Нэгэн дизайнер хамгийн алдартай ТВ цувралуудын постер зургийг Ковид-19 вирусын нөхцөл байдалтай уялдуулан өөрчилжээ

0

Хөл хорионд байгаа хүн бүхэн тодорхой хэмжээгээр уйдаж эхэлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ цаг мөчид ТВ-ийн цувралуудыг үзэж дуусгахад хамгийн тохиромжтой. Гэхдээ та хэдийнээ цувралд-донтогч бол, чанартай сайн цувралууд одоохондоо гарахгүй байгаа учраас үзэх юмны хомсдолд орсон байж мэдэх юм. Хэдий тийм боловч, бүү санаа зов. Учир нь энэхүү Словенийн график дизайнер Jure Tovrljan гэх залуу гайхалтай зүйлийг танд санал болгож байна. Тэр хүмүүст дэлхийн алдартай цувралуудыг дахин үзэх сэдлийг төрүүлэх зорилгоор ТВ-ийн цувралуудын постер зургуудыг цаг үетэйгээ холбож, Ковид-19 вирусын нөхцөл байдалд зориулан өөрчилжээ. Эдгээр постер зургууд танд алдартай цувралуудыг дахин нэг удаа үзмээр санагдуулах болно.

Хэрэв эдгээр алдартай цувралуудын зураг авалт цар тахлын үед хийгдсэн бол ямар байх байсан бэ? Асуултын хариултыг график дизайнер Jure Tovrljan өөрийнхөө сэтгэмж, төсөөллөөр хийсэн постер зургуудаараа танд өгч байна:

1.

Jure Tovrljan / Facebook

 

2.

Jure Tovrljan / Facebook

 

3.

Jure Tovrljan / Facebook

 

4.

Jure Tovrljan / Facebook

5.

Jure Tovrljan / Facebook

 

6.

Jure Tovrljan / Facebook

 

7.

Jure Tovrljan / Facebook

 

8.

Jure Tovrljan / Facebook

Сонирхуулж хэлэхэд Jure Tovrljan нь 32 настай, хүүхдүүдийнхээ бахархалт аав, эхнэрийнхээ сайн хань нь бөгөөд хүмүүсийн амьдралд эерэг уур амьсгалыг төрүүлэх зорилгоор үргэлж шинэ санаа санаачилга бодож олж, өөрийн бүтээлдээ шингээхийг хүсдэг ажээ.

Мөн тэрээр дэлхийн алдарта ТВ-ийн цувралуудын нэг болох “Friends”-ийг нийт 20 удаа эхнээс нь дуустал нь үзсэн гэнэ. Эхлээд уг цувралын постер зургийг Ковид-19 вирусын нөхцөл байдалд үндэслэн өөрчлөх санааг бодож олжээ. Улмаар үлдсэн 7 цувралуудын постерыг өөрчилсөн байна.

Авьяаслаг график дизайнер Tovrljan “цар тахал” амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа талаар, “Эхэндээ шоконд орсон. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрхэн, яаж амьдрах учраа олж байна. Би гэрээсээ ажлаа хийж байгаа. Энэ нь надад 1 настай хүүдээ илүү их цаг зориулах боломжийг олгож байгаад таатай байна.” гэжээ.

Танд түүний сэтгэмж, төсөөллөөрөө өөрчилсөн ТВ цувралуудын постер ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Та эдгээр цувралуудыг өмнө нь үзэж байсан уу? Таны хамгийн их үзэх дуртай цуврал чинь юу вэ?

9
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *