Өдийг хүртэл нууц нь таалагдаагүй өнгөрсөн үеийн учир битүүлэг 9 гэрэл зураг

0

Бидний дунд цаг хугацаагаар аялагч алхаж байгаа, орон доор хий үзэгдэл нуугдаж байгаа эсвэл тэнгэрт харь гарагийн үл үзэгдэгч хөлөг онгоц нисэж байгаа гэдэгт үнэхээр итгэмээр санагдах үе гардаг. Зарим нэг нь иймэрхүү учир битүүлэг зүйлийг зэрвэс ч болтугай харчих юмсан гэж мөрөөдөж суухад нөгөө нэг нь харахын зэрэгцээ бүр гэрэл зургийг нь ч буулгаж амжсан байх юм.

Дэлхий ертөнцөд гэнэтийн учир битүүлэг зүйл их тохиолддог. Энэ сэдвээр бид хэдэн хэдэн гэрэл зургуудыг танилцуулахаар бэлдлээ.

1. Лаббоксийн гэрлүүд

© Bettman / Getty Images

1951 оны 8-аас 9 дүгээр саруудад Техас болон Нью-Мексикогийн тэнгэрт анивчих хачин жигтэй гэрэл ажиглагджээ. Альбукеркийн захад орших гэр бүлийн хосууд байшин дээгүүр нь онгоцны далавчийг санагдуулам объект нисэн өнгөрөхийг харсан байдаг. Харин 20 минутын дараа Лаббоксийн оршин суугчид хөх-ногоон өнгийн гинжин хэлбэртэй гэрлийг харцгаасан, радар ч хөдөлгөөнт объектыг тэмдэглэсэн байна. Уг хэргийг мөрдөх даалгаврыг АНУ-ын Агаарын нисэх хүчний “Blue Book” төслийн удирдагч Эдвард Руппельтад өгчээ.

Энэ хачирхалтай гэрэл чухам юу байв гэдгийг одоо болтол тогтоож чадаагүй. Нүүдлийн шувуудын гэрлийн тусгал гэж зарим нэг нь үзэх бол, нөгөө нэг нь – мананд харагдах гэрэл ч гэж үзнэ. Бас харь гарагийн нисдэг биет гэж үзэх хүн ч цөөнгүй. Судалгааны материалыг үндэслэн 2019 онд “Project Blue Book” цуврал нэвтрүүлэг History сувгаар гарчээ.

 

2. “Black Knight”

© nasa / commons.wikimedia

1960 онд дэлхийн тойрог замын ойролцоо хар өнгийн нисдэг объект байгааг илрүүлжээ. АНУ-ын армийнхан уг объектыг тагнуулын хиймэл дагуул гэж таамагласан боловч баталж чадаагүй юм. “Black Knight”-ыг бас өөр хэд хэдэн газар олж харжээ. Нэг гарч ирээд л нэг алга болоод байдаг. Сонирхогчид үүнийг манай дэлхийгээс өөр гаралтай хэдэн мянган жилийн тэртээх хиймэл дагуул гэж үздэг. Гэхдээ эрдэмтдийн дэвшүүлсэн сансрын хог гэдэг таамаг нь илүү бодит хувилбар юм.

 

3. Красноярскийн үсэрдэг охин

© Красноярский краеведческий музей / commons.wikimedia, © Красноярский краеведческий музей / commons.wikimedia

Красноярскийн нэгэн засал чимэглэлийн компанийн захирал өөрийн хэрэгжүүлэх төсөлтэйгөө уялдуулан орон нутгийн музейгээс хотын хэд хэдэн хуучны гэрэл зураг гаргаж өгөхийг гуйжээ. Музейн ажилтнууд гэрэл зургуудыг шүүж үзэж байхдаа хорь гаруй гэрэл зураг дээр нэг л охин гараад байгааг олж илрүүлсэн байна: сүлжсэн урт үстэй, шүхэр барьсан, нэг л төрлийн хувцастай бас царай нь аймшигтай гэмээр охин.

Охин хотын театр, Енисей мөрөн дээгүүр явах гүүр, сүм, худалдааны төв гээд газруудын гэрэл зураг дээр харагдана, гэхдээ дандаа эхний эгнээнд ч биш. Үл таних охиныг танихын тулд гэрэл зургийг сайтар ажиглаж харах хэрэгтэй болно. Охины болон гэрэл зурагчны нэр нууц хэвээр үлджээ. Гэхдээ зарим нэг гэрэл зургийн ард нь «Ф. Е. А» гэсэн гарын үсэг байх хэдий ч тэр үед ийм нэртэй хотын алдартай зурагчин байгаагүй ажээ.

 

4. Фредди Жексоны сүнс

© Unknown / commons.wikimedia

Фредди Жексон – Дэлхийн 1 дүгээр дaйны үед Хатан хааны нисэх хүчний авиа механикч байсан. Түүний анги “Дедал” усан онгоцон дээр байрлаж байжээ. Залуу 1919 онд аймшигтай vхлээр нaс бaржээ. Энэ гэрэл зургийг дарсан тэр өдөр түүний opшуулга болсон гэдэг. Жексоны найз нар түүнийг салах ёстой гүйцэтгэхээр эргэж иржээ гэж үзсэн гэдэг.

 

5. Боксчин Лютер Маккартигийн сүнс

© cyberboxingzone.com

1913 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Лютер Маккарти болон Артур Пелки нарын тулаан болсон юм. Тулаан эхэлснээс хойш 2 минутын дараа Маккарти өрсөлдөгчийнхөө хөнгөн цохилтод өртөж газар унажээ. Шүүгч 10 хүртэл тоолж байхад таазны гэрэл боксчны бие дээр тусаж эхэлсэн байна. Энэ хугацаанд Лютер газар хэвтсэн хэвээр байсан бөгөөд гэрэл ч хөдөлсөнгүй. 8 минутын дараа эмч нар Маккарти тархинд нь цус харваснаас болж нaс бaрсан гэж зарласан юм. Дараа өдөр нь тэмцээн болж байсан талбай үнс болтлоо шатжээ.

 

6. Дятловын багийнхны vхэл

© dyatlovpass.com, © dyatlovpass.com

Дятловын багийнхны vхэл магадгүй 20 дугаар зууны хамгийн учир битүүлэг түүхүүдийн нэгд тооцогдох байх. 1959 оны 2 дугаар сарын 2-ны шөнө Игор Дятловын удирдлага дор аялж байсан 9 жуулчид учир битүүлэг байдлаар нaс бaрцгаасан. Майхнууд нь урагдсан, цoгцсууд нь буудалсан газраасаа хэдэн километрийн зайд хол. Үйл явдлыг хэд хэдэн хувилбараар авч үздэг. Цасан нурангаас эхлээд тусгайгийнхны оролцоо орсон хүртэл.

Дятловын багийнхан аяллын явцад өдрийн тэмдэглэл хөтөлж маш их олон гэрэл зураг дарсан байв. Гэрэл зураг дундаас нэгэн хачирхалтай зураг олджээ. Түнэр харанхуйд гэрэлтэх бөмбөлгүүд нь энэ энэхүү түүхийн үйл явдалд бас нэгэн учир битүүлэг зүйл нэмсэн юм. Хэн нэгэн сар гэж харна, нөгөө нь харь гарагийн сансрын хөлөг, бас залуучуудын араас хөөж байгаа тагнуулын албаныхан ч гэж харах хүмүүс цөөнгүй.

 

7. Хэн Беллаг чөтгөрийн бургасанд хийсэн бэ?

© David Buttery / commons.wikimedia

Энэ өгүүлбэрийн цаана Англид болсон нэгэн учир битүүлэг түүх нуугдана. 1943 оны 4 дүгээр сарын 18-нд дөрвөн өсвөрийн насны хөвгүүд Хагли Вудийн ойгоор зугаалж байжээ. Энэ газар нь чөтгөр, шулмас шүгэлсэн газар хэмээгддэг. Хөвгүүд хөгшин бургас дээр авирч өндөг олж идэх санаатай дээш авиртал өндөгний оронд хүний гавлын яс олсон байна. Гавлын яс нь залуу бүсгүйнх байв.

Энэ явдлаас хойш хэсэг хугацааны дараа бургасны ойролцоох нэгэн ханан дээр “Хэн Беллаг чөтгөрийн бургасанд хийсэн бэ?” гэсэн бичиг бий болжээ. Энэ нь судлаачдад бас нэгэн түлхүүр болж тэд Белла гэж хэн болохыг хайж эхлэв. Уг бичиг хэдэн арван жилийн турш хөрш зэргэлдээх байшин, хашаан дээр үзэгдсээр байжээ. Белла гэж хэн байв, хэн яах гэж ийм илгээмж үлдээгээд байгаа вэ гэдгийг одоо болтол тогтоож чадаагүй юм.

 

8. Митасовын гэр

© ИнформБюро | Новости / youtube

80-аад оны дунд үед Олег Митасов гэх хүн Харьковын нийтийн орон сууцанд амьдардаг байжээ. Тэрээр нэгэн дэлгүүрийн орлогч даргын албан тушаал хашдаг, жирийн иргэний амьдралаар амьдардаг нэгэн. Гэхдээ түүнд нэг “но” бий. Митасов сэтгэцийн эмгэгтэй буюу шизофрени гэж сүүлд нь таамаглах болсон юм. Тэр хотын ханан дээр ямар ч холбоогүй үг сараачдаг байжээ: «Где на земле»/”Дэлхийн хаана”, «Звезд с неба не срывать»/”Оддыг дэлхийгээс салгаж чадахгүй”, «Ленин», «Митасов» бас «ВЕК ВАК».

Олегийн амьдардаг байсан байр хамгийн их сонирхол татна. 7 өрөөтэй нийтийн байр тэр чигээрээ элдэв бичгээр дүүрчээ. Хана гэлтгүй тавилга, тэр бүү хэл таазанд ч хоосон зай үлдээсэнгүй. Зураач хотын амьд домог болж өөрийн шүтэн бишрэгчтэй болсон юм. 1999 онд Олег Митасов өөд болсон бөгөөд түүний эцэг эх гэрийг нь тэр чигт нь засаж бүх уран бүтээлийг нь будаж далдалжээ.

 

9. Лос-Анжелесийн тулалдаан

© LA Times / commons.wikimedia

1942 оны 2 дугаар сарын 24-наас 25-нд шилжих шөнө Лос-Анжелест аюулын дохио дуугарч, артиллерийн анги гал нээжээ. Цэргийн хvчнийхэн хотод дaйснууд халдлаа гэж үзсэн байна. Гэхдээ дотоодын цэргийн сайд Франклин Нокс хэвлэлийн бага хурлаар хуурамч дохио өгсөн гэж мэдэгджээ.

2 дугаар сарын 26-ны өдөр Los Angeles Times сонин нэгэн гэрэл зургийг хэвлэн гаргасан нь олны дунд багагүй шуугиан тарьсан юм. Гэрэлтүүлгэд харь гарагийн онгоц харагдаж байна, мөн гэрлийн тусгалаар наадаж дээ гэсэн хүмүүс ч цөөнгүй гарчээ.

Та учир битүүлэг, нууцлаг зүйлд яаж ханддаг вэ? Итгэдэг үү эсвэл үл итгэгчдийн нэг үү?

52
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Zorigoo Doljinsuren

    Zorigoo Doljinsuren

    2021/01/14 at 11:38

    9 ийг нь уншиж байсым байна. Япончууд бөмбөлгөнд бөмбөг зүүгээд америкрүү салхиний аясаар явуулж бөмбөгдөх төсөл

  2. Болороо Н.

    Болороо Н.

    2021/01/14 at 20:01

    Тайлагдаагүй*

  3. Oyun Lamdavaa

    Oyun Lamdavaa

    2021/01/15 at 09:50

    m

  4. Tsend Batchuluun

    Tsend Batchuluun

    2021/01/15 at 10:29

    тайлагдаагүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *