Хил хязгааргүйн нөлөө

0

Хил хязгааргүйн нөлөөБерлин хотноо ажиллаж амьдардаг уран бүтээлч Тило Фрэнк /Thilo Frank/-ийн бүтээлүүд нь үзэгчдийг бие махбодийн харилцан үйлдэлд хөтөлдгөөрөө ялгардаг. Өөрийн гэсэн онцгой хэв маягтай уран бүтээлүүдээрээ үзэгчдийг баярлуулдаг уран бүтээлч эрхэм “The Phoenix is closer than it appears” нэртэй сонирхолтой байгууламжаа олон нийтэд танилцуулсан бөгөөд 4х4х8 метрийн хэмжээ бүхий уг байгууламжийг бүтээхэд ган төмөр, толь, хөнгөн цагаан, мод, гэрэл, дээс гэсэн зүйлсийг ашигласан байна. Дан толин хана бүхий энэ жижиг тасалгаанд ороход толинд туссан тусгал хил хязгааргүй мэт мэдрэмжийг төрүүлэх аж. Хязгааргүй орон зайд ороход ямар байдалтай харагдахыг та бүхэн мэдэхийг хүсвэл мэдээллийн дэлгэрэнгүй дэх зураг болон бичлэгийг тухлан үзээрэй.

 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *