Онгоцонд байдаг дараах нууцлаг 8 зүйлс таны аюулгүй байдалд чухал ач холбогдолтой

0

Онгоцоор нисэх – хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл байж болох бөгөөд үүнийг тайлбарлах хэд хэдэн шалтгаан ч байна. Агаарын осол нь бусад тээврийн хэрэгслийн осолтой харьцуулахад хамгийн бага тохиолддог. Онгоцонд бидний аюулгүй байдлыг хангах маш олон зүйл байдаг ч тэр болгоныг нь бид мэддэггүй ажээ.

Зорчигчдын ихэнх нь таамаглаж ч байгаагүй онгоцны 8 эд зүйлийг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Тодорхой газруудад тэмдэглэсэн байдаг жижиг гурвалжин

© Depositphotos.com, © PartArtGW / Shutterstock

Эдгээр жижигхэн гурвалжингууд ихэнх тохиолдолд улаан эсвэл хар өнгөтэй байх ба онгоцны гадна талд байгаа далавчны байрлалыг зааж өгдөг. Нисэх багийн гишүүд далавчийг шалгах шаардлага гарвал тэд яг хаашаа анхаарлаа хандуулахаа шууд мэдэх боломжтой. Гурвалжин тэмдгээр тэмдэглэсэн цонх нь шууд далавч руу гарна, тиймээс шаардлагатай үед бусад зорчигчдыг үймүүлэх шаардлага гарахгүй.

 

2. Гар тээшний хэсэг бариултай

© Depositphotos.com

Онгоцны үйлчлэгчид нислэгийн үеэр онгоцны бүхээг дотор явахдаа гар тээшний хэсгээс барьдаг. Яагаад гэвэл тэр хэсэгт тэнцвэрээ хадгалж үлдэхэд нь туслах бариул байдаг юм. Энэ бариулаас мөн суудлаасаа босож байгаа зорчигч барьж болно. Энэ тохиолдолд урд суудлаасаа татах шаардлага гарахгүй. Дараа удаа онгоцонд тэнцвэрээ хадгалж үлдэхийн тулд хаанаас барьж байхаа та одоо мэддэг боллоо.

 

3. Товчлуурын тусламжтайгаар гарны тавиурыг өргөж болно

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэрвээ та захын эгнээд сууж байгаа бөгөөд танд илүү их орон зай хэрэгтэй байгаа бол энэ товчлуур танд тус болно. Гарны тавиурын доод хэсэгт товчлуур байж болох юм. Товчлуур дээр дарахад гарын тавиурыг дээш хураах боломжтой болно. Онгоц болгоны суудлын гарын тавиур хураагдахгүй, гэхдээ туршаад үзэхэд илүүдэхгүй болов уу. Онгоц хөөрөх болон газардах үед онгоцны үйлчлэгч аюулгүй байдлыг хангах үүднээс гарын тавиурыг анхны байрлалд нь оруулахыг хүсэх тул түүний шаардлагыг биелүүлээрэй.

 

4. Таны суудлыг галд тэсвэртэй материалаар хийсэн

© NinjaSnipr / Wikimedia Commons

Хэдэн арван жилийн тэртээ АНУ-ын иргэний агаарын тээврийн газраас зорчигч тээврийн онгоцны суудлыг галд тэсвэртэй материалаар хийх дүрэм баталж гаргасан. Суудлын зөөлөвч нь өөрөө галаа унтраах материалаар хийгдсэн байх нь элбэг. Өөрөөр хэлбэл гал дүрэлзэн асахад суудал шатахгүй харин ч эсрэгээрээ галыг унтраана.

 

5. Онгоцонд гавны оронд кабель багцлагч ашигладаг

© imagedb.com / Shutterstock

Кабель багцлагч – зорчигчийг гавлах шаардлага гарсан тохиолдолд нисэх бүрэлдэхүүн ашиглаж болох зүйл юм. Хэн нэгэн хяналтаас гарч арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн үед л ашиглах арга. Жишээ нь, нэг удаа нислэгийн үеэр онгоцны хаалга онгойлгохыг завдаж, огт тайвшрахгүй байсан зорчигчийн гарыг багцлагчаар уяж байсан удаатай. Онгоц газардаж цaгдаад бaригдах хүртэл тус зорчигчийн гарыг хүлээстэй байлгасан байна.

 

6. Далавчин дээрх жижиг шар дэгээ өөрийн гэсэн үүрэгтэй

© Hanuman / Shutterstock

Ослын үед онгоцны дунд хэсэгт сууж байгаа зорчигчид нөөц хаалгаар гарч таарах болов уу. Гэхдээ газар руу шууд үсрэхэд хэтэрхий өндөр бөгөөд аюултай. Тиймээс онгоцны үйлчлэгчид бүхээгээс явсан олсыг энэ шар дэгээгээр явуулдаг.  Энэ тохиолдолд зорчигч болгон онгоцноос аюулгүй буух боломжтой болно.

 

7. Таны толгой дээрх хэсэг химийн бодисоор дүүрэн

© Kryzhov / Depositphotos.com

Зорчигчдыг шаардлагатай үед хүчилтөрөгчөөр хангах тусгай баллон онгоцонд байдаггүй. Үүний оронд суудал болгоны дээр шатах үед хүчилтөрөгч ялгаруулах химийн нэгдэл байдаг. Хэрвээ та ямар нэгэн тохиолдлоор онгоцонд хүчилтөрөгчийн баг зүүж үзсэн бол шатсан үнэр мэдэрсэн байж болох юм – хүчилтөрөгч ялгаруулж байгаа химийн бодис ингэж үнэртэнэ. Гэхдээ багахан хэмжээний л хүчилтөрөгч ялгаруулах боломжтой – онгоц доошлох хүртэл хэдхэн минут амьсгалах хэмжээний хүчилтөрөгч.

 

8. Онгоцонд дуут дохио байдаг

© Depositphotos.com, © Olena Yakobchuk / Shutterstock

Тийм ээ, онгоцонд дуут дохио байдаг. Нисгэгч нарын бүхээгийн удирдлагын самбар дээр бий. Дарахад усан онгоцны дуут дохио шиг дуугарна. Нислэгийн үеэр дуут дохиог унтраасан байдаг бөгөөд нисгэгчид газар дээр байхдаа л харилцаа холбоо тогтоох үүднээс ашигладаг. Хэд хэдэн төрлийн дуут дохио байх бөгөөд эдгээр нь тодорхой асуудлуудыг илэрхийлнэ. Эдгээр дуут дохионы тусламжтайгаар онгоцны буудал дээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа механикууд онгоцонд ямар асуудал үүссэнийг шууд ойлгодог ажээ.

Та нисэхээс айдаг уу? Онгоцны ямар горим, тоног төхөөрөмжийн талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна вэ?

5
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *