9-р сарын шилдэг ухаалаг гар утаснууд

0

Энэхүү нийтлэлээр Apple болон Xiaomi, хэмнэлттэй Meizu M6, Samsung S8-ийн хятад хувилбарыг танилцуулна.

Сарын хит

Xiaomi Mi MIX 2

Mi MIX-ийн анхны хувилбар нь “хүрээгүй” гарсан. Хоёр дахь хувилбар нь Xiaomi энэ салбартаа тэргүүлэгч гэдгээ баталж чаджээ.

Mi MIX 2 нь 18:9 харьцаа бүхий 5,99 инчийн том дэлгэцтэй. Дэлгэц нь урьдны загварын адил нүүр талыг бүхэлдээ эзэлсэн. Дизайны хувьд онцын өөрчлөлтгүй, доод хүрээ бага зэрэг багассан. Их бие керамик, хажуу бөөр нь төмөр хүрээтэй. Камерын объективийг алтаар чимжээ.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,99 инч 2160*1080 пиксел
  • Процессор: Snapdragon 835
  • Санах ой: 6 ГБ RAM 64, 128 эсвэл 256 ГБ ROM
  • Камер: 12 Мп – үндсэн, 5 Мп – нүүрний
  • Батерей: 3400 мА*цаг,  Quick Charge 3

 

iPhone X

iPhone утасны шинэ загвар энэ сарын төдийгүй энэ жилийн том хүлээлт байлаа. Үүрэн утасны зах зээлийг хэрхэн эзэлснийг энд дурьдаад хэрэггүй болов уу, одоогоор Apple зах зээлийг дарангуйлж байгаа нь тодорхой.

iPhone-ын шинэ утас хүрээгүй дэлгэцтэй, дэлгэц дээрх камер нь товойж Face ID мэдрэгчтэй болсон. Хоёр талаасаа шилээр хамгаалагдсан, мөн хоёр тал нь зэвэрдэггүй төмрөөр хамгаалагджээ.

Диагоналиараа 5,8 инч, 2436*1125 пиксел. Home товчлуургүй болсон учраас хэрэглэгчид хуруугаа дэлгэцээр доороос дээш гүйлгэх хэрэгтэй болсон.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,8 инч, Super Retina HD, 2436*1080 пиксел
  • Процессор: A11 Bionic
  • Санах ой: 3 ГБ RAM, 64 эсвэл 256 ГБ ROM
  • Камер: 12 +12 Мп – үндсэн, 7 Мп – нүүрний
  • Батерей: 2716 мА*цаг,  Qi хурдан цэнэглэгчтэй
  • Систем: iOS

 

Хэмнэлттэй шинэ хувилбарууд

Bluboo S8

Өөрийн гэсэн онцлогтой ч ерөнхийдөө Galaxy S8-ийн дизайныг дуурайсан. 5,7 инч дэлгэцтэй, 1440*720 пиксел. 2,5D нумарсан шилээр хамгаалагдсан. Арын хэсэгт хоёр ч камертай, хурууны хээ уншигчтай. Маш хэрэглээтэй гэмээр ухаалаг гар утас болжээ.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,7 инч, 1440*720 пиксел, Sharp HD+
  • Процессор: MT6750T, 1,5 ГГц
  • Санах ой: 3 ГБ RAM, 32 ГБ ROM
  • Камер: 13 Мп – үндсэн, 5 Мп – нүүрний
  • Батерей: 3450 мА*цаг,

 

Meizu M6

Төмөр хүрээтэй, 5,2 инч дэлгэцтэй, 2 ГБ санах ойтой хямдхан утас гаргах гэж байгаа тухай мэдээ албан ёсны танилцуулга эхлэхээс хэдхэн хоногийн өмнө задарсан.

Шинэ загварын утас нь 5,2 инч, HD өргөтгөлтэй 1280*720 пиксел, IPS матрицтай юм. Дэлгэц нь 2,5D хамгаалалтын шилтэй, доод буландаа хурууны хээ унших сенсортой. Их биеийг металлаар бүрсэн нь өмнөх загваруудаас ялгаруулж өгнө.

Үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,2 инч, 1280*720 пиксел, IPS
  • Процессор: Mediatek MT6750
  • Санах ой: 2 эсвэл 3 ГБ RAM, 16 эсвэл 32 ГБ ROM
  • Камер: 13 Мп – үндсэн, 8 Мп – нүүрний
  • Батерей: 3070 мА*цаг
  • Систем: Flyme 6.0

 

Сарын зар

Pixel 2 ба 2 XL

Google компани LG-тэй хамтран зохион бүтээсэн Pixel ухаалаг утасны танилцуулгын бэлтгэл ажил ид өрнөж байгаа бөгөөд ямартай ч шилэн нүүрийг металл их биеэр бүрсэн байх юм байна.

Pixel 2 нь 5 инчийн  Full HD дэлгэцтэй. 4 ГБ-ын Snapdragon 835 процессортой, багтаамж нь 64 эсвэл 128 ГБ-ийн сонголттой. Үнэ нь 649-749 долларт хэлбэлзэнэ.

Pixel 2 XL нь 6 инчийн дэлгэцтэй, 4 ГБ Ram болон 128 ГБ ROМ, Snapdragon 835 процессортой. Ийм үзүүлэлттэй байхад илүү төлөхөд харамсахгүй болов уу: 849 – 949 долларын хооронд хэлбэлзэх ажээ.

Google-ийн шинэ ухаалаг утасны танилцуулга 10-р сарын 4-нд хийгдэнэ.

7
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *