрийн өмнө ямар замаар яаж авах ёстойгоо урьдчилан төлөвлөсөн байдаг. Цагтаа очихыг хүсэж байгаа бол урьдчилан төлөвлөж сураарай.

 

3. Тэдний бүх зүйл эрэмбэ дараатай

Хүний өдөр тутам хийдэг зүйлийн 45% нь автоматаар явагддаг. Бидний амьдрал үргэлжилсэн дадал зуршлаас бүрдэнэ, эс бөгөөд өглөө босоод шүдээ угаах, ажилдаа ямар замаар явах зэрэг асуудлыг шийдэхэд маш их хүч зарах шаардлагатай болно.

Цаг барьдаг хүмүүсийн дадал зуршил эрэмбэлэгдсэн байдаг. Тэд өдрийн турш хийх ажлаа бичээд эрэмбэлэн жагсаана, үүнийгээ ч баримтална. Харин байнга хоцордог хүмүүсийн амьдрал эмх замбараагүй. Ямар нэгэн ажлыг хийж чадахгүй байгаагаа тэд өөрчлөх шаардлагатай гэж боддоггүй, харин маргааш бүх зүйл сайхан болно гэж найдаж явдаг.

 

4. Цагийг дэмий өнгөрөөхгүй

Цагаа барьдаг хүмүүс болзсон цагаасаа 5-10 минутын өмнө ирсэн байна. Энэ хугацааг тэд дэмий сууж өнгөрөөхгүй, шуудангаа шалгана, ном сэтгүүл уншина эсвэл ганцаараа сууж байгаадаа сэтгэлийн таашаал авна.

Байнга хоцордог хүмүүс энэ мэт байдлыг тэвчихгүй. Тиймээс нөхцөл байдлыг тайван хүлээж суухын тулд цаг өнгөрөөх зүйл биедээ авч явж байхыг зөвлөж байна. Цагийг өнгөрөөх аргатай байхад эртхэн гарлаа гээд алдахгүй харин ч хожно.

7
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Осоржин Будмаа

    Осоржин Будмаа

    2017/11/08 at 23:48

    Б Б. Гэгээнээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *