Шарах шүүгээнд шарж жигнэсэн, шаржигнуур хальстай амттайхан төмс бэлтгэх жор

2

Төмсөөр хийх амттай хоол – шаржигнуур хальстай амттай төмс. Энэ жорын дагуу залуу төмсөөр амттай хоол хийцгээе.

  • Том төмс – 6 ш
  • Бяслаг – 100 гр
  • Цөцгийн тос – 50 гр
  • Ногоон навчит хоол амтлагч – дунд зэргийн боодол
  • Хар перец – өөрийн амтанд тохируулаад
  • Давс – өөрийн амтанд тохируулаад
  • Сармис – 2-4 хумс

  1. Төмсөө давстай усанд чанаж болгоно.
  2. Бяслагаа жижиг ширхэгтэй үрүүлээр үрнэ.
  3. Ногоон навчит амтлагч ногоогоо жижиглэн хэрчээд цөцгийн тос, бяслагтайгаа хольж давс, перец зэрэг өөрийн дуртай амтлагчаар амтална. Сайтар хольж хутгана.
  4. Төмсөө дундуур нь хуваагаад нэг талд нь бэлдсэн зуурмагаа түрхэнэ.
  5. 250 хэмийн шарах шүүгээнд төмс шаргал өнгөтэй болтол нь 10-15 минут шарна.

 

Бичлэгийг эндээс үзэж сонирхоно уу.

4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *