10-хан минутад хийж болох 10 төрлийн амттай оройн хоолны жор

2

Орой ямар хоол хийж идэх вэ гэдэг бодол олон хүнийг зовоодог. Хүнд ажлын өдрийн дараа бушуухан шиг амттай хоол хийж идчихээд хайртыгаа тэврээд дуртай киногоо үзэхийг яарна. Бас хүүхдийнхээ хичээлийг хийхэд нь туслах эсвэл маргаашийн чухал ажилдаа ч бэлдэж болох юм.

Амттай хоол жирийн нэг үдшийг чимж баяр хөөр бэлэглэнэ. Тийм учраас та бүхэндээ 10-хан минутад хийгээд идэж болох амттай хоолны жоруудыг бэлдлээ. Хоолны орцыг 4 хүнээр тооцов.

1. Шоштой тако

© charlotteLake / depositphotos

Орц:

  • Чидун жимсний тос – 1 х.х
  • Сонгино – ½ толгой
  • Нунтаг халуун чинжүү – 1,5 ц.х
  • Кумин/зира – ½ ц.х
  • Давс – ¼ ц.х
  • Лаазалсан шош – 1 лааз
  • Ус – ¼ стакан
  • Тортиль – 8 бин
  • Сальса соус – өөрийн амтанд тохируулж
  • Байцаа, авокадо, чимэглэлд зүсэм лайм

Бэлдэх арга:

  1. Тосоо хайруулын тавганд халаагаад дөрвөлжин хэрчсэн сонгино, хоол амтлагчаа хийж 2 минут орчим шарна.
  2. Шош, усаа хийгээд зөөлөн гал дээр 5 минут орчим болгоно.
  3. Тортиль бингээ зааврын дагуу халаагаад хачраа хийж сальсагаа асгана. Байцаа, авокадо болон лаймаар чимэглэнэ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

 

2. Шаржигнуур яргай загас

© fotek / depositphotos

Орц:

  • Паприка – 1 х.х + 1 ц.х
  • Нунтаг сармис – 1 ц.х
  • Орегано – 1 ц.х
  • Давс – 1 ц.х
  • Кайен перец – 3/4 ц.х
  • Чидун жимсний тос – 2 х.х
  • Яргай загас – 4 хэрчим
  • Нимбэг – 1 ш

Бэлдэх арга:

  1. Сармис, давс, паприка, орегано болон кайен перецийг холино. Амтлагчуудаар загасаа үрж амтална.
  2. Хайруулын тавгаа халаагаад загасны махаа тал тус бүрээр нь 3 минут шарж шаржигнуур болгоно. Дахин 5-7 минут шарах хэрэгтэй.
  3. Зүсэм нимбэгтэй иднэ.

Загас бэлдэхэд анхаарах зарим нэг зүйлийг эндээс олж уншаарай.

 

3. Ногоотой паста

© marmo81 / depositphotos

Орц:

  • Өндөг – 3ш
  • Гоймон – 300 г
  • Шинэхэн яншуй – ¼ стакан
  • Шинэхэн базилик – 1/3 стакан
  • Үрж жижиглэсэн пармезан – 1/3 стакан
  • Цөцгийн тос – 8 х.х
  • Давс, перец – өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

  1. Гоймонгоо болтол нь чанана (гоймонгийн төрлөөс хамаараад ойролцоогоор 7 минут).
  2. Энэ хугацаанд өндгөө хутгаад дээрээс нь өвс, пармезан болон амтлагчуудаа нэмж сайтар холино.
  3. Паста бэлэн болонгуут усыг нь шүүгээд буцаагаад халуун саванд нь хийнэ. Гоймон дээрээ өндөгний зуурмагаа хийж 2-3 минут сайтар хутгана. Цөцгийн тосоо хийгээд дахин хутгаарай.

Жор болон сэтгэгдлүүдийг эндээс уншаарай. Гар дор бэлэн сам хорхой байгаа бол нэмж хийж болно.

 

4. Мөөг, цөцгийтэй бяслагтай шарсан талх

© Kate_Smirnova / depositphotos

Орц:

  • Мөөг – 250 г
  • Цөцгийн тос – 2 х.х
  • Давс – ½ ц.х
  • Нунтаг сармис – ½ ц.х
  • Цөцгийтэй бяслаг – 200 г
  • Бүхэл үрийн талх – 4-5 зүсэм

Бэлдэх арга:

  1. Хайруулын тавгаа халаагаад зүсэм талхаа 1-2 минут шаржигнуур болтол нь шарна. Мөөгөө нимгэн хэрчээд зөөлөн гал дээр 6-8 минут шарж сайтар хутгана. Сармис, давсаар амтлаарай.
  2. Талхандаа бяслагаа түрхээд дээрээс нь шарсан мөөгөө тавина. Ногоон навчит ногоогоор чимж болно.

Илүү дэлгэрэнгүй жорыг эндээс үзээрэй. Цөцгийтэй бяслагийг хатуу бяслагаар ч орлуулж болно, мөн ногоон навчит ногоотой цуг чимэглэх боломжтой.

 

5. Пармезантай шошны шөл

© myviewpoint / depositphotos

Орц:

  • Чидун жимсинй тос – ½ х.х
  • Сонгино – ½ толгой
  • Сармис – 4-6 хумс
  • Шөл – 3 стакан
  • Лаазалсан улаан лооль – 200 г
  • Сахар – ½ ц.х
  • Итали ногоо – ½ ц.х
  • Давс – ½ ц.х
  • Перец – ¼ ц.х
  • Лаазалсан шош – 800 г
  • Бууцай – 170 г
  • Үрж жижиглэсэн пармезан – ½ стакан
  • Шинэ яншуй – 1,5 х.х

Бэлдэх арга:

  1. Чидун жимсний тосоо хайруулын тавгандаа халааж сонгино, сармисаа 1-2 минут шарна.
  2. Шөл, улаан лооль, сахар, амтлагч, ногоонуудаа хийгээд 5 минут буцалгана.
  3. Шош, бууцайгаа хийгээд дахин 2 минут буцалгана. Галаас аваад үрж жижиглэсэн пармезанаа хийнэ.

Жортой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй. Мөн хиам нэмж болно.

 

6. Тахианы махтай барбекю соустай пицца

© ryzhkov86 / depositphotos

Орц:

  • Бин – 2 ш
  • Тахианы мах – ½ аяга
  • Моцарелла бяслаг – ½ аяга
  • Барбекю соус – 60 мл
  • Улаан сонгино – ¼ ш

Бэлдэх арга:

  1. Тахианы махаа аваад (дэлгүүрийн грилльдсэн эсвэл өчигдрийн оройн хоолноос үлдсэн тахианы мах байж болно) богино долгионы зууханд халааж жижгэвтэр хэрчинэ.
  2. Бэлэн бин дээрээ (питу, тортиль – танд илүү таалагддаг нь) барбекю соусаа түрхээд моцарелла бяслаг, улаан сонгино, тахианы махаа тарааж тавина. Пиццагаа богино долгионы зууханд 1 минут хийж бяслагийг хайлуулна. Пиццагаа халуун байгаа дээр нь дөрөв хуваагаад идээрэй.

Үүнтэй төстэй жорыг эндээс үзнэ.

 

7. Гахайн утсан мах, улаан лоольтой паста

© MarinaN / depositphotos

Орц:

  • Гоймон – 300 г
  • Сармис – 4 хумс
  • Гахайн утсан мах – 16 зүсэм
  • Жижиг үрийн улаан лооль – 600 г
  • Моцарелла – 250 г
  • Шарах тос
  • Чимэглэх базилик

Бэлдэх арга:

  1. Пастаг савлагаан дээрх зааврын дагуу болгоно.
  2. Паста болж байх хооронд тосонд бүтэн сармис шараад дээрээс нь гахайн утсан махаа 2-3 минут шарна. Улаан лоолио дундуур нь хувааж хайруулын тавганд хийнэ. Улаан лооль зөөлөртөл шарна, ойролцоогоор 5 минут орчим.
  3. Сармисаа соуснаас аваад гоймонтойгоо соустай холино. Базиликийн навчаар чимэглээд идээрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс авна уу.

 

8. Утсан махтай сэндвич

© Nalga / depositphotos

Орц:

  • Талх – 8 зүсэм
  • Утсан мах/пастрома – 350 г
  • Эмменталь бяслаг – 8 зүсэм
  • Даршилсан байцаа – 8 х.х
  • Майонез – 4 х.х
  • Тунхуу – 4 ц.х
  • Кетчуп – 2 х.х
  • Ногоон сонгино – 3-4 навч
  • Цөцгийн тос – өөрийн амтанд тохируулж
  • Чимэглэлд зориулж укроп

Бэлдэх арга:

  1. Хачирт орох орцуудыг холино: майонез, тунхуу, кетчуп, хэрчсэн сонгино.
  2. Зүсэм талхан дээрээ хачраа түрхээд утлагатай мах, бяслаг, даршилсан байцаагаа хийнэ. Дээрээс нь өөр хэрчим талхаар бүтээнэ. Талхандаа цөцгийн тос түрхээд шаржигнуур болтол нь шарна, бас бяслаг хайлах ёстой. Энэ сэндвичийг хийхэд 8 орчим минут л болох юм.

Илүү дэлгэрэнгүй хувилбарыг эндээс үзнэ үү.

 

9. Улаан лоольтой зутан шөл

© rixipix / depositphotos

Орц:

  • Өөрийн шүүсэнд дарсан улаан лооль – 900 г
  • Жижиглэж хэрчсэн сонгино – ¼ стакан
  • Сармис -2 хумс
  • Базилик – 12 навч
  • Давс – 1 ц.х
  • Перец – ½ цх
  • Цөцгий – ½ стакан

Бэлдэх арга:

  1. Блендерт улаан лооль, сонгино, сармис, базилик, давс, перецээ хийгээд нэг зуурмаг болтол нь холино.
  2. Хоолны саванд хийгээд дээрээс нь цөцгийгөө нэмж 5 минут зөөлөн галаар буцалгана. Зутан шөлийг бүлээнээр нь иднэ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

 

10. Овьёос, тараг, нэрстэй блинчик

© robynmac / depositphotos

Орц:

  • Овьёос – 1 стакан
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Нэрстэй тараг – 300 г
  • Гадил – 1 ш
  • Өндөг – 2 ш
  • Ваниль – 1 ц.х
  • Шинэ эсвэл хөлдөөсөн нэрс – 2/3 стакан

Бэлдэх арга:

  1. Бүх орцуудаа, гэхдээ жимсгэнээс бусдыг блендерт хийгээд нэг зуурмаг болгож зуурна.
  2. Халаасан хайруулан тавганд нэг блинчикийн хэмжээгээр гурилын зуурмагаа хийгээд жимсээ нэмнэ. Шаргал өнгөтэй болтол нь 2-3 минут шарах буюу хоёр талаас нь блинчик бүрэн болтол шарна. Бусад блинчикийг энэ аргаар болгоно.

Илүү дэлгэрэнгүй жортой эндээс танилцана уу.

Та хийхэд амархан гэхдээ амттай бөгөөд хурдан болдог оройн хоолны жор мэдэх үү? Танд өөрийн гэсэн дуртай жор бий юу?

26
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *