Гэрийн хаалганы дугаар амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Танд ямар дугаартай хаалга хамгийн их аз авчрахыг мэдэж аваарай

1

Гэрийн хаалганы дугаар амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ? Хэрвээ хаалганы дугаар таны энергитэй таарч байвал та байрандаа тав тух, аюулгүй байдлыг бүрэн мэдэрч чадна. Таны хувьд ямар дугаартай байр хамгийн азтай болох вэ?

Орон зайн энерги нь бидний амьдарч байгаа орчин эсвэл урьд нь амьдарч байсан хүмүүсийн энергиэс хамаардаг гэж үздэг. Мөн байшин, байрны байршил ч чухал нөлөө үзүүлнэ. Харин хаалганы дугаар бидний төрсөн огноо шиг хүний амьдралд чухал нөлөө үзүүлэх ажээ. Гэр бүлийн хэн нэгэн гэртээ тав тухыг мэдэрч чадахгүй мөртлөө өөр айлд очихоороо өөрийгөө тайван, аюулгүй байгаагаа бүрэн мэдэрдэг. Энэ нь гэрийн энерги тухайн хүний энергитэй зохицохгүй байгааг илтгэнэ. Юу болоод байгааг хэрхэн ойлгох вэ?

 

Байрны хаалганы дугаар хүний амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ? Танд тохирох хаалганы азын дугаар

Байрны хаалганы азын дугаар гэж байгаа шиг эсрэг дугаар ч гэж бий. Өөрөөр хэлбэл гэрийн эзэн гэртээ дасаж өгөхгүй, цаанаасаа л нэг сөрөг энерги мэдэрнэ. Хамгийн азтай дугаар бол 1, 2 болон 6 хэмээгддэг.

Таны амьдарч байгаа эсвэл нүүхээр төлөвлөж байгаа байрны хаалганы дугаар юу өгүүлж байгааг танд танилцуулах гэж байна. Хэрвээ хаалганы тооны энерги таны өөрийн энергитэй зохицож байвал “хана нь хүртэл таныг түшиж” байгаа мэт санагдана. Эсрэгээрээ, толгой өвдөх, уйтгар гунигт автах, шалтгаангүйгээр ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Юуны түрүүнд таны хаалганы тоон утгыг тооцоолж гаргая. Тооцоолол маш энгийн: жишээ нь: 138 гэсэн тоот хаалга байлаа гэж бодъё, тэгвэл 138 = 1 + 3 + 8 = 12. 1 + 2 = 3. «3» гэдэг тоо нь 138 дугаар хаалганы тоон энерги.

Ингээд энэ тоо таны хувьд азтай эсэхийг мэдэж авна.

1 гэсэн тоо

Гараг – Нар. Энэ байр гэрийн эздийг эрч хүч, амьдралын баяр баяслаар сэлбэдэг. Бусдаас онцгойрох, бусдын анхаарлыг татахад тусална. Зураач, яруу найрагч, зохиолч, сэтгүүлчдэд ээлтэй.

Гэртээ маш олон төрлийн гэрэлтүүлэг тавь, давамгайлах өнгө – улбар шар-улаан. Энэ гэрийн уур амьсгалыг дүрсэлбэл санаа зовох зүйлгүй, нээлттэй. Сайхан сэтгэлтэй хүмүүст л энэ дугаартай байр аз жаргал авчирна, муу санаатай хүмүүсийн хувьд бүтэлгүйтэлтэй учрах ажээ.

 

2 гэсэн тоо

Гараг – Сар. Мэдрэмж болон ухаарал. Бага насны хүүхэдтэй ажилладаг хүмүүс, тогооч, хөгжимчдөд ээлтэй. Энэ байрны гол чухал зүйл нь толь, үндсэн өнгө нь зөөлөн шаргал бөгөөд бага зэргийн оюу-ногоон чимэглэл. Угаалгын өрөөний гадаад үзэмжинд анхаарал хандуулаарай – өөгүй сайхан харагдах ёстой шүү.

 

3 гэсэн тоо

Гараг – Ангараг. Эрх чөлөө, шийдэмгий байдал, үйл хэрэг! Энэ байр залхуу хүмүүст тохирохгүй. Идэвхтэй байвал таны өмнөөс шийдвэр гаргаж эхэлнэ. Энэ байранд байнга л ямар нэгэн зүйл засаж залруулж байх хэрэгтэй: усан хангамж, түгжээ, сандал… Эзэд нь мөнхийн хөдөлгөөн дунд байхгүй бол энергийн зогсонги байдал өвчний шалтгаан болох аюултай. Чимэглэлд улаан өнгө давамгайлбал зохино. Хамгийн идэвхтэй газрууд – бие засах өрөө болон үүдний хэсэг – эдгээр газруудад онцгой анхаарал хандуул.

 

4 гэсэн тоо

Гараг – Буд. Харилцаа холбоо. Энэ байранд үнэнч шударга байх ёстой, худал хуурмаг эргээд л тань дээр ирнэ шүү. Уг гэрийн эзэд байнга аялал зугаалганд тэмүүлж байдаг. Харилцаж байгаарай, зөвхөн гэртээ бус мөн ажил төрөл дээрээ ч бусадтай харилцахыг хичээ: энэ байр таныг ахуйн ажлаас хэзээ ч салгахгүй.

Чимэглэлийн чухал бүрдэл – мэдээлэлтэй холбоотой объектууд: зурагтаас эхлээд л гар утас, ханан дээрх гэрэл зураг, жаазтай зураг. Харин тааламжтай өнгө – хөх, саарал, мөн хөх шаргал.

 

5 гэсэн тоо

Гараг – Бархасбадь. Өргөтгөл. Энд бүх зүйл глобал: энэ гэрийн амьдрал улс төртэй холбоотой байж болно, шинжлэх ухаан – ямар нэгэн үзэл бодлын төлөө хүмүүсийг нэгтгэх зорилготой. Тиймээс нил ягаан өнгө зохино. Чимэглэлийн хувьд алс холоос авчирсан хүрэл эдлэл байх ажээ. Санаагаар унах ямар ч шаардлага байхгүй, таны санасан бүхэн бүтнэ. Тийм ээ, бас баялаг номын сантай болохоо мартаж болохгүй шүү.

 

6 гэсэн тоо

Гараг – Сугар. Амралт, хайр бас тав тух. Энэ байрны эзэд үнэхээр азтай юм. Энд сайхан сэтгэлтэй бас зочломтгой хүмүүс амьдардаг, эсвэл бүр эрээ цээрээ алдсан заргач хүмүүс ч амьдарна. Маш дулаан өнгө зохино: бор шаргал.

Гэрийн тохижилт – том зөөлөн буйдан, дугуй ширээ, хивс, цэцэгнүүд. Гэр – том дүүрэн аяга л гэсэн үг. Энэ айлынхан амьтанд хайртай – нохой, муур. Гэртээ битгий муудалцаж байгаарай, хэрүүл эхэлсэн хүн л буруутан болно шүү.

 

7 гэсэн тоо

Гараг – Санчир. Мөнхийн туршилт. Энэ байрны оршин суугчид төрөл бүрийн туршилт хийх, ямар нэгэн зүйлд хязгаарлагдмал байна. Гэхдээ энэ нь тийм ч муу зүйл биш шүү! Сан хөмрөг бий болгох, мэргэжлийн урлан ажиллуулах боломжтой. Хамгийн гол нь өөрийнхөө үйлдлийг байнга дүгнэж цэгнэж байгаарай. Өлсөх дэглэм болон йогоор хичээллэвэл сайн нөлөөтэй. Давамгайлах өнгө – хар хөх. Чимэглэлийн хувьд чухал зүйл байхгүй.

 

8 гэсэн тоо

Гараг – Тэнгэрийн ван. Зурхайч, далдыг хардаг хүмүүсийн гэр орон. Энэ гэрт материалист эсвэл прагматик хүн амьдарвал учраа олохгүй. Найз нөхдөөр дүүрэн байх гэр. Солонгын өнгөөр зонхилоорой, мөн тэнгэрийн хөх өнгө заавал байх ёстой. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой ханд, бас цонхоо тунгалаг цэвэрхэн байлгахыг хичээ.

 

9 гэсэн тоо

Гараг – Далайн ван. Маш хүнд байр! Лам, хөгжимчин, далайчин эсвэл зөнч амьдарвал зохино. Биелэшгүй мөрөөдөлдөө умбаж муу зуршилд амархан автах байр. Яг л Бермудын гурвалжин гэсэн үг – хаа нэгтээ алга болно, эрүүл саруулаар сэтгэх сөхөө өгөхгүй.

Таны хаалганы дугаар таны энергийн дугаартай тохирч байна уу?

9
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

24 Сэтгэгдэл

  1. Choi Enkhee

    Choi Enkhee

    2021/01/14 at 12:17

    Хэрэгтэй л юм байна

  2. Suren Suren

    Suren Suren

    2021/01/14 at 13:09

    Yu be tarhi ugaachih ymaaa boliooo

  3. Chimegbayar Oyunaa

    Chimegbayar Oyunaa

    2021/01/14 at 16:29

    1 sh dee aztai l yum bn.

  4. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2021/01/14 at 16:49

    4

  5. Anar Anar

    Anar Anar

    2021/01/14 at 18:52

    22

  6. Гэрэлээ Гэрэл

    Гэрэлээ Гэрэл

    2021/01/14 at 19:32

    Za bolio iim yumand itgetelee uhaan n doroitoh ch gejdee

  7. Enhtuya Namsrai

    Enhtuya Namsrai

    2021/01/14 at 19:34

    байр борлуулах арга байх нь

  8. Bandikhuu Ba

    Bandikhuu Ba

    2021/01/15 at 08:32

    Элий балай юм бичих юм даа ийм юманд итгэдэг хүн байдаг л байхдаа

  9. Bandikhuu Ba

    Bandikhuu Ba

    2021/01/15 at 08:34

    88.99.77.22.888.999.9999.333333.7777.55555 1111 азын хаалганы дугаар зарна шүү кккк

  10. Undraa Tumurbaatar

    Undraa Tumurbaatar

    2021/01/15 at 09:51

    Zola Oyu

  11. Suvd Suugii

    Suvd Suugii

    2021/01/15 at 10:05

    Мухар сүсгээр тархи угаахаа больчих Энэ л дутаж гэнэ

  12. Badamsvren Rawdan

    Badamsvren Rawdan

    2021/01/15 at 11:06

    1 юмаа сайхнаан гэж

  13. Chimgee Damdin

    Chimgee Damdin

    2021/01/15 at 12:47

    Мухар сүсэг

  14. Чинзориг Б.

    Чинзориг Б.

    2021/01/15 at 15:27

    10

  15. Bayuka Bayuka

    Bayuka Bayuka

    2021/01/15 at 17:40

    tenegteerei

  16. Balsan Narantsetseg

    Balsan Narantsetseg

    2021/01/15 at 17:45

    8

  17. Таваан Шинэбадам

    Таваан Шинэбадам

    2021/01/15 at 18:28

    17

  18. Chimgee OCh

    Chimgee OCh

    2021/01/15 at 19:58

    Soliotoi yum

  19. Элий балай юм бичиж хүний тархи угаахаа бол мухар шүшиг байх

  20. Э. Бат-Ирээдүй

    Э. Бат-Ирээдүй

    2021/01/16 at 04:23

    Monkh Tuya

  21. Sansarmaa Nyam

    Sansarmaa Nyam

    2021/01/16 at 16:34

    Таарахгүй б.

  22. Batjargal Jagaa

    Batjargal Jagaa

    2021/01/16 at 19:09

    Bandikhuu Ba авьяа бөөндөө хэд вэ

  23. Bandikhuu Ba

    Bandikhuu Ba

    2021/01/16 at 19:20

    Batjargal Jagaa сайн уу бие чин сну ав2

  24. Batjargal Jagaa

    Batjargal Jagaa

    2021/01/16 at 19:40

    Bandikhuu Ba гайгүй шүү тан уугаад л бна гэмтэл болохоороо тийм ч амар биш оюунаа эгч болон хүүхдүүд нь сайн уу мэнд хүргээрэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *