Олны дунд үнэн мэтээр ам дамжин түгсэн эрүүл мэндтэй холбоотой 8 ташаа ойлголт

0

Үеэс үед хүн төрөлхтний дунд үнэн мэт түгсэн олон худал ойлголтууд дамжсаар иржээ. Тэгвэл манай сайт уншигч танд үнэн мэт түгсэн эрүүл мэндийн 8 ташаа ойлголтыг танд хүргэж байна.

1. Өндөгний шар эрүүл мэндэд муу

Өндөгний цагаан өөртөө уураг болон бусад олон төрлийн шим тэжээлийг агуулж байдаг. Харин өндөгний шар нь холестрол ихээр агуулж байдаг ажээ. Холестрол нь зүрх судасны үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй байдаг нь нийтэд эрүүл мэндэд муу гэх ойлголтыг түгээжээ.

Гэвч холестролыг хүнсний хэрэглээгээр аваагүй тохиолдолд элэг уг нэгдлийг өөрөөсөө бие даан ялгаруулж цусан дахь өөхлөлтийн тэнцвэрийг хангаж байдаг ажээ. Иймээс өндөгнөөс холестрол авснаар хүний биед ямар нэгэн эерэг болон сөрөг нөлөө гардаггүй байна.

 

2. Лууван нүдний хараанд сайн

© Superman IV: The Quest for Peace / Cannon Films and co-producers

Дэлхийн хоёрдугаар дaйны үед лууван нүдний хараанд сайн гэх ойлголт нийтэд түгжээ. Олон нийтийн дунд лууванг ийнхүү сурталчилж хүмүүсийг картын бараанд орохоос сэргийлж байсан ажээ. Хэдийгээр лууван идээд хараа эрс сайжирна гэх нотолгоо байхгүй боловч А амин дэмээр баялаг энэ хүнсний ногоо нь биед хурдан шингэдэг олон эрдэс бодисыг өөртөө агуулдаг.

 

3. Хэвлийн булчинг хөгжүүлэхэд гэдэсний таталт хийх нь хангалтгүй

Гэдэс таталт хийх нь хэвлийн булчингийн тэсвэрийг нэмэгдүүлдэг боловч булчингийн ялгаралд дангаар нөлөөлж чаддаггүй ажээ. Хэвлийн булчинг илүү гаргаж ялгаруулахын тулд хэвлий орчмын өөхийг шатаах шаардлага мөн тулгардаг тул тэнцвэртэй, зөв хооллолт мөн чухал үүрэгтэй байдаг байна.

 

4. Чихэр хүүхдийг хэт идэвхтэй болгодог

Чихэрлэг зүйлс их хэрэглэсэн хүүхэд илүү хөдөлгөөнтэй болдог гэж үздэг эцэг эхчүүд олон бий. Гэвч судалгаагаар хүүхдийн идэвхтэй байдал болон чихэрний хооронд харилцан үйлчлэл байдаггүй гэдгийг нотолсон байдаг аж.

 

5. Йогурт бол эрүүл хүнс

Йогурт хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөтэй эсэх талаар маргаан их гардаг. Тэгвэл үнэн хэрэгтээ йогурт бүр эрүүл хүнс гэвэл үгүй ажээ. Йогурт бүрэх үед сүүнээс лактоз гэж нэрлэгддэг чихэрлэг нэгдэл бий болж байдаг байна. Гэвч зарим нэрийн йогурт нь нэмэлтээр чихэр, амтлагч хийдэг нь бүрэн эрүүл хүнс гэж нэрлэхэд хүндрэл үүсгэдэг аж.

 

6. Жин нэмэх нь эрүүл мэндэд хортой

Хүний биеийн жин хэзээ ч тухайн хүний эрүүл мэндийг тодорхойлдоггүй. Гэхдээ булчингийн болон өөхний жин тэнцвэртэй байх хэрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Учир нь булчингийн масс бага боловч хэт их өөхлөлтийн улмаас жин нэмсэн хүний эрүүл мэнд хурдан доройтдог гэдгийг та мэдэх биз ээ.

 

7. Кардио дасгал хийх нь жин хурдан хасахад тусална

Олон нийтийн дунд хүчний дасгал хийснээс илүүтэйгээр гүйх, дугуй унах зэрэг кардио дасгал хийх нь жин хасах хамгийн үр дүнтэй арга гэх ташаа ойлголт их түгсэн байдаг. Хэдийгээр гүйх нь калори эрчимтэй шатаадаг боловч дасгал дууссаны дараа ч калори шатааж байдаг хүчний бэлтгэлээс илүү үр дүнтэй байж чаддаггүй ажээ.

Хүчний бэлтгэл хийх үед булчингийн хэмжээ томорч, өөх багасдаг тул жин хасахгүй ч гадаад төрхийн хувьд хүн илүү галбирлаг болж өөрчлөгддөг байна.

 

8. Хурууны үеэ дуугаргах нь үе мөчний үрэвсэл үүсгэдэг

Та ойр дотны хэн нэгнээсээ хурууны үеэ дуугаргах нь үе мөчний үрэвсэл үүсгэдэг гэсэн зөвлөгөөг сонсож байсан биз ээ. Гэвч үнэндээ үе мөчний үрэвсэл нь хуруугаа дуугаргах зуршилтай ямар нэгэн холбоогүй аж.

18
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *