
Хийжүүлсэн ундааг өөрөөр “шингэн тамxи” гэж нэрлэдэг нь цаанаа учир шалтгаантай, удаанаар таны эрүүл мэндийг хоxироодог. Яагаад гэвэл найрлагандаа их хэмжээний сахар аргуулдаг. Тэгвэл таны уух дуртай хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд хэрхэн хор xөнөөл учруулдаг вэ?
Хийжүүлсэн ундаанаас болж өвчилдөг 5 төрлийн өвчин

1. Астма
17,000 хүнийг хамруулсан судалгаагаар их хэмжээний чихрийн агууламжтай хийжүүлсэн ундаа хэрэглэдэг хүмүүс астма болон уушгины архаг бөглөрөлт өвчнөөр өвчлөх магадлал өндөр байжээ – тамxи татдаг хүмүүстэй харьцуулсан харьцуулалт.

2. Хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчин
Тогтмол хийжүүлсэн болон чихэрлэг ундаа уудаг хүмүүс хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчин тусах магадлал маш өндөр болох нь тогтоогджээ, учир нь эдгээр ундаа найрлагандаа сахар орлуулагч агуулдаг байна.

3. Бронхит
20-55 настай 2801 хүн оролцсон судалгаагаар хийжүүлсэн ундаа уудаг хүмүүс архаг бронхиттой болох магадлал өндөр байжээ. Гэхдээ энэ талаар судлаачид дахин хэд хэдэн судалгаа хийхээр төлөвлөөд байгаа аж.

4. Альцгеймер
Сахарын хэрэглээ их байх нь (чихэрлэг ундаа бас үүнд хамаатай) мэдрэлд сөргөөр нөлөөлж, оюун санааг гажуудуулдаг ба үр дүнд нь Альцгеймерын өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж ойлгож болно.

5. Хэт таргалалт
Америкийн хэсэг эрдэмтэд судалгааны явцад, хэт таргалалт болон хийжүүлсэн ундаа нь хоорондоо уялдаа холбоотой болохыг баталсан байна. Судалгаагаар сахар орлуулагч агуулсан хийжүүлсэн ундаа хэт таргалалтад нөлөөлж буй xүчин зүйлсийн нэг болох нь тогтоогджээ.

Дээр дурдсан өвчнүүдээс гадна хийжүүлсэн ундааны хэрэглээ нь таны эрүүл мэндэд жин нэмэх, арьс өвчлөх болон шүдний асуудал үүсэх зэргээр сөрөг нөлөө үзүүлнэ.

Хэрэв та бие организмдоо анхаарч, олон төрлийн өвчин тусах эрсдэлээс холуур байж, урт наслахыг хүсэж байвал хийжүүлсэн ундааны хэрэглээгээ яг одооноос зогсоох хэрэгтэй гэж зөвлөж байна, бүр ядахдаа багасгах нь таны эрүүл мэндэд ач тустай юм шүү.








Sugar Gonchigsambuu
2019/05/21 at 16:50
Hiijuulsen undaag uildverlej borluulahaa bolichihvol arai amar yum bish uu?