Багтахгүйг чихэж багтаах нь буюу Япончууд 6 метр квадрат байранд хэрхэн амьдардаг вэ?

0

Манай иргэд хуучин байрны нөхцөл хүнд хэцүү байна гэж их гомдоллодог: нарийхан үүдний хэсэг, бөгc эргэх зайгүй жижигхэн гал тогоо, ванн, суултуур нь цугтаа. Тийм ээ, зарим нэг байрны талбай ч гэсэн орон зайгаараа гайхуулаад байхааргүй учраас хүмүүс илүү том талбайтай байранд амьдрахыг мөрөөднө.

Танд л гэж хэлэхэд, дундаж амьдралтай Япон хүний хувьд бидний голоод байгаа байр жинхэнэ орд харш болох ажээ. Наран мандах улсад давчуу байр – тийм ч ховор зүйл биш юм. Энд байрны талбай 6 метр квадратаас эхэлнэ. Улам эрэлт ихтэй болж байгаа: барьж дуусгасныг нь тэр дор нь худалдаж авна. Үүнд гайхаад байх ч шаардлагагүй. Томоохон хотуудад хүн амын нягтшил ихтэй болохоор орон сууцны үнэ өсөх болсон, хүн болгон талбай томтой байр худалдаж авч чадахгүй нь мэдээж.

dzeninfra.ru

Тэгээд ийм жижигхэн байранд яаж багтаад байна вэ? Яг л тетрис тоглоом шиг эсвэл “Mission: Impossible” кино шиг л санагдана.

Ийм байр ямар нэгэн хаалт, ханагүй болохоос танилцуулгаа эхэлье. Гэхдээ угаалгын өрөө нь тусдаа л даа. Ханагүй учраас маш их орон зай хэмнэж байгаа юм. Угаалгын өрөө тусгаарласан хана нь ч маш нимгэн. Үндсэн том өрөө нь гал тогоо, хоолны өрөө, унтлагын өрөө бас ажлын өрөөний үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ.

dzeninfra.ru

Үүнээс гадна иймэрхүү байрны ихэнх тавилга – олон үйлдэлтэй: ширээ нь ор болж хувирч болно, эсвэл ор нь хананаас гарч ирэх ч боломжтой. Тэд тавилга худалдан авахдаа нэг л зарчмыг баримталдаг гэхэд болохоор: хэрвээ бүрэн хэмжээний том тавилга худалдан авах боломжгүй бол хүний бүх хэрэгцээг нэг дор хангахаар тавилга худалдаж ав.

dzeninfra.ru

Өндөр таазтай байранд орж аз таарвал “хоёр дахь давхар” хийж ороо байрлуулж болно. Тэгэхээр “нэг дэх давхар”–т нь зочны өрөө гал тогоо нь багтчих боломж гарах ажээ. Харамсалтай нь, ийм аз тэр болгон таарахгүй: бидний голдог хуучны байрнууд талбай багатай ч өндөр таазтай, харин шинэ нь – намхан болоод байх шиг. Харин япончууд зөвхөн талбай хэмнээд зогсохгүй нийт хэмжээнд нь хэмнэлт гаргадаг байна.

dzeninfra.ru

Мөн тэд ажлын гадаргуун дээр чадлаараа хэмнэлт гаргахыг хичээнэ. Жишээ нь, гал тогоонд гэхэд л хоол бэлдэх тусгай ширээ байхгүй: япончууд махны модоо угаалтуур дээрээ тавьж хоолоо бэлдэнэ. Мөн хооллох ширээ ч байхгүй – хоолны ширээний үүргийг бичгийн ширээ гүйцэтгэнэ. Бидний мэддэг том ширээ ч биш харин эвхэгддэг ширээ шүү.

Угаалгын өрөөний тухай тусад нь ярих хэрэгтэй: үнэхээр жижигхэн. Том биетэй хүн энд ороод хаалгыг нь хааж чадахгүй. Яагаад гэхээр чөлөөтэй тонгойж чадахгүйд хүрнэ. Жижигхэн суултуур, цомхон тосгуур бас зөвхөн шүршүүрт л орох зориулалттай том биш ванн – за тэгээд өөр юу ч байхгүй.

dzeninfra.ru

Шинэ байрнуудын угаалгын өрөөнд тосгуур ч байхгүй байж болно: зөвхөн шүршүүр. Тэглээ гээд гар, аяга таваг угаах угаалтуургүй гэж ойлгож болохгүй. Угаалтуур нь нийтийн эзэмшлийн тагтан дээр байдаг. Уг тагтыг хувцас хатаах, бага оврын агуулах, аяга цай уунгаа суух веранда болгон ашигладаг.

dzeninfra.ru

Би ийм байранд амьдарч чадах уу? Үнэндээ бол чадахгүй л дээ: би иймэрхүү байранд орж үзсэн удаатай. Миний хувьд хэтэрхий давчуу санагдсан. Би өөрөө их урт хөлтэй хүн, өндөр биетэй. Ийм байранд би тухтай ч шүршүүрт орж чадахгүй, хоолоо ч тайван хийж чадахгүй юм байна лээ. Би өөрийгөө жижиг хайрцагт чихүүлсэн анааш шиг л мэдэрсэн. Өндөр биетэй хэний ч хувьд тэгж л санагдах байх.

Япончуудын ихэнх нь жижигхэн биетэй улс. Тиймээс ийм бага талбайд амьдрахад мэдрэх таагүй мэдрэмж нь арай хөнгөн байх болов уу. Жижигхэн талбайтай байрнаас бүгд л нүүхийг хүсэх боловч тэр болгонд боломж нь байдаггүй нь харамсалтай.

28
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/03/29 at 14:12

    tam yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *