Алдартай кинонуудын зураг авалтын үеэр тохиолдсон аймшигтай 4 үйл явдал. Ялангуяа аймшгийн кино хийж байх үеэр янз бүрийн эвгүй зүйлс их болдог ажээ

1

Кино салбарыг хамгийн аюулгүй ажлын байрны нэг гэж үздэг. Тэнд дээд зэргээр бэлтгэгдсэн мэргэжлийнхэн л ажилладаг, харин бусад нь өндөр даатгалтай, хамгаалагдсан бас техникийн аюулгүй байдлыг чандлан баримталдаг тул өөрийгөө аюулд учруулахгүй. Гэхдээ заримдаа зураг авалтын үеэр гэнэтийн явдал тохионо эсвэл тийм гэж тайлбарлахын аргагүй зүйл ч болдог нь зoлгүйгээр ч дуусаж болзошгүй.

Алдартай кинонуудыг бүтээж байхад жүжигчидтэй юу тохиолдож байсныг сонирхоцгооё.

“Annabelle”

Аймшгийн киноны зураг авалтын үеэр янз бүрийн л чөтгөpийн гэмээр зүйлс болдог. Энэ нь ихэнхдээ нэгнээ айлгах зорилготой кино багийнхны өөрсдийнх нь хийсэн ажил байдаг юм. Гэхдээ “Annabelle” киноны зураг авалтын үеэр найруулагч алхам тутамдаа “хумсны ул мөр”-тэй таараад байжээ. Яг л өөрийнх нь хийж байгаа киноны чөтгөpийн хумсны мөртэй адилхан. Ажилтнууд дундаас хэн ч өөрийгөө илчилсэнгүй, ажлаас нь хална гэж айлгаад ч үр дүнгээ өгөөгүй юм. Энэ нь зураг авалтын багийнхныг улам их айлгах болжээ.

За яах вэ, хэн нэгний хошигнох онцгой мэдрэмжийг тоохоо больё гэхэд өөр нэг золгүй явдлыг юу гэж тайлбарлах уу? Энэ бол үнэхээр аймшигтай.

Киноны нэгэн дүрд золгүй зүйл тохиолдох ёстой байлаа. Кино зохиолоороо бол – коридорт түүний дээрээс гэрлийн бүрхүүл унах байсан юм. Гэтэл зураг авалт эхлэхээс хэдхэн минутын өмнө нэгэн хачин зүйл болжээ. Камерууд ажиллаж эхлээгүй, харин азгүй жүжигчний дээрээс гэрэлтүүлгийн төхөөрөмж унажээ, хамгийн эвгүй нь гэвэл тэнд огт байх ёсгүй төхөөрөмж байсан юм.

Жүжигчнийг эрсдэлд оруулахаас зaйлсхийж муу ёpлосон энэ хэсгийг өөрчилжээ.

 

“The Exorcist”

Аймшгийн кино хийх дуртай найруулагчдад нэгийг анхааруулсан гэж ярьцгаадаг юм. Киноны зураг авалтад бэлдэж аварга том талбайд павильон барьжээ. Зураг авалтаар ийш тийшээ явж цаг үрэлгүй нэг павильондоо байхаар шийдэцгээсэн байна.

Зураг авалтын багийнхан ажлаа тарж гэртээ харьцгаасан нэг өдөр гэнэт түймэр гарчээ. Галыг цаг алдалгүй унтраасан гэх боловч павильон тэр чигтээ шатсан байв. Гэвч тэнд галд өртөөгүй ганц л зүйл үлдсэн байв –тэр бол чөтгөp шүгэлсэн охины ор.

Энэ явдлын дараа найруулагч зураг авалтын талбай дээрээ жинхэнэ лам авчирч ном уншуулсан гэдэг.

 

“Harry Potter and the Deathly Hallows: Part I”

Хүнд тохиолдох зарим нэг аймшигтай зүйл заримдаа далдын хүч, шашин шүтлэгтэй огт холбоогүй байдаг. Яг л ийм зүйл британийн шидтэний адал явдлын тухай кино зураг авалтын үеэр болсон юм. Кино бүтээгчид хийхэд хэцүү эсвэл аюултай хэсгийг мэргэжлийн орлон тоглогчдод даатгадаг. Шидтэний тухай кинонд заримдаа хэдэн метрийн зайд шидэгдэх хэрэг гарна, энэ үед дээр дурдсан мэргэжлийн орлон тоглогч хэрэг болно.

Гол дүрийг орлон тоглох жүжигчин тэр өдөр жирийн л нэг үзэгдэл хийх ёстой байсан юм – арав гаруй метрт арагшаа шидэгдэнэ, гэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангасан байх нь ойлгомжтой. Даанч золгүй зүйл тохиосон нь Дэниэл Рэдклиффийн орлон тоглогч Дэвид Холмс эвгүй унаж хүзүүгээ гэмтээжээ.

Залуу орлон тоглогчийн амжилт ид насан дээрээ ингээд дуусжээ – тэр үлдсэн бүх насаараа хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж үлдлээ. Рэдклифф залуугийн эмчилгээний болон сэргээн засах эмчилгээний бүх зардлыг хариуцсан гэдэг. Даанч Холмс дахин хөл дээрээ босож ирж чадаагүй юм.

 

“The Crow”

Энэ удаагийн золгүй явдал далдын хүчтэй огт холбоогүй, тэр ч бүү хэл гэнэтийн санамсаргүй нөхцөл байдлаас ч болоогүй юм. Хүний хайхрамжгүй, хариуцлагагүй байдал засаж болохооргүй харамсалтай зүйлд хүргэж байна.

Тэртээх 1992 онд дэлхийд алдартай “The Crow” киноны зураг авалт явагдаж байсан юм. Гол дүрийн залуу өөрийнхөө үxэлд буруутай гэмт этгээдүүдээс єшөөгөө авахаар нөгөө ертөнцөөс ирж байгаа үйл явдал гардаг. Харин дараа нь нөгөө ертөнц рүүгээ буцан явна. Гол дүрийг залуу жүжигчин Брэндон Ли буюу домогт Брюс Лигийн хүү бүтээсэн юм.

Брэндон руу гар бyyгаар бyyддаг хэсгийн зураг авалт явагдаж байхад энэ аймшигтай явдал болжээ. Гар бyy сyмгүй хоосон байсан ч гар бyyны хошуунд шургуулсан байсан тусгай бөглөөг хэн ч шалгасангүй. Чухам тэр л бөглөө жүжигчний биед оржээ. Киноны зураг авалт нэг хэсэгтээ зогссон ч залуу жүжигчний дурсгалыг хүндэтгэн зураг авалтаа дуусгахаар шийдсэн гэдэг.

80
ХарамсалтайХарамсалтай
23
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *