Аварга том аалз өөрийн хэрсэн тороороо сарьсан багваахай барьжээ (аалзнаас айдаг хүмүүс үзээд хэрэггүй)

2

Техас мужийн Потите фермд нэгэн сонирхолтой зургийг авчээ. Уг фермийн эзэгтэй Аннет Гуахардо ажлаа тараад гэртээ ирэх үедээ аалзны торонд сарьсан багваахай орсон, торны эзэн болох “гадилын аалз” олзоо идэж байгаа байдлыг олж харсан байна. Гадилын аалз хэмээх энэ төрлийн аалз нь хамгийн том тор хэрдэг билээ.

“Би хөдөө байхдаа дуртай” – хэмээн Аннет өөрийн сошиал сүлжээндээ бичиж авсан зургуудаа нийтэлсэн байна. Гэхдээ олон хүн түүнийг энэ тохиолдолд дэмжээгүй юм. Олон хүн Арахнофобия буюу Аалзнаас айх айдсаар шаналдаг байж болох бөгөөд 7-8 см том аалз, түүний хэрсэн 2 метрийн торыг хараад тэдэнд сайхан санагдаагүй л байх.

dailymail.co.uk

Гэсэн хэдий ч Аннет Гуахардо үнэхээр амьд байгальд дуртай бололтой: өглөө ажилдаа явахын өмнө тэрээр торонд орсон сарьсан багваахай харж тайван гэгч нь зургийг нь авсан бол харин буцаж ирээд уг үйл явдлын гунигтай төгсгөлийн зургийг авсан ба хөөрхий сарьсан багваахайд өчүүхэн ч боломж байсангүй бололтой.

Ер нь гадилын аалз нь царцаа, ялаа, шумуул, хөх түрүү зэрэг шавьж хорхой хөөж түүнээс том амьтан барих гэж хөөцөлдөх нь ховор гэдэг.

dailymail.co.uk

Ямар ч байсан аалз маань энэ өдөр гэдсээ дүүртэл идсэн бололтой, Аннет юмыг яаж мэдэх вэ гээд өөрийгөө хамгаалуулахын тулд нохойгоо гэртээ оруулжээ.

dailymail.co.uk

Түүний энэ постыг үзсэн олон хүн “одоо хар дарж зүүдлэх нь дээ” хэмээн гомдоллож байгаа гэнэ.

dailymail.co.uk

Энэхүү аварга том аалзыг зөвхөн Бразил болон Тайланд зэрэг ширэнгэн ойтой газарт л харж болохоос биш хаа холын Техаст байж байна гэдэг нь олон хүнийг гайхшруулсан бололтой.

dailymail.co.uk

Хэн нэг нь энэ зургийг хараад Хүн-аалз болон Бэтмений тулаантай адилхан байна гэж бичжээ.

dailymail.co.uk

Гадилын аалзны шинжлэх ухааны нэр нь Nephila clavipes. Эмэгчин нь эрээсээ илүү том биетэй 7-8 см хүртэл томорно. Энэ аалз хортой боловч хүнд нэг их аюултай биш юм. Хазуулсан нөхцөлд тэр хэсэг нь улайж, хэсэг хугацаанд өвдөх боловч энэ нь зөгийд хатгуулсантай адил хэмжээний зовиуртай байдаг гэнэ.

60
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Эрдэнэ Бүрэн

    Эрдэнэ Бүрэн

    2019/08/15 at 11:29

    Мөөгий Б. Сн хар??

  2. Anuu Anu

    Anuu Anu

    2019/08/15 at 17:53

    Bich vzhee bolihuuda

  3. Ц.З. Төвшөө

    Ц.З. Төвшөө

    2019/08/15 at 22:46

    Tuwshuu Tuwshuu xarda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *