Заавал турахын тулд бус яг одооноос гүйж эхлэх 5 шалтгаан

3

Гүйх зөвхөн жин хасахад нөлөөлөөд зогсохгүй бие сэтгэл сэргээхэд үр дүнгээ өгнө.

Гүйх дургүй хүмүүсийг шууд буруутгаад байж болохгүй. Гүйх нь биед таагүй мэдрэмж төрүүлнэ, эвгүй үнэртэнэ, бас хурдан гүйж чадахгүй байх гэсэн айдас төрүүлдэг.

Хүмүүсийн ихэнх нь хэтрүүлэн идсэн бялуу, зайрмаг, илүү уусан аяга шар айрагныхаа калорийг шатаах гэж гүйдэг. Дараа нь өөрийгөө гүйж зовоож байхын оронд тэр илүү калорийг идэхгүй байхад л хангалттай юм шүү дээ.

Өөрийгөө шийтгэхийн төлөө гүйх бус бие махбодь, сэтгэл санааны хувьд чанга байхын тулд гүйх хэрэгтэй.

 

1. Гүйвэл та илүү хүчтэй болно

Хэрвээ та өөрийгөө төдийлөн хүчтэй гэж бодохгүй байгаа бол гүйж эхлээрэй. Эрчтэйгээр урагшаа хурдан гүйхэд өдөр тутмын амьдралаас мэдрээгүй эрч хүчийг мэдрэх болно. Энэ нь өөрийгөө үнэлэхэд нөлөөлөх ажээ.

Урьд өмнөхөөсөө илүү хурдан эсвэл илүү зайд гүйх болгонд та амжилтыг мэдэрнэ. Тэр ч бүү хэл 3км-ийн удаан гүйлт хүртэл таашаал авчирдгийг мартаж болохгүй.

 

2. Гүйлт нь бодол, сэтгэл санааг төлөвшүүлдэг

Байнгын завгүй эсвэл ухаалаг гар утас, компьютерийн ард суугаад байвал элдэв зүйл бодох, эргэцүүлэх, мэдрэх боломжгүй байна. Бид өөрсдийгөө илүү их үр бүтээмжтэй байгаасай гэж хүсдэг. Гүйж байхдаа та өөрийнхөө бодолтойгоо л хоцорно.

Үүнээс гадна өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бүрэн мэдэрч чаддаг. Баяр баясал, уур хилэнгээ эргэцүүлэн бодож эхэлнэ. Сөрөг сэтгэл санааг биеийн хүчинд зориулж гаргах нь таны эрүүл мэндэд нэн тустай.

 

3. Өөрийгөө амьд гэдгийг мэдэрнэ

Урагш хөдөлж байхад та эрч хүч, баяр баясал, сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Гүйдэг хүмүүс ядрах эсвэл удаан хөдөлгөөн гэдгийг мэдэхгүй гэж хэлж болно. Хааяахан ч гэсэн адреналинаа ялгаруулахын тулд гүйж байгаарай.

 

4. Гүйлт – таны цаг

Тайвшрах хамгийн шилдэг арга – дуртай дуугаа сонсоод цэвэр агаарт гүйх. Хот дундуур гүйсэн ч гэсэн та урьд өмнө харж байгаагүй зүйлийг олж мэднэ. Хамгийн гол нь – та өөрийнхөө ертөнцөөр аялна, өөрийн бие махбодь, бодол, сэтгэл хөдлөл, дуу хөгжим, эргэн тойрныг өөртөө багтааж мэдэрнэ.

 

5. Өөрийгөө эрүүл гэдгийг мэдэрнэ

Бүх төрлийн фитнес дасгал болон хоолны дэглэмийн дундаас гүйлт хамгийн үр дүнтэй гэж үзэж байна. Өөрийгөө хэдий хэр эрүүл гэж мэдрэхийн дээдээр мэдрүүлнэ. Нэг гүйж эхэлбэл эргэлт буцалтгүй энэ төрлийн спортод дурлаж эхэлдэг.

Гүйлтээр хичээллэхэд та сэтгэлийн таашаал авна. Марафонд гүйх гээгүй л бол тусгай хөтөлбөрөөр өөрийгөө зовоох ч хэрэггүй. Зарим үед өөр төрлийн спортоор хичээллэх ч боломж бий, дараа нь хүсвэл гүйнэ. Зөвхөн турах зорилгоор гүйж байгаа бол өөр бусад эерэг талыг мэдрэхгүй хоцорно шүү. Гүйлтийн сайн сайхныг мэдэцгээе.

10
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *