
Томоохон студийн киноны амжилт хоёр хүчин зүйлээс шалтгаалдаг: үзэгч олон хүлээж авах мөн кассын орлого. Продюсер болон студийн боссыг нэг дэх хүчин зүйлээс илүүтэй хоёр дахь нь илүү сонирхол татна гэж хэлбэл та гайхахгүй нь лавтайяа. “Алтан бөөрөлзгөнө” цуглуулахаар уран бүтээл цаашид төрсөөр байх болно оо л гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ард түмэн үзэж л байвал хангалттай амжилттай бүтээл болсон гэж тэд үздэг байна.
Олж ирсэн орлого нь тэрбумаар тоологдохоор киноны тухайд бол бүр яриад ч хэрэггүй. Ийм киног үргэлжлүүлэн хийвэл зохино, тэр ч бүү хэл үзэгч олон үйл явдлыг нь шоолж байсан ч хамаагүй (уг бүтээл инээдмийн төрөлд хамаарахгүй шүү дээ), тоглосон жүжигчдийг нь голж байсан ч хамаагүй.
Орлогын хувьд ашигтайд тооцогдох ч энгийн үзэгчдээс доогуур үнэлгээ авсан хамгийн амжилттай 11 киног сонирхоцгооё. Таныг хүссэн хүсээгүй эдгээр киноны үргэлжлэл гарах л болно, та ч бас үзэх л болно!
“Jurassic World Dominion”, 2022

Орлого: 1,001 тэрбум доллар
IMDb: 5.6
Despicable Me 3, 2017

Орлого: 1,034 тэрбум доллар
IMDb: 6.2
Star Wars: The Rise of Skywalker, 2019

Орлого: 1,077 тэрбум доллар
IMDb: 6.5
Transformers: Age of Extinction, 2014

Орлого: 1,104 тэрбум доллар
IMDb: 5.6
Transformers: Dark of the Moon, 2011

Орлого: 1,123 тэрбум доллар
IMDb: 6.2
Captain Marvel, 2019

Орлого: 1,131 тэрбум доллар
IMDb: 6.8
Aquaman, 2018

Орлого: 1,148 тэрбум доллар
IMDb: 6.8
Minions, 2015

Орлого: 1,159 тэрбум доллар
IMDb: 6.4
The Fate of the Furious, 2017

Орлого: 1,236 тэрбум доллар
IMDb: 6.6
Jurassic World: Fallen Kingdom, 2018

Орлого: 1,310 тэрбум доллар
IMDb: 6.1
Jurassic World, 2015

Орлого: 1,671 тэрбум доллар
IMDb: 6.9
Та дээрх кинонуудаас үзэж байсан уу? Уншигч таны хувьд ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?







