Android Wear ухаалаг төхөөрөмж

0

Android Wear ухаалаг төхөөрөмжЗүүж болдог жижигхэн, ухаалаг Android Wear төхөөрөмж нь хаана ч, хэдийд ч мэдээллээс хоцрохгүй байх боломжийг олгох аж. Цаг агаарын мэдээ, тухайн өдрийн хурал уулзалтууд, замын хөдөлгөөний тухай мэдээлэл, гүйх үедээ хичнээн хэмжээний калори шатаасан гээд олон хэрэгтэй мэдээллүүдийг өгөх Android Wear төхөөрөмж нь бугуйн цаг хэлбэртэй.

Зүүж болдог хэлбэрт шилжиж байгаа Android-ын энэ төхөөрөмж нь таны дуртай олон нийтийн апп-уудын хамгийн сүүлийн үеийн пост, апдейтуудыг харуулна. Мөн таны мессежний апп-уудаас ирэх чатууд, мэдэгдлүүд, мэдээ болон гэрэл зургийн апп-ууд гэхчилэн өргөн хүрээний мэдээллүүдийг харуулах аж.

Асуулт хариултын байдлаар хүссэн мэдээллээ олж авч болно. Мөн такси дуудах, текст бичих, сэрүүлэг тавих гэх мэтийг Ok Google гэж хэлээд л өөрөө ганц ч хуруугаа хөдөлгөлгүйгээр хийх боломжтой.
Таны эрүүл мэнд болоод фитнесийг хянах ба гүйж, алхах гэх мэт биеийн тамирын хөдөлгөөн хийх үед таны хурд, зай, хугацаа зэргийг хянаж, мэдэгдэнэ.
Мөн бугуйнаасаа бусад төхөөрөмжүүдээ удирдах, ажиллуулж болох бөгөөд утсан дээрх хөгжмөө эхлүүлэх, зурагтан дээрээ дуртай киногоо үзэх зэргийг Ok Google гэж хэлээд л хийчихнэ.
Энэ оны сүүл гэхэд Android Wear-ээр ажилладаг бугуйн цагнууд Asus, HTC, LG, Motorola, Samsung, Broadcom, Imagination, Intel, Mediatek and Qualcomm компаниудын бүтээгдэхүүн болон гарч ирэх юм байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *