Орчин үеийн хамгийн үр дүнгүй эм бэлдмэлүүд! Биднийг зүгээр л хууран мэхэлж байжээ!

3

Бие тавгүйтэхээр бид ойр байгаа эмийн сан руу гүйдэг. Үнэндээ эмчид үзүүлэх шаардлага байхгүй гэж хэлж болохоор, зурагтаар бид маш олон эмийн сурталчилгааг үзэж байгаа шүү дээ. Тийм дээ, зурагтаар өөрт хэрэгтэй зүйлээ мэдээд авснаас хойш эмнэлэг гүйж цаг, мөнгөө үрэх ямар хэрэг байна вэ?

Гэдэс өвдөөд эсвэл их хоол идмээр үедээ яах вэ? Заавал “Мезим” авах хэрэгтэй. Хөлийн судас бүдүүрээд байна уу? “Троксевазин” тос түрх, зүгээр болно. “Мезим”, “Троксевазин” зэрэг бэлдмэлүүд клиник туршилтад орсон эсэх тухай та ер нь бодож үзэж байсан уу? Ингээд та бүхэндээ орчин үеийн хамгийн үр дүнгүй эмийн бэлдмэлүүдийг танилцуулахаар бэлдлээ.

 

Үр дүнгүй эм бэлдмэлүүд

1. Арбидол

Уг эмийг Зөвлөлт холбоот улсын үед хийсэн хэдий ч одоо болтол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үр дүнтэй хэмээн хүлээн зөвшөөрөөгүй байна. Клиник туршилтууд нь хуучин ЗХУ-ын газар нутаг болон Хятадад л хийгджээ. Вирусын эсрэг, дархлаа дэмжих үйчилгээ үзүүлэх эм юм. Мөн дараах нэршлээр зарагддаг: «Арпетолид», «Арпефлю», «ОРВИтол НП», «Арпетол», «Иммустат».

 

2. Пробиотикууд

Худалдан авагчид амьд бактери худалдан авч байна гэж боддог. Үнэндээ эмийн бэлдмэл болгох явцад ашигтай нян 99 хувь хүртэл устдаг болохыг тэр болгон мэддэггүй. Иймэрхүү үйлчилгээ үзүүлэх жирийн таргийг хамаагүй хямд үнээр дэлгүүрээс аваад уусан нь дээр мэт санагддаг юм. Европт эргэлзээ төрүүлсэн эмийг өвчтөнүүддээ хэзээ ч бичиж өгдөггүй ажээ.

 

3. Мезим форте

Орчин үед маш их алдаршсан эмнүүдийн нэг. Уг эмийг сурталчилж байгаа маркетологчид зөвхөн эрүүл бус хооллолтыг сурталчлаад зогсохгүй бас үнэтэй, тэгээд үр дүнгүй эмээ шахах гэж оролдож байгаа нь харамсмаар. Уг эмийн гол орц нь панкретин, уг бодис нь хоол боловсруулалттай ямар холбоотой байдаг юм бол?

 

4. Корвалол

Уг эмийн үйлчлэх гол бодис нь фенобарбитал – мансууруулах үйлчилгээ үзүүлдэг хүчтэй бодис юм. Уг эмийг байнга хэрэглэвэл мэдрэлийн болон оюун ухааны чадварууд буурах гаж нөлөөтэй. Уг эмийн бэлдмэлийг хилээр гаргах эрс хориотой гэдгийг анхааараарай.

 

5. Ново-пассит

Уг бэлдмэл ямар ч тайвшруулах үйлчилгээ үзүүлэхгүй. Уг эмэнд агуулагдах гайфенезин бодис нь цэртэй ханиалгад үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг буюу богино хугацаанд цэр гадагшлуулдаг. Тиймээс ханиадны маш олон төрлийн эмэнд багтдаг байна. Тайвшруулах зорилгоор уг эмийг хэрэглэх гэж байгаа бол ямар ч үр дүнгүй гэдгийг дахин анхааруулъя.

 

6. Геделикс

Уг эмийг АНУ-ын эрүүл мэндийг хамгаалах үндэсний институтээс судалж үзжээ. Судлаачид уг эмэнд орсон ханиалга дарах гэх бодис нь ямар ч үр дүнгүй байгааг тогтоосон байна. Оронд нь зүгээр цай уусан нь дээр гэж үзжээ.

 

7. Троксевазин

Уг эмийн үйлчилгээг оросын хоёр судалгааны баг л баталсан гэдэг. Барууны эрдэмтэд уг эмийг хүний бие махбодид ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байна гэж дүгнэжээ.

 

8. Ургамлын гаралтай эмийн бэлдмэлүүд

Ургамлын гаралтай эмийн бэлдмэлүүд нь ямар нэгэн эмчилгээний хүчтэй үйлчилгээ үзүүлэхгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Тийм учраас эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхгүй. Тиймээс спортоор хичээллэх эсвэл шим тэжээлтэй хоол хүнсэнд илүү мөнгө зарцуулсан нь дээр болж байна.

 

9. Глицин

Глицинийг эмийн бэлдмэл гэж үзэхгүй, амино хүчил агуулсан бэлдмэл юм. Өөрөөр хэлбэл сөргөөр ч нөлөөлөхгүй, эерэгээр ч нөлөөлөхгүй био нэмэлт тэжээл гэх юм уу даа. Судлаачид уг бэлдмэлийг үр дүнгүй гэж үзжээ.

 

10. Валидол

Уг эмийг зөвхөн хуучин зөвлөлт холбоот улсын хүрээнд л үр дүнтэй гэж үздэг. Зүрхний архаг бөгөөд хүнд өвчний үед уг эмэнд найдаад огт хэрэггүй. Ялангуяа зүрхний шигдээсийн үед хором мөч бүр үнэтэй байдгийг анхаараарай.

Сурталчилгаагаар эм авч хэрэглэх гэж байгаа бол орцуудтай нь сайтар танилцаж байхыг зөвлөж байна. Магадгүй та ээлжит үр дүнгүй эм худалдан авах гэж байгаа ч юм билүү?

Эх сурвалж: https://takprosto.cc/bespoleznye-lekarstva/

13
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Oogii Jagaa

    Oogii Jagaa

    2019/01/25 at 09:16

    Airi Gerlee

  2. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2019/01/25 at 09:32

    Eruul mendee uurtuul naidahaas

  3. Нара Дашнанзад

    Нара Дашнанзад

    2019/01/25 at 09:32

    өө за за мезинфортыг 6 сар уу гэсэн заавар дээрээ бол өч төчнөөн л юм бичсэн блээшт

  4. Ариунаа Жамбал

    Ариунаа Жамбал

    2019/01/25 at 09:37

    ali n ch unen, alin ch hudal yum

  5. Degi Degi

    Degi Degi

    2019/01/25 at 09:54

    Chi yamar eh survaljaas medeelle avsan yum be?

  6. Зочин

    2019/01/25 at 10:31

    Eh survaljaa bicheech ork malaa

  7. Mendbayar Bat-Ochir

    Mendbayar Bat-Ochir

    2019/01/25 at 11:12

    ДЭМБ-с эдгээр эмнүүд АУ -ны практикаас хасагдсан гэсэн албан ёсны мэдээлэл байгаа юм уу

  8. Dondov Tsetsegmaa

    Dondov Tsetsegmaa

    2019/01/25 at 16:31

    Emiin kompaniudiin ursulduun

  9. Erka Ganpurev

    Erka Ganpurev

    2019/01/25 at 17:03

    Эх сурвалж хаанаас авсан бэ? Хүмүүсийг ингэж төөрөгдүүлж болохгүй шүү,хууль байдаг гэдгийг мэднэ биз дээ

  10. Chuka Jinjee

    Chuka Jinjee

    2019/01/25 at 19:05

    мезимфорте хоол боловсруулалтад нөлөөтэй шүүдээ. Ёстой ямар эх сурвалжаас авсан бэ?

  11. Оюука Б.

    Оюука Б.

    2019/01/25 at 19:17

    Choidog Tuya

  12. Gerelmaa Sambuu

    Gerelmaa Sambuu

    2019/01/25 at 22:12

    Аливаа мэдээллийг өөрөө шүү. Авах гээхийн ухаанаар ханд.

  13. Lunden MunkhErdene

    Lunden MunkhErdene

    2019/01/25 at 22:15

    Авах гээх ухаантай байцгаая

  14. Arigmaa San

    Arigmaa San

    2019/01/25 at 23:20

  15. Damdinsuren Luvsantseren

    Damdinsuren Luvsantseren

    2019/01/25 at 23:26

    Барууны оросын эсрэг арга хэмжээний нэг хэсэг

  16. Zolbayar Zorigoo

    Zolbayar Zorigoo

    2019/01/26 at 09:09

    Мезим форт нойр булчирхайн үрэвсэлд сайн үйлчдэггүй юм байна лээ Одоо энзиплекс гэж нанотехнологийн сайн эм гарсан байна миний нойр булчирхайн үрэвсэл энэ эмийг уугаад дажгүй болсон

  17. Chimedtseren Namdag

    Chimedtseren Namdag

    2019/01/26 at 18:02

    Аав ээж минь байнга уудаг байсан

  18. би

    2020/01/21 at 17:29

    Эдгээрийн ихэнх нь Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу эм гэж тооцогддоггүй, жороор олгодоггүй зүйл байна. Ж нь: пробитик /ашигтай бактери/, мезим /энзим/. Гэхдээ химийн найрлагатай эмийн жагсаалтад багтдаггүй гэдэг нь үр дүнгүй гэсэн үг биш. Витаминууд бүгд энэ ангилалд багтана. Химийн урвалжуудыг лабораторид хольж найруулж гаргаж аваагүй зүйлс бол эм биш,гэхдээ үр дүнтэй байж болно. Манай алтан гагнуурын ханд, баргашуун ч энэ ангилалд багтана. Эх сурвалжаа шалгахаас гадна орчин үеийн ба уламжлалт эм, эмчилгээний талаар мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *