Хэтэрхий их сахар хэрэглэж байгааг тань илтгэх 9 шинж тэмдэг

0

Хэрвээ та амттан “хэтрүүлэн хэрэглэдэг” бол таны бие эрхтэн хүчтэйгээр эсэргүүцэл илэрхийлнэ: бие махбодь эсвэл сэтгэл санаа нь “галзуу хулгана” шиг дээш доош өөрчлөгдөнө, эсвэл даарна, халууцна, үсэрмээр, гүймээр, секундын дараа – унтмаар. Энэ бол сахарын хэт хэрэглээний цор ганц шинж тэмдэг биш ээ.

Үмх шоколад амандаа хиймэгц эхний хэдэн секундэд сэтгэл санаа сэргэх нь ойлгомжтой. Та саяхан аз жаргалын гормон болох допанины үерт автсан юм. Уг гормон нь дасал болдогт л гол учир шалтгаан оршино, та эхний удаа 30 г шоколад идсэн бол дараагийн удаа бүтэн шоколад идэх хэрэгтэй болно. Ингээд илүүдэл жин тун удахгүй өөрийгөө мэдрүүлэхээс гадна сахар таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхлэх ажээ.

Хэт их амттан идсэн үед цусан дахь глюкозын хэмжээг хянахын тулд нойр булчирхай эрчимжүүлсэн горимоор ажиллаж эхэлдэг. Энэ нь лептиний (“өег”-ийг хариуцсан гормон) хэмжээг дарамталж дахин чихэр идэх хүслийг тархинд илгээнэ. Үр дүнд нь сахарын хэт хэрэглээ чихрийн шижин зэрэг өвчний суурь болох ажээ.

Глюкозын хэмжээ хурдан боловсруулагдаж цусан дахь сахарын болон дофамины хэмжээ богино хугацаанд унана. Аз болж энэ асуудлыг шийдвэрлэхэд хялбар. Амттан бага идэж цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд байлгахад л хангалттай. Хэвийн хэмжээг хэтрүүлснээ хэрхэн мэдэх вэ?

Хэтэрхий их сахар идээд байгааг илтгэх 9 шинж тэмдгийг танилцуулъя.

Сахарын хэмжээг та ихэсгэжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) зөвлөмжөөр хүний өдөрт авах калорийн 5%-ийг сахараас авахад хангалттай гэж үзжээ. Энэ нь ойролцоогоор өдөрт 6 цайны халбага сахар буюу 200 мл амтат ундаа юм. Энэ тоог баримтлаад байхад сахарын аливаа асуудал үүсэхгүй гэж үзнэ. Сахар нь зөвхөн хийжүүлсэн ундаа, бялуунд нуугдаад зогсохгүй “эрүүл” хүнсэнд ч агуулагдаж байдгийг бүү мартаарай (хурдан болдог каш, тараг). Бүтээгдэхүүний савлагаан дээрх орцыг сайтар унш. Аль болох шинэ ногоо, жимс, уургийн агууламжтай хүнс хэрэглэнэ.

 

Урьдынхаас их батга гарах

Сахарын хэт их хэрэглээ нь арьсанд сөргөөр нөлөөлнө. Сахарын агууламж ихтэй хоол хүнс нь батга гарахад нөлөөлж байгааг судалгаагаар баталжээ. Сахарын өндөр хэрэглээтэй хүмүүсийн нүүрэн дээр гарсан батга, тууралтыг гоо сайхны арчилгааны бүтээгдэхүүнээр арилгах боломжгүй байдаг байна.

 

Байнга ядрах мэдрэмж төрөх

Өглөөний эсвэл өдрийн цайндаа уураг, ширхэглэг багатай хоол хүнс идэж сахар ихээр хэрэглэдэг бол, жишээ нь, ажил дээрээ энгийн сайхан хоолны оронд жимсний чанамалтай нарийн боов иддэг үү? Энэ тохиолдолд өдрийн хоёрдугаар хагаст та эрч хүчний дутагдалд орох нь ойлгомжтой. Сахарын хэт өндөр хэрэглээ нь толгойн өвчний суурь болно. Тэнцвэртэй бөгөөд эрүүл хоол хүнс нь цусан дахь сахарын хэмжээг бууруулахад нөлөөлдөг ажээ.

 

Өөрийгөө дарамтанд орсон мэт мэдрэмж төрнө

Сахарын хэрэглээ болон депресс нь хоорондоо холбоотой болохыг судалгаагаар тогтоожээ. Сахарын өндөр агууламжтай хоол хүнс нь депресст хүргэдэг бөгөөд хоол хүнсээ бүхэл үрээр баялаг хоол хүнсээр солихыг зөвлөж байна.

 

Бэлтгэл сургуулилтын дараа их ядардаг

Зөв эрүүл хоол хүнс нь бие махбодийг эрч хүчээр хангадаг. Жирийн нэгэн дасгал танд хэцүү санагдаад байвал та өөрийгөө хэтэрхий их сахар хэрэглэсэн байна гэж үзээрэй. Иймд бэлтгэл сургуулилтын өмнө нүүрс-усаар өөрийгөө “цэнэглэ” – удаан хугацаанд өег мэдрэмж төрүүлэх тийм хүнс идээрэй.

 

Цусны даралт байнга ихсэх

Цусны даралтын хэвийн хэмжээ 120/80. Сахарын хэт их хэрэглээ нь цусны даралтыг ихэсгэхэд хүргэнэ. Үүнээс гадна зүрх, судасны өвчлөлд өртөмтгий болгох бөгөөд бодисын солилцоо алдагдана.

 

Холестерины хэмжээ нэмэгдэнэ

Цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх шинж тэмдэг нь далд явагдах учраас эрүүл мэндэд маш аюултай. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр сайн холестерины хэмжээ багасч муу холестерины хэмжээ нэмэгдэхэд хүргэнэ. Сахар нь цусан дахь холестерины хэмжээнд хэрхэн нөлөөлж байгааг эрдэмтэд нарийн хэлж чадахгүй байгаа ч гэлээ фруктоз нь триглицеридийн ялгаруулалтанд нөлөөлж байгааг тогтоож чадсан юм. Хэрвээ эмч таны холестерины хэмжээнд санаа зовж байгаа бол хоолны дэглэмээ өөрчлөх цаг болжээ.

 

Байнга шүдний эмчид үзүүлэх

Сахар шүдэнд муу гэдгийг бид бүгд мэднэ, гэхдээ шүдний эмчээс салахаа больсон бол та үнэхээр их сахар хэрэглэж байгаагийн шинж юм шүү.

 

Таны хувцас багаджээ

Угаасны дараа хувцас агшсан байна гэж бодох огт хэрэггүй. Та л хэдэн килограммаар жин нэмсэн байна. Сахар нь өөх тостой хоолноос илүүтэй хурдан таргалуулдаг. Энэ тохиолдолд турахад маш хэцүү. Амттай ундааг усаар соль, сахаргүй цай, кофе уу, ингээд л үр дүнгээ өгнө дөө.

Эрүүл бөгөөд гоо сайхан харагдахыг хүсэж байгаа бол сахарын хэрэглээгээ хянаарай. Өдөрт 6 ц.х халбага л сахар шүү дээ, үүнээс илүү гаргах хэрэггүй.

6
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *