
Хүмүүс тэр болгон арал өмчилж чадахгүй. Гэхдээ зарим нэг нь үнэхээр азтай байх юм. Жишээ нь, Сайзлендын гэр бүл дэлхий дээрх хамгийн жижигхэн арлын эзэд. Нью-Йоркоос холгүйхэн орших Гэгээн Лаврентиягийн голд байрлах арал.

Тэд “хангалттай том арал” гэж тоглоомоор хэлдэг ажээ.
Үнэхээр хэдэн хүн амьдрахад хангалттай, модтой, бас гаднаа хэд хэдэн сандал тавихаар зайтай.

Энэ алга дарам газар – теннисийн талбайтай дүйхүйц. Гэхдээ нүүр бардам арал хэмээгдэх эрхтэй.

Жижигхэн хэмжээнээсээ болоод жуулчдын очих дуртай газар болжээ. Хотын дуу чимээнээс зугтааж амар тайван амрахыг хүссэн хүмүүс энд ирдэг байна.

Та энд амрахыг хүсэж байна уу?







