Сэтгэл судлаачид бидний ихэнхийн маань зүүдэлж үзсэн нийтлэг зүүдний цаад утгыг тайлбарлаж байна. Зарим нэгийг нь тоолгүй орхиж огт болохгүй юм байна шүү!

3

Хүн төрөлхтөн эртнээс зүүдний нууцыг тайлахыг эрмэлзэж ирсэн билээ. Тэр ч бүү хэл тусдаа шинжлэх ухааны салбар ч гарсан байна, зүүд судлал буюу онейролог хэмээнэ. Шинжлэх ухаанд төдийлөн итгэдэггүй зарим нэг нь зүүд ирээдүйн хувь тавиланг өгүүлнэ гэж итгэдэг. Харин сэтгэл судлаачдын үзэж байгаагаар зүүдэнд бидний одоогийн байдал илрэхээс гадна зүүдээр дамжуулж дотоод сэтгэл ямар нэгэн зүйл ойлгуулахыг хүсэж байгаа явц ажээ.

Хүмүүсийн дунд түгээмэл зүүдлэгддэг зүүдний тайллыг танд танилцуулахаар бэлдлээ. Эдгээр зүүд ямар нэгэн байдлаар та бүхэнд зүүдлэгдсэн л байгаа. Зүүдний тайллыг бидний өвөг дээдсийн туршлага, ард иргэдийн уламжлалт ёс болон эртний мэдрэмж дээр үндэслэн гаргажээ. Зүүд судлаач болон сэтгэл зүйч Патриция Гарфилд эдгээр зүүдийг “төгс” хэмээжээ: “Хүмүүс халуун хоолыг олон аргаар бэлддэг, гэхдээ дандаа мах шарна. Зүүд ч гэсэн үүнтэй адил: хүн болгон өөр зүүд зүүдэлнэ, гэхдээ бүгд нийтлэг үйл явдалтай байна. Зүүд хүн төрөлхтөнтэй адил эртний түүхтэй” гэжээ.

1. Унах

Нас ахих тусам хүмүүс нисэхээс илүүтэй унаж байгаа зүүд их зүүдэлдэг. Сэтгэл судлаач Иэн Уоллесийн үзэж байгаагаар, унаж байгаа зүүд нь хяналтаа алдах вий гэсэн айдастай холбоотой ажээ. Та амьдралынхаа ямар нэгэн зүйлийг удирдаж чадахгүй байна, магадгүй таныг бэлэн биш байхад огцом өөрчлөлт гарчээ, яг л хөл доорх газар цөмөрчих гэж байгаа мэт л тийм үйл явдал тохиож. Амьдралын ямар салбарт (ажил, харилцаа, санхүү, эрүүл мэнд зэрэг) дарамтад орсон гэж мэдэрч байна вэ, эсвэл эмзэг байгаа мэт мэдрэмж төрж байна вэ?

Харин зарим эрдэмтэд унаж байгаа зүүдийг энгийн физиологитой холбон тайлбарлаж байна. Бие нойронд автах үед мэдрэлийн систем тайвширч цусны даралт болон зүрхний цохилт багасна. Физиологийн энэ өөрчлөлт амарч байгаа тархинд (ялангуяа өдөржингөө их ачаалал авч ажилласан бол) гэнэтийн аюул гэсэн дохио болж очих тэр үед бид огцом сэрдэг ажээ.

Энэ зүүдний эсрэг зүүд – нисэх – хүнд ачаанаас салж эрх чөлөөг мэдэрч байгаатай холбоотой ажээ.

 

2. Шүд унах, үхэл хагацал

Шүд унах – шүд гэдэг зүйл нь хүний хүч, зэвсэг бөгөөд энэ дэлхийн хэсгээс “хазах” чадварыг олгосон хэрэгсэл. Магадгүй та саяхан өөрийгөө хүчгүй, хамгаалалтгүй мэдрэмжийг бодит амьдрал дээр мэдэрсэн үү? Энэ тухай сэтгэл судлаач Пенни Пирс судалгаа хийжээ.

Харин олон жилийн туршлагатай зүүд судлаач Патриция Гарфилд үзэхдээ, шүд унаж байгаа зүүд нь далд уйтгар гунигтай холбоотой гэжээ. Бид уйтгар гунигт автахад шүдээ зуудаг, ингээд шүд хоорондоо хавирч дуугардаг байна. Хэрвээ та ийм төрлийн зүүд зүүдэлсэн бол өөрийгөө сөрөг бодлоос чөлөөлөх цаг болсныг илтгэж байна гэж зөвлөжээ.

Бид бас ойр дотнын хүн шархадсан, өвдсөн эсвэл үхэж байна гэж зүүдэлдэг. Ийм зүүд зүүдэлсэн хүн айдаст автдаг, гэхдээ сэтгэл судлал талаас авч үзвэл айдас төрүүлэх зүүд биш ажээ. Энэ нь ирээдүйн өмнө байгаа айдас, зайлшгүй гарах өөрчлөлт зэрэгтэй л холбоотой ажээ. Хэрвээ та өөрийгөө үхэж байна гэж зүүдэлсэн бол тантай холбоотой ямар нэгэн зүйл таныг орхин одож байна гэж ойлгоорой. Шинэ зүйлд орон зай бий болж байгаа гэж үзэх ажээ.

Эсрэг зүүд – төрөх эсвэл өвчин эдгэрэх – шинэ зүйлийн эхлэлийг илэрхийлнэ: ажил эсвэл төсөл, ямар нэгэн шинэ туршлага ч сууж мэдэх юм.

 

3. Шалгалтандаа унах эсвэл сургуульд орж чадахгүй хоцрох

Шалгалт дээр билет сугалтал та юу ч мэдэхгүй байгаагаа ойлгоно эсвэл олон хүний өмнө гараад ганц ч үг дуугарч чадахгүй зогсож зүүдлэв үү? Ийм зүүд зөвхөн оюутан эсвэл сурагчдад зүүдлэгдэхгүй, сургуулиа төгсөөд он удаан жил болсон хүнд ч зүүдлэгдэнэ. Та нойрсохоосоо өмнө багагүй стресст орсон бөгөөд ямар нэгэн зүйлд их санаа зовж байгаа учраас ийм зүүд зүүдлэх болжээ. Тиймээс сэтгэлээ тайвшруулж өөрийгөө амраах хэрэгтэй болж байна.

 

4. Зохицоогүй хувцас өмсөх эсвэл бүр хувцасгүй байх

Та олон нийт цугласан газар зохицоогүй хувцастай явж байна уу эсвэл бүр нүцгэн алхаж байна уу? Энэ үед зүүдэндээ ямар мэдрэмж төрөв гэдгийг анхаарах хэрэгтэй. Зүүдэндээ ичиж зовж байна уу? “Тэгвэл та бодит амьдрал дээр өөрийнхөө сул эсвэл дутагдалтай талыг харуулахыг хүсэхгүй байна. Магадгүй та шинэ ажил, хамт олны дунд ирээд удаагүй байгаа болов уу” гэж сэтгэл судлаач Иэн Уоллес тайлбарлажээ. Хэрвээ та энэ зүүдний үеэр ичиж зовоогүй бол эсрэгээрээ, та өөрөөрөө бахархаж байна гэж ойлгоно. Хамт олон таныг үнэлэхгүй байгаа учраас та тэднийг өөрийнхөө давуу талыг олж хараасай гэсэн хүсэл тээж яваа ажээ.

Тун удахгүй чухал арга хэмжээ болно, тэр арга хэмжээний үеэр та эсвэл хэн нэгэн зохимжгүй байдалтай ирлээ гэж зүүдэлсэн бол – тухайн арга хэмжээнд та эргэлзэж байгаа хэрэг. Жишээ нь – сүйт бүсгүй сүйт хархүүгээ алиалагчийн хувцас өмсжээ гэж зүүдэлсэн байж болно шүү дээ.

 

5. Ардаас дагаж мөрдөх (хөөгдөх)

Энэ төрлийн зүүдийг хэдэн хэдэн байдлаар тайлбарлаж болно. “Үл ойлголцлоос зугтаадаг эсвэл ямар нэгэн асуудлыг шийдэлгүй орхиж зайлсхийдэг хүмүүст хөөгдөж байгаа зүүд байнга зүүдлэгддэг байна” гэж зүүд судлаач Лаури Левенберг үзжээ.

Мөрдөж мөшгиж байгаа хүнийг анхаарах хэрэгтэй. Таныг мөрдөж байгаа хүн – таны хүсэж хүлээгээгүй хүн мөрдөж байна уу, жишээ нь өрөө нэхсэн хүн байж болно. Таны танил мөрдөөд байна уу? Тэр танил хүн тантай ямар холбоо сүлбээтэй вэ? Зүүдэнд тэр өөрийгөө илэрхийлж биш харин ямар нэгэн байдлаар холбоотой зүйлийг сануулах гэж зүүдэнд мөрдсөн байж болно.

Хэн нэгнээс зугтааж байгаа зүүдийг тайлах нэг онол – эрт дээр үеэс бидэнд суусан мэдрэмжтэй холбоотой байдаг. Тэд байнга л араатнаас зугтаах хэрэгтэй байсныг санах хэрэгтэй.

 

6. Сүйрэл эсвэл дэлхийн сүйрэл

Байгаль орчин сүйдэх эсвэл техникийн сүйрлийн тухай зүүд – цунами, гал түймэр, дэлбэрэлт зэрэг – хүн болгонд ямар нэгэн байдлаар зүүдлэгдсэн л байгаа. Ийм зүүд бидэнд айдас төрүүлнэ – өөрийнхөө болон эргэн тойрны хүмүүсийн амьдрал сүйдэх вий гэж айдаг. Угтаа бол хяналтаас гарсан хувийн асуудалтай холбоотой ийм зүүд зүүдэлдэг гэж судлаачид үзжээ. Мөн хэн нэгэн таны амьдралд заналхийлж байж ч болно. Мэдээж гал дээр тос гэгчээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид байнга л муу муухай мэдээ сонсож байгаа нь сэтгэл түгшээдэг.

Аймшигтай зүүдэн дундаа бид чангаас чанга хашхирахыг хүсдэг гэхдээ дуу гарахгүй байгаа нь улам л айдас төрүүлнэ. Сэтгэл судлаачид уг зүүдийг “нойрондоо мэдээгээ алдах” явдал гэж үзэж байна. Зүүд зүүдэлж байгаа нойрны хурдан үе дээр бидний тархи бие махбодийг тайван хэвтүүлэхийн тулд зориудаар мэдээгүй болгодог буюу нойрондоо бид – гүйх, харайх зэрэг хөдөлгөөн хийж чадахгүй болно. Нойрон дундаа мэдээгүй болж байгаа хүмүүс ихэвчлэн хурдан нойрны үе дээр сэрдэг, энэ хэсэг хугацаанд нойр эсвэл сэрсэн байдлаа гүйцэд ухаарахгүй. Үүний улмаас хөдөлж чадахгүй, ярьж чадахгүй, бүр зарим тохиолдолд амьсгалж ч чадахгүй байсан гэж ярьдаг байна.

 

7. Эвдэрсэн техник эсвэл тээврийн хэрэгсэл

Та ямар нэгэн техник хэрэгсэл хэрэглэх гэтэл нүдэн дээр ажиллагаагүй болж эвдэрч байна гэж зүүдлэв үү, жишээ нь утсаар ярих гэтэл утас эвдэрчээ. Патриц Гарфилдын үзэж байгаагаар, харилцаандаа санаа зовсон эсвэл сэтгэл хөдлөлдөө хэт автагдсан эмэгтэйчүүдэд ийм зүүд ихээр зүүдлэгддэг ажээ.

Үүнд бас тээврийн хэрэгсэл жолоодох гээд чадахгүй байгаа зүүд ч хамаарна. Танд ямар нэгэн дэмжлэг дутагдаж байгаа үед эсвэл амьдралын хүнд хэцүү үед орь ганцаар тэмцэж байгаа үед ийм зүүд түгээмэл байх ажээ.

 

8. Жирэмслэлт

Танд хачирхалтай санагдаж болно, гэсэн хэдий ч зөвхөн эмэгтэйчүүд өөрийгөө жирэмсэн болсон гэж зүүдэлдэггүй ажээ, эрчүүд ч гэсэн зүүдэлнэ. “Өөрийгөө жирэмсэн болжээ гэж зүүдэлсэн бол – таны дотор ямар нэгэн шинэ зүйл бүрэлдэж байгааг илтгэнэ” гэж сэтгэл судлаач Дэвид Бедрик үзэж байна. Та дотоод сэтгэлдээ “төрөх”- ийг хүсэж байна, магадгүй шинэ уран бүтээл төрж байгааг үгүйсгэхгүй. Юу ч байж болно: өгүүллэг бичих, гэртээ засвар хийх. Өөртөө зорилго тавьж өөрийгөө шинээр нээх цаг болж гэж ойлгоорой.

Энэ зүүдний дараа өөрийгөө бодит амьдрал дээр жирэмсэн бишээ гэдгээ ухаарвал – сэтгэлийн гүнд нойрсож байгаа мөрөөдөл, хүсэл зорилгоо сэрээж хэрэгжүүлээрэй.

 

9. Хоцрох

Аль хэдийн хөдөлсөн галт тэрэгний араас гүйх эсвэл ямар нэгэн чухал уулзалтад хоцрох – энэ төрлийн зүүд олон хүнд тохионо. Зүүд судлаач Майкл Р.Олсены үзэж байгаагаар, ямар нэгэн чухал зүйлээ алдах вий гэсэн айдастай холбоотой гэжээ. Жишээ нь, харилцаагаа хөгжүүлэх эсвэл хүүхдийн хүмүүжилд. Хэрвээ та бодит амьдрал дээр байнгын айдастай яваа бол дотоод сэтгэл танд өөрчлөлт хийх ёстойг ойлгуулахыг хүсэж байна. Чухал зүйлдээ та цаг гаргаж, анхаарал тавих мөч иржээ.

 

10. Танихгүй өрөө

Шинэ тасалгааг зүүдлэх – өөрийгөө танин мэдэх хүсэлтэй холбоотой. Хэрвээ та зүүдэндээ үл таних байшинд орвол өөрийгөө сайн мэдэхгүй байна, өөрийнхөө зан чанарыг та үгүйсгэжээ. Зөвхөн танихгүй өрөө зүүдэлсэн бол – танд нуугдмал авьяас, чадвар эсвэл боломж байна. Түүнийгээ та ашиглаагүй орхигдуулж гэж ойлгоорой.

Сэтгэл зүйч Эдди Траверсийн үзэж байгаагаар зүүдэнд ирж байгаа тасалгаа болгон өөр зүйлийг илэрхийлнэ гэжээ. Гал тогоо – хоол хүнс болж байгаа үйл явц болох газар. Та магадгүй гарч байгаа өөрчлөлтөд сэтгэл зовж байна. Бие засах өрөө – илүүдэл болгоноосоо салдаг газар. Та өөрт хэрэггүй зүйлээсээ салах цаг болсон байна. Угаалгын өрөө – ариун цэвэр сахих газар. Ямар нэгэн зүйлийг тодруулах хэрэгтэй байна гэж ойлгоно. Унтлагын өрөө – хайр дурлалын харилцаанд та сэтгэл зовниж яваа.

Та эдгээр зүүдийг урьд нь зүүдэлсэн үү? Эсвэл өөрийг зүүдлэв үү? Та зүүднийхээ тухай коммент хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

34
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *