Төрөлхийн дөрвөн мөчгүй залуу аав боллоо

1

Төрөлхийн дөрвөн мөчгүй залуу аав боллооНийтлэлийн маань гол баатар Ник Вуйчич /Nick Vujicic/ хэмээх 30 настай Серби-Австрали гаралтай залуу эр бол шашны сургаалыг түгээгч, идэвхжүүлэн илтгэгч нэгэн. 1982 онд Австралийн Мельбурн хотод Душка болон Борис Вуйчич нарын гэр бүлд мэндэлсэн тэрээр хэдийгээр эрүүл саруул хүүхэд байсан ч түүнд дөрвөн мөч байсангүй. Тетра-амелиа синдром гэх нэн ховор төрлийн төрөлхийн эмгэгтэй Ник хоёр гар, хоёр хөлгүй төрсөн бөгөөд хоёр жижигхэн тавхайтайн нэг нь хоёр хуруутай аж. Хүүхэд байхдаа бусдад шоолуулж гоочлуулахын зовлонг ханатлаа амсаж, сэтгэлийн гүн хямралд орон амиа хүртэл хорлохыг оролдож байсан ч Ник эцэг эхийн хайр халамж, сэтгэлийн дэмийн ачаар хичнээн тахир дутуу ч амьдралыг хайрлах үзэлтэй болсон байна. Түүнээс хойш сургуулийн ахлагчаар сонгогдсон, буяны олон арван үйл ажиллагаанд оролцсон, санхүүгийн төлөвлөгөө болон нягтлан бодох бүртгэлээр мэргэжил эзэмшсэн, өөрийн гэсэн ашгийн бус байгууллагыг байгуулсан, оны шилдэг Австрали залуу шагналд нэр дэвшсэн, богино хэмжээний баримтат кинонд тоглосон, ном бичсэн, тоглосон богино хэмжээний кино нь шилдэг шагнал хүртсэн гээд түүний амжилтууд маш олон. Түүнчлэн хувийн амьдралдаа ч бас том алхмыг хийж чадсан нь тэрээр 28 настайдаа сүй тавьсан Канае Мияхара /Kanae Miyahara/-тайгаа энэ оны 2-р сарын 13-нд Киёоши Жеймс Вуйчич /Kiyoshi James Vujicic/ нэртэй хүүтэй болсон явдал байжээ. Ник Вуйчичийн урам зориг төгөлдөр түүхийг уншсан та бүхнийг Ник болон Канае, тэдний бяцхан хүү Киёоши Жеймс нарын зургуудыг тухлан үзэхийг урья.

2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *