Ердийн уксус гутлын эвгүй үнэрийг зориулалтын тусгай бүтээгдэхүүнээс ч илүү үр дүнтэй арилгана

0

Гутлын эвгүй үнэр – маш түгээмэл асуудал. Өдрийн турш гуталтайгаа явах зайлшгүй шаардлага хүн болгонд л гардаг. Үүний дараа гутал үнэхээр таагүй үнэртэж эхэлнэ. Үнэндээ зөвхөн үнэрт санаа зовоод зогсохгүй мөн таагүй үнэр бий болгоход нөлөөлсөн нянд ч санаа зовох хэрэгтэй. Үүнтэй тэмцэх найдвартай арга байдаг нь сайн хэрэг.

© Depositphotos

Гутлын эвгүй үнэрээс хэрхэн салах, мөн өөрийгөө бактериас хэрхэн хамгаалах тухай мэдээлэл хүргэхээр бэлдлээ. Нэн шаардлагатай бүтээгдэхүүн бараг айл болгонд байх ба дэлгүүрээс худалдан авалт хийх шаардлага огт гарахгүй юм.

 

Гутлын эвгүй үнэр

Ховор биш тохиолдол бөгөөд олон хүний толгойны өвчин. Тийм учраас уг асуудлыг шийдэх арга нь олон янз, хэтэвчний зузаан, нимгэндээ ч тааруулах боломжтой. Эхний ээлжинд худалдааны бэлэн бүтээгдэхүүн сонголт ихтэй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гуталд зориулсан шивэр дарагч бодис нь эвгүй үнэртэй муугүй тэмцдэг. Мөн нянгийн эсрэг үйлчилгээтэй тааламжтай үнэртдэг бодис ч бий. Ахуйн хэрэглээний дэлгүүрүүдээр сонголт ихтэй байх нь дамжиггүй.

© Depositphotos

Нэмэлт бодис худалдаж авахыг төдийлөн хүсдэггүй эсвэл химийн гаралтай бодисоос зайлсхийхийг хүсдэг хүмүүст зориулсан гэрийн нөхцөлд бэлдэх хувилбар ч байна. Гар дор бэлэн байгаа зүйлээр хийх уг бодис зориулалтынхаас дутахааргүй үр дүнтэй болдог.

 

Уксус

Уксус – гэрт байдаг хамгийн үр дүнтэй бодис. Эвгүй үнэрийг арилгахын тулд уксус шингээсэн цаасан алчуураар гутлын дотор талыг арчаад бүрэн хаттал нь хүлээгээрэй. Эхлээд гуталдаа сод цацаад дараа нь уксусаар арчсан ч болно. Үүнээс ялгарах нүүрсхүчлийн хий нянг устгах үйлчилгээтэй. Гэхдээ энэ аргаар гутлаа цэвэрлэж байгаа бол нэг хоног гутлаа агаарт тавьбал зохино.

© Depositphotos

 

Цай, кофе

Мөн үнэр сэргээх зорилгоор кофе, цай ашиглах боломжтой. Гутлын эвгүй үнэрийг дарахын тулд шөнө унтахаасаа өмнө гутландаа овоолон кофены хуурай үр хийгээрэй. Мөн дүрдэг хуурай цай ч гэсэн чийг сайн авдаг. Өглөө та бараг л шинэ гуталтай болсон байх вий!

© Depositphotos

 

Эмийн сангийн бүтээгдэхүүнүүд

Эмийн сангийн бүтээгдэхүүн нянтай сайн тэмцдэг. Жагсаалтын эхэнд мэдээж спирт бичигдэнэ. Хөвөнд спиртээ шингээгээд гутлын дотор хэсгийг сайтар үрж арчина. Мөн хлоргексидин ашиглаж болно. Хурц үнэргүй, гэхдээ нян устгадаг. Арчсаны дараа гутлыг хэдэн цаг гялгар уутанд хэдэн хийж орхино. Уутнаас гутлыг гаргаж хатаах шаардлагатай шүү.

© Depositphotos

 

Гутлын эвгүй үнэр болон сода

Гутлаас зөвхөн эвгүй үнэр арилгаад зогсохгүй чийгийг ч арилгах хэрэгтэй. Үүний тулд гутландаа хүнсний сод хийж хонуулаарай. Өглөө содыг сэгсэрч эсвэл тоос сорогчоор соруулж цэвэрлэнэ. Сода чийгийг өөртөө шингээн нян үржихээс хамгаална.

© Depositphotos

Мөн содыг нимгэн триконд хийж гутландаа тавьсан ч болно. Маргааш өглөө нь содыг сэгсэрч цэвэрлэх шаардлага гарахгүй. Үүнээс гадна хүүхдийн цацлага, идэвхжүүлсэн нүүрс чийг сайн авдгийг мэдэхэд илүүдэхгүй.

Эдгээр аргууд нь бүгд гутал арчилгааны үр дүнтэй аргууд болно. Хэрвээ тус болоогүй бол пүүзээ соль эсвэл шинэ улавч авч дэвс. Гутлаа байнга арчиж цэвэрлээд байвал солих шаардлага ч гарахгүй юм.

Уншигч танд бусдадаа хуваалцах өөр аргууд байвал сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *