Зун цаг зугаатай гоёхон ч бараг хүн бүрийн үзэн яддаг нэг таагүй зүйл байдаг нь шумууланд хазуулах. Хэн ч урьж залаагүй байхад нисэж ирчихээд огтхон ч зөвшөөрөөгүй байхад бидний цусаар хооллочихоод нисэж оддог энэ бяцхан шимэгчид хүн бүр дургүй. Ядаж хазуулсан хэсэг нь загатнаж хорсдоггүй байсан бол түүнийг уучилж болохсон. Гэтэл байж ядтал загатнаж, улайж хавдахыг нь яана. Тийм л учраас чигчий хурууны чилээ гаргахааргүй тэр өчүүхэн амьтныг харсан үзсэн хүмүүс байгаа газар нь бяц алгадах гэж зүтгэдэг. Гэхдээ бидэнтэй харьцуулахад дэндүү жижигхэн бас нисдэг юм болохоороо оногдож цохигдохгүй байх нь олонтаа. Хэрвээ та нэгэнт шумуулны олз болсон бол түүнийг хэд дахин тас алгадаж, нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй болгоод ч нэмэргүй. Түүний оронд хазуулсан хэсгийг нь хэрхэн анагаахаа бодсон нь дээр. Дараах энгийн аргууд шумуул хазсан хэсгийг үнэхээр сайн анагааж, загатнаж хорсохыг нь намдаадаг байна.
1. Тосны эссенци
Олонх хүний гарын доор байдаг зүйл болох цайны модны, лавандын, кокосын гээд ямар ч төрлийн тосны эссенци нь шумуул хазсанаас үүдэлтэй загатнаа, хавдар, хөндүүрийг маш сайн намдаадаг. Эдгээр нь /ялангуяа цайны модных/ бактерийн эсрэг чанартай ба загатнааг намдааж, халдвараас сэргийлдэг.
2. Мөс
Шумуул хазсан хэсэгт цэв хүйтэн зүйлээр жин тавихад загатнаж, хөндүүрлэхийг нь намдаадаг.
3. Зөгийн бал
Байгалийн антибиотик болох зөгийн балыг шумууланд хазуулсан хэсэгтээ жаахныг түрхчих.
4. Сармис
Хэрчсэн сармисыг хэсэг хугацаагаар тавьж байлгаад усаар угаа.
5. Шүдний оо
Хазуулсан хэсэгт шүдний оо түрхчихвэл ооны гаа загатнааг намдаадаг.
6. Гадил
Гадил жимсний хальсны дотор талаар үрэхэд загатнааг арилгадаг.
7. Хүнсний сод
Багахан хүнсний содыг бүлээн усаар зуурч, шумууланд хазуулсан хэсэгт түрхээд хэсэг хугацааны дараа усаар угаа.
8. Базилик
Базиликын навч нь гавартай адил хүчтэй химийн бүтэцтэй ба энэ нь шүдний ооны гаатай адил тайвшруулах үйлчилгээтэй. Базиликын навчаар шумуул хазсан хэсгийг үрэх буюу навчийг нь нааж болно.
9. Аспирин
Шууд аспиринаар үрэх эсвэл усанд зуураад түрхэж болно.
10. Алимны цуу
Алимны цуун дахь хүчиллэг нь загатнааг намдааж, бактерийн эсрэг чанар нь халдвар тарахаас сэргийлнэ.
11. Наадаг тууз буюу скоч
Энэ нь шумуул хазсан газрыг санамсаргүйгээр маажихаас цаашлаад арьсыг гэмтээж урахаас сэргийлнэ.
12. Спирт
Спиртийн төрлийн ундаа нь загатнааг дарж, тайвшруулдаг.