Ядаргаатай хэрхэн тэмцэх вэ: үр дүнтэй 10 зөвлөгөөг танилцуулж байна

0

Эрч хүчээ сэлбэх зөвлөгөө нэг л уйтгартай байдаг. Та бүхэндээ зөвхөн сонирхолтой байхаас гадна үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

1. Бие махбодийн юу нь болохгүй байгааг тодорхойл

Хүнд ажлын дараа эсвэл бэлтгэл сургуулилтын дараа ядрах нь хэвийн үзэгдэл. Амралтын өдрөөр ч ядаргаа арилахгүй, амарч чадахгүй байвал хэвийн бус гэж үзнэ. Энэ таагүй мэдрэмж үнэхээр ядаргаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй.

Ядаргаа – зарим нэг өвчний шинж тэмдэг.

Чихрийн шижин, депресс, бамбай булчирхай, түгшүүр, цус багадалт, тэр ч бүү хэл хурхирах – энэ бүх өвчин ядаргаагаар илэрнэ. Цаг гаргаад цусны шинжилгээ өгөхөд нэг их төвөг болохгүй, харин ч ядраад байгаагийн шалтгааныг олж тогтоох боломжтой болно: ямар нэгэн өвчин байна уу эсвэл амьдралын хэв маяг буруу байна уу?

 

2. Зөв унтаж сураарай

Ядаргаатай хүн муу унтдаг: нойргүйдэл, гүн биш нойр, амрах цаг олдохгүй. Унтах завгүй санагдаад байвал: 8 цаг унтах ёстой бус зөв унтах ёстойг санаарай.

Үүнийг тодруулж хэлбэл:

  • Тодорхой нэг цагт унтахаар хэвт
  • Харанхуйд унт
  • Чимээгүйд унт
  • Сэрүүхэн өрөөнд унт (агаарын хэм 16-18 хэм)
  • Хатуу матрас дээр, дулаахан хучлагатай унт.

Нойр сайжруулах маш олон арга бий хэдий ч хүмүүсийн ихэнх нь сэрүүн унтлагын өрөөнд унтахыг тэр болгон мэддэггүй. Тиймээс сэрүүхэн өрөөнөөс эхлээрэй.

 

3. Шатахуун ол

Шатахуун зарцуулснаар эрч хүч гарна, бидний шатахуун – хоол хүнс. Хэрвээ бензин хөдөлгүүртэй автомашинд дизель түлш хийвэл уг машин явах нь явна, гэхдээ хол зам туулж чадахгүй. Бидний бие махбодь ч мөн адил: юу таарснаа барьж идээд байвал хангалттай эрч хүч авч чадахгүй. Зөв хооллолтын талаар маш олон нийтлэл, зөвлөгөө байдаг. Ядаргаа гэдэг бол – урхи. Хоолны дэглэмээ алдахгүйн тулд өөрт шим тэжээлтэй хоол хүнс худалдаж авахаас эхэлнэ, төлөвлөгөөгөө чанд баримтлах хүчтэй байх хэрэгтэй. Нэгэнт хүч үгүй болсон.

Энгийн гурван алхамаас эхлүүл:

  1. Кофены хэрэглээг эрс багасга. Кофе зэрэг бусад сэргээх үйлчилгээтэй ундаа – эрч хүчийг шавхдаг. Зарцуулах ёстой эрч хүчнээсээ илүү ихийг зарцуулсны үр дагавар таны эрч хүч эрт шавхагдаж дуусна.
  2. Амттан, түргэн хоолны оронд самар, тараг, аарц ууж ид. Уургийн хүнс нь чихэр, кофеноос илүүтэй эрч хүчийг сэлбэдэг.
  3. Маалингын үртэй снэк авч явж бай – маш их антиоксидант агуулдаг.

 

4. Хоол хүнсэн дээрээ антиоксидант нэм

Байнга ядраад байгаагийн түгээмэл нэг шалтгаан бол – чөлөөт радикал. Энэ бол тэнцвэргүй молекул – ачаалалтай байсны дараа ихээр бий болдог. Хүний бие махбодь чөлөөт радикалтайгаа тэмцэж чадна, гэхдээ гадны хүчин зүйлс давхар дарамт учруулдаг: тамхины утаа, хорт хий, хэт ягаан туяа зэрэг. Чөлөөт радикал их болох тусам хүний бие махбодь хүчиллэг стресст орно – үүний үр дагавар – эрч хүч сулрах, эс үхэх, өвчин сэдрэх, хөгшрөлтийн явц хурдсах зэрэг гаж нөлөөтэй.

Антиоксидантууд – хүчиллэг, стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлэх молекул буюу чөлөөт радикалыг багасгаж бидний эсийг гэмтлээс хамгаална, эрч хүчээр сэлбэнэ.

Архаг ядаргааны үед антиоксидант агуулсан нэмэлт тэжээл хэрэглэхийг зөвлөдөг. “Синергин” гэх антиоксидантын комплекс – биологийн идэвхтэй нэмэлт (эм биш).

Уг бэлдмэл өндөр тунтай зургаан төрлийн антиоксидант агуулдаг: коэнзим Q10, ликопин, рутин, витамин С ба Е, бета-каротин. Энэ бүх бодис жирийн хүнсэнд агуулагдана: мах, ногоо, жимс жимсгэнэд. Хүнснээс бид шаардлагатай антиоксидантаа авч чаддаггүй, яагаад гэвэл өөрт шаардлагатай антиоксидантыг авахын тулд тийм их хэмжээний хоол хүнс идэх боломжгүй. Антиоксидантын энэ дутагдлыг Синергиний хоёр ширхэг нөхнө.

Бидний бие махбодь дотор антиоксидант чөлөөт радикалтай тэмцэж байхад ядаргаа арилж, эрч хүчээр сэлбэгдэж эхэлдэг. Өөртөө ямар нэгэн таатай зүйл хийх хүсэл төрж эхэлдэг байна.

 

5. Ажил дээрээ завсарлаж байгаарай

Давж гарахааргүй их ажилтай болбол түр зогс! Хийх ажлуудаа ангил, юуг яг одоо хийх ёстой, алийг нь хойш тавьж болох вэ? Хийх ёстой ажлын хамгийн нэгдүгээрт “Амрах” сэдэв багтана.

Зайлшгүй хийх ёстой ажлаа эхлээд хий, үнэхээр ядраад байвал заавал амар. Чухал ажлыг хийж дуусгасны дараа та нэг хэсэгтээ сэтгэл тайван амарч дараагийн ажилдаа орох эрч хүчийг олж авна.

Маргааш өдрийг урьд оройноос эхлэн төлөвлөж эхэл, өглөө сэрээд төлөвлөгөөгөө шинэчилж болно. Өглөө болгон бид өөр өөр эрч хүчтэй сэрдэг. Сэрээд дөнгөн данган шүдээ угаах чадалтай байгаа бол төлөвлөгөөгөө өөрчил: хамгийн чухал ажлаа бичээд аль болох амралтанд өөрийгөө зориул.

 

6. Хөдөлж сур

Хөдөлгөөн болон биеийн идэвхтэй дасгал – ядарсан үед хийхийг хүсдэг хамгийн сүүлчийн зүйл. Ямар ч хүч чадалгүй байхад юун спорт заал яриад байна? Бид мөнхийн хөдөлгөөнд байхаар зохион байгуулагдсан. Бид бага хөдлөхөд бие махбодийн бүх үйл явц зогсонги байдалд шилждэг: хоол удаан шингэнэ, ажилдаа удааширна, амрахдаа ч удаан болно. Ингээд үргэлжилсэн тойрог бий болно: ядарч байгаа учраас бага хөдөлнө, үр дагавар нь эрч хүчний хомсдолд орно.

Арга зам бий: ядраад байвал гадуур зугаал.

Өөр юу ч хэрэггүй. Биед эвтэйхэн хувцас өмсөөд л хаашаа ч юм, зорилгогүй ч байсан хамаагүй зугаал. Хориглох зүйл: суух, дэлгүүрээр хэсэх, түргэн хоолны газар орох. Хүлээн зөвшөөрөх: явганаар зугаал.

Гадаа гарахаас дургүй хүрээд байвал амьсгалын дасгал хий. Эхлээд гүнзгий амьсгал аваад огцом гарга. Удалгүй хүзүүгээ хөдөлгөөд, суух дасгал хиймээр санагдана.

 

7. Татгалзаж сур

“Үгүй” гэж хэлж чадаагүйгээсээ болоод бид маш ихээр ядардаг. Томоохон төсөл, хүний гуйлт гээд өөртөө хэт их ачаа үүрдэг. Яаж ийж байгаад ард нь гарна, гэхдээ өөртөө маш их хохиролтойгоор.

Өөртөө амрах боломж өгч бай. Ажил дээрээ орой болтол бусдын ажлыг хийж суух хэрэггүй – хариуцсан ажлаа өөрсдөө л хийцгээг. Шоунаас татгалз – найз нөхөд тань танд амралт хэрэгтэйг ойлгог. Таниас ямар нэгэн зүйл гуйхад “үгүй” гэж хэлж сур. Өөрийгөө бодож байгаарай.

 

8. Иллэг хий

Хүнд ажлын дараа өөртөө хөл, ул, гар, хүзүү, нүүрний иллэг хийж байгаарай. Хэн нэгэн танд иллэг хийж өгвөл бүр ч сайн хэрэг. Хэрвээ иллэг хийгээд өгөх хүнгүй бол иллэгийн  аппарат авч болно, бас теннисний бөмбөг зэргээр ч хийсэн болно.

Хэрвээ үнэхээр ядраад, нойргүйдлээр шаналаад байвал иллэгийн курс эмчилгээнд явсан ч болно. Мэргэжлийн бариач нар таны ядаргааг гайхалтай тайлж чадна.

 

9. Саун, жакузид ор

Халуун ус цусны эргэлтийг түргэсгэдэг, үүний зэрэгцээ булчинг суллаж амраадаг. Халуун устай ваннд орж 15 минут хэвт, эсвэл саун, жакузид суу. Удаан суух хэрэггүй: та хэт ачаалал авахаар ирээгүй амарч эрч хүчээ сэлбэх гэж л ирсэн шүү дээ.

 

10. Ажлаас амралт руу шилжиж сураарай

Ажлыг ажил дээрээ л орхиж сур, гэртээ элдэв бодол тээж орж ирэх хэрэггүй. Гэртээ ажлын шуудангаа бүү шалга, хамт ажилладаг хүмүүстээ маргааш хүртэл хүлээж чадах дуусгаагүй ажил, даалгаврын тухай хэлэх хэрэггүй. Маргааш нь үнэхээр том арга хэмжээтэй бол урьд орой нь сэтгэл догдлох нь мэдээж, гэхдээ том хэмжээний арга хэмжээ жилдээ 2-3 удаа л тохионо. Бусад цагт нь – ямар ч “нэмэлт” бодол байх ёсгүй.

Ажлаас салах шилдэг арга – ойр дотны хүмүүстэйгээ харилцах. Гэр бүлтэйгээ ярилц, гэрийн тэжээвэр амьтантайгаа тогло, найз нөхөдтэйгөө утсаар ярь, захидал бич. Ойр дотны хүмүүсийн эрч хүч таны эрч хүчийг мөн сэлбэдгийг мартаж болохгүй.

6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Gan Tuya

    Gan Tuya

    2017/11/24 at 21:50

    Zolzaya Gandorj Цээсүрэн Туяа saund orohuu? Kk

  2. Zolzaya Gandorj

    Zolzaya Gandorj

    2017/11/24 at 21:57

    shuud illeg baria l hiilgemeer bna, icheed bna hahaa

  3. Gan Tuya

    Gan Tuya

    2017/11/24 at 21:58

    Цээсүрэн Туяа zugeer bolsii sht goy ym bilee

  4. Цээсүрэн Туяа

    Цээсүрэн Туяа

    2017/11/24 at 22:00

    Ungursun 7 honogt neeree hushij barih ni gaigui bsiin bnashd

  5. Bayar Uugana

    Bayar Uugana

    2017/11/25 at 03:02

    Bayandorj Bayarsaihan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *