Хайртай амьтадтайгаа хамтдаа өсөцгөөсөн хүмүүс

0

Хайртай амьтадтайгаа хамтдаа өсөцгөөсөн хүмүүсГэрийн тэжээмэл амьтан хүүхдийг бусдыг хайрлах сэтгэлтэй, амгалан тайван, сайн хүн болж төлөвшихөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Хүний эрүүл мэндэд ч тустай учир маш олон хүмүүс гэрийн тэжээмэл амьтантай байхыг илүүд үздэг бөгөөд хүүхдүүдээ болон өөрийгөө бодсон хүмүүс гэрийн тэжээмэл амьтан авч тэжээдэг. Гэвч өдөр хоногууд өнгөрөхөд сонирхол нь буурч, тэжээвэр амьтдаа тоохоо болиод бүр гудамжинд хаяж орхидог хүмүүс бий. Гэхдээ олон хүмүүс хүүхэд байхдаа тэжээж байсан амьтдаа өсөж том болоод өөрсдөө үр хүүхэдтэй болох хүртлээ тэжээсээр л байдаг. Өөрөөр хэлбэл амьтад нь хорвоогийн жамаар өтөлж насжаад үхэх хүртэл тэднийгээ хайрлан асарч, хамтдаа байдаг хүмүүс олон. Чин үнэнч сэтгэлтэй тийм хүмүүсийн төлөөлөгчид болох амьтадтайгаа хамт өсөж том болцгоосон хүмүүсийн зурагнуудыг үзэгч та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Хайр энэрлээр дүүрэн фото нийтлэлийг маань үзэн суугаа та хэрвээ гэрийн тэжээмэл амьтантай бол түүнийгээ улам илүү хайрлаарай. Магадгүй энэ нийтлэл маань танд амьтан тэжээх хүслийг ч төрүүлж болох юм. Хэрвээ тийм бол танаас байнгын асаргаа, анхаарал халамжийг шаардах уг амьтнаа насан туршид нь хайрлаж, тэжээж байж чадна гэдэгтэй үнэхээр итгэлтэй байна уу, үгүй юу гэдгээ дахин нэг эргэцүүлж үзээрэй.

/>
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *