Өмнө ба дараа нь: баавгай өвөл ичээндээ орохоос өмнө хэрхэн жин нэмдгийг харуулсан 12 гэрэл зураг

0

Намартай уралдаад таргалах ёстой: баавгай яаж өвөлдөө бэлддэг вэ?

travelask.ru

Бид одоо өвөлдөө эрчимтэй бэлдэцгээж байна. Сайтар ажиглаж харвал зөвхөн бид л өвөлдөө бэлдээд байгаа юм биш. Баавгай ч гэсэн өвөлдөө бэлдэж өөх, жингээ нэмээд завгүй. Өвлийн олон сарыг ичээндээ унтаж өнгөрөөх тул бэлтгэлээ сайн базаавал зохино. Намар болгон Аляскийн Камтайн дархан цaазат газар сонирхолтой амьдрал үргэлжилдэг: ичихээсээ өмнө хамгийн их таргалсан баавгайг шалгаруулдаг ажээ.

Баавгай нар тэмцээнд оролцохын тулд юу хийх ёстой вэ? Тэд вэб-камер суурилуулсан Брукс гол дээр хүрэлцэн ирж өөрийгөө “гайхуулна”. Баавгай нарын загасчилж байгааг онлайн горимоор харах боломжтой ажээ. Хавар эцэж турсан байдалтай ичээнээсээ гарч ирээд энэ голоор сэлгүүцсэн бол ялах боломж улам л нэмэгдэнэ. Хаврын баавгайг өвөлдөө идэвхтэй бэлдэж байгаа баавгайтай харьцуулж ялагчийг тодруулна гэсэн үг. 2022 оны тэмцээнд оролцогчдыг сонирхохыг хүсье. Баавгай нарын ичээндээ орохоос “өмнө” ба “дараа нь” гэсэн харьцуулсан гэрэл зургийг дэлгэлээ. Бас хэн ялагч болсныг ч мэдэж авах болно.

Чанк хочтой баавгай 7 дугаар сар болон 9 дүгээр сарын эхээр

travelask.ru

 

Энэ үзэсгэлэнтэй амьтныг Грейзер гэдэг, ойролцоогоор 19 настай

travelask.ru

 

Уокер өвөлдөө ингэж бэлджээ, үс ноос нь харлаад сүртэй болсон гэж

travelask.ru

 

164 гэдэг нэртэй залуу баавгайтай танилц: 2019 онд анх камерт өртөж байжээ

travelask.ru

 

Энэ цагаан амьтан 335 дугаартай, дөнгөж хоёр ой гарантай л амьтан байгаа юм

travelask.ru

 

Холли, 2019 оны ялагч: хавар ам бүл нэмнэ, тийм учраас жингээ чадлаараа л нэмсэн харагдана

travelask.ru

 

Харин энэ бол Отис – өнгөрсөн жилийн аварга

travelask.ru

 

Дивот – эвш, Брукс гол дээр ирж загасчлах дуртай нэгэн

travelask.ru

 

856 дугаартай баавгай 7 дугаар сарын 1 болон 9 дүгээр сарын 11: гол дээр үзэгдсэн хамгийн хүчтэй эр баавгай

travelask.ru

 

Өсвөр насны баавгай хоёр ой гарантай, түүнийг дугаар 901 гэдэг

travelask.ru

 

Ойт гарантай үр төл хавар гэхэд ийм болцгооно: энэ сайхан залуу намрыг анх удаа үзэж байгаа юм

travelask.ru

 

2022 оны ялагч гарч ирлээ: 747 дугаартай баавгай

travelask.ru
16
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *