Эртний эдлэл цуглуулагч нэгэн эр хуучны хар цагаан зургийг 2 доллараар худалдаж аваад, хожим нь 5 сая доллараар заржээ. Энэ зурагны чухам юу нь тийм их өндөр үнэ хүрэхэд хүргэв?

0

Хуучны ганц зураг хэн нэгнийг саятан болгох боломж бий гэж үү? Хариулт нь тийм бололтой. Калифорниа мужийн эртний эдлэл цуглуулагч Ренди Гихарро гэгч эр 2010 онд хуучин эдлэлийн хар захаас маш эртний гэмээр нэгэн хар цагаан зургийг 2 доллараар худалдаж аваад 5 сая доллараар эргүүлэн зарсан түүх ч бий ажээ. Шалтгаан нь ердөө Америкийн зэрлэг өрнөдийн зартай дээрэмчин Жаал хочтой Биллигийн төрх уг зурагт ил гарсан байжээ. Өдгөө 4×5 хэмжээтэй тус зургийг эзэмшигч Kagin’s Inc. компанийн зүгээс тайлбарлахдаа уг зурагт Жаал хочит Билли өөрийн хамсаатнуудын хамтаар Шинэ Мехико мужийн Линкольн тосгоны ойролцоох эдлэн газрын гадна крикет тоглож буй нь ийн мөнхрөн үлдсэн байна хэмээжээ.

Жаал хочит Биллигийн тус зургийг хуучин эдлэлийн хар захаас ердөө 2 доллараар худалдан аваад 5 сая доллараар заржээ

“Олон жилийн турш судалж, ажиглалт хийсний үр дүнд тус газрыг хаана болохыг, зурагт хэн хэн байгааг нарийн тогтоож чадсан” хэмээн Kagin’s Inc. компанийн ажиглагч, зоос цуглуулагч Дэвид МакКарти ярьсан байна.

 

Тус зургийг 1878 оны зун нэгэн хуримын ёслолын дараа дарсан байх гэж таамаглаж буй аж

Хуучин эдлэл цуглуулагч Ренди Гихарро CNN-д өгсөн ярилцлагадаа, “Тэр зургийг авах эсэх талаар их л эргэлзэж зогссон юм. Эцэст нь миний дотор хүн тэр зургийг худалдаж ав гэж намайг ятгаж дөнгөсөн юм. Надад тэр үед тийм ч их мөнгө байсангүй. Гэтэл авахыг хүссэн гурван ч зураг байсан юм. Тэгээд эцэст нь би тэр зургийг сонгосон” хэмээжээ.

 

2011 онд тухайн үедээ Жаал хочит Биллигийн төрх гарсан цорын ганц гэгдэж байсан зураг 2.3 сая доллараар зарагдаж байв

Жаал хочит Биллигийн жинхэнэ нэр нь Хенри МакКарти бөгөөд тэрээр 19-р зууны үеийн Линкольн тосгоны дaйнд оролцож явсан нутгийнханы хувьд баатар, америкийн зүүн эргийнхэний хувьд зартай дээрэмчин эр байжээ.

19
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Munkhbat Davaanyam

    Munkhbat Davaanyam

    2020/12/19 at 12:09

    за зартай дээрэмчин байсан бол зураг н үнэд ордог гэж байна шүү ха ха

  2. Tulga Bat

    Tulga Bat

    2020/12/19 at 17:05

    Munkhbat Davaanyam manai tomchuudiinh heden jiliin daraa uned orno.

  3. Munkhbat Davaanyam

    Munkhbat Davaanyam

    2020/12/19 at 17:17

    Tulga Bat харин тын

  4. Gansumber Gankhuyag

    Gansumber Gankhuyag

    2020/12/19 at 22:41

    O brother where art thou . Гээд коены ах дүүсийн кинон дээр гардаг. Нялх царайт билли юм байна л даа. Нөгөө үхэр буудаад байдаг

  5. Н. Тунгаа

    Н. Тунгаа

    2020/12/20 at 01:46

    Манай зартай луйварчдын зураг үнэд орох цаг ирэх болов уу ккк

  6. Энхээ Жамян

    Энхээ Жамян

    2020/12/20 at 07:09

    Яг л амьд юм шиг мундаг зурагчин байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *