Apple компани Healthbook нэртэй биед хяналт, шинжилгээ хийдэг апликейшн гаргахаар зэхэж байгаа аж. Энэхүү апп нь нойрноос эхлээд хоол тэжээл, дасгал хөдөлгөөн, амин чухал шинж тэмдгүүд гэхчилэн бүх талын ажиглалтыг хийх юм байна. Даваа гаригт энэ апп-ын нарийвчилсан мэдээллийг нийтэлсэн 9-to-5 Mac дээр бичсэнээр тус апп нь цусны даралт, зүрхний цохилт, амьсгалын тоо, жин, биеийн усны хэмжээ, биеийн хөдөлгөөн зэргийг хянах аж. Түүнчлэн эрүүл мэндийн шалгалт хүртэл авах юм байна.

Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



