Арван гайхалтай санамсаргүй нээлтүүд

0

Хорвоогоор дүүрэн суутнууд байна. Тэд Дэлхий даяар биш юмаа гэхэд амьдран буй орчиндоо өөрсдийн алдар нэрийг цуурайтуулж, хүн төрөлхтний түүхийг бүтээлцэж явна. Гэхдээ үнэхээр сод хүмүүс байдаг. Бас зарим нэгэнд нь аз дайрдаг. Төрөлхийн суу билэгтэн ч байна уу, гайхалтай азтай нэгэн ч байна уу ялгаагүй л хүн. Тийм болохоор бид энд хүмүүс бидний дунд бидний л нэгэн адилаар ажиллаж хөдөлмөрлөж байсан, одоо зарим нь ажиллаж хөдөлмөрлөсөөр л байгаа суу билэгт, оюун ухаант эрхмүүдийн хийсэн хамгийн гайхалтай арван гэнэтийн нээлтүүдийг уншигч авхай та бүхний сонорт дуулгахаар шийдлээ. Сонирхолтой бөгөөд мэдүүштэй нийтлэл болж чадсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Пенициллин

Төрөл бүрийн бактерын халдвартай тэмцэхэд ашиглагддаг антибиотикын бүлэг пенициллин зүгээр л бохир шилнээс үүдэлтэйгээр нээгдсэн гэвэл та итгэх үү? Шотландын биологич Александр Флеминг /Alexander Fleming/ стафилококк вирус судлах өдөр тутмын ажлаасаа 8-р сард амралтаа авсан байна. 1928 оны 9-р сарын 3-ны өдөр эргэн лабораторидоо ирэхдээ авхаалжтай эрдэмтэн өсгөвөр дээрх нэгэн хачирхалтай мөөгөнцрийг олсон ба тэрхүү мөөгөнцөр нь өсгөвөр өөрийнхөө эргэн тойрон дахь бактерыг устгасан байжээ. Орчин үеийн эмнэлзүйд ийм байдлаар олдсон өөр эм байхгүй.

Богино долгионы зуух

Америкийн Рейтеон /Raytheon/ компанид ажиллаж байсан инженер Перси Спенсер /Percy Spencer/ гэгч нэгэн эр хэт богино долгион гаргахын тулд вакум хоолой ашигласан электрон чийдэн гэрлийн өмнүүр гарахдаа халаасанд нь байсан шоколад хайлсан байхыг ажиглажээ. Өндөг хага үсэрсэн гэх мэт хэдэн удаагийн туршилт хийснийхээ дараа 1945 онд Спенсер анхныхаа богино долгионы зуухыг амжилттай зохион бүтээсэн байна. Анхны зуухнууд яг л компьютер шиг том бөгөөд бодит бус байв. 1967 оноос Америк айл өрхүүдэд авсаархан богино долгионы зуухнууд ашиглагдах боломжтой болж эхэлжээ.

Велкро /Velcro/ буюу зангуут тогтоогч

1941 онд Швейцарийн инженер Жиоржес де Местрал ганцаарчилсан явган аялалаар явж байгаад зангуунууд түүний өмд болон нохойных нь үсэнд наалдсан байгааг олж харжээ. Ойртон ажигласны дүнд тэрээр зангууны гогцоо хэлбэрийн дэгээнүүд нь өмдөнд нь наалдан дүүжлэгдсэн болохыг ойлгосон байна. Ийм гогцоог хиймлээр хийснээр Велкро үүсчээ. Велкро гэдэг нь Velvet болон Crochet гэсэн хоёр үгний эхний үеүдийн нийлбэр бөгөөд түүний 1960-аад оны үеийн хамгийн дурдууштай клиент нь нисгэгчийн хувцсанд зангуут тогтоогчийг ашигласан НАСА байсан байна.

Биг Банг онол

1964 онд Нью Жерсид Холмдел /Holmdel/ антенн дээр ажиллаж байсан одон орон судлаач Роберт Вилсон /Robert Wilson/, Арно Пензиас /Arno Penzias/ нарыг антенны ард үүсэж байгаа дуу чимээ гайхашруулж орхисон байна. Гадны нөлөөллөөс үүсэж болох бүх дуу чимээг үгүйсгэж орхисныхоо дараагаар Вилсон, Пензиас нар ертөнцийг бүрдүүлсэн биг бангийн цацраг идэвхжилийн үлдэгдэл одоо ч сансрын цацраг идэвхжил хэвээр байсаар байгаа гэсэн Роберт Дике /Robert Dicke/-гийн онол дээр хүрч очсон байна.

Тефлон /Polytetrafuoroethylene/

1938 онд юуны түрүүнд аммиак, хүхрийн давхар исэл, пропан зэрэг бодисуудтай хөргөгчийг илүү сайжруулсан хөргөгчөөр солих ажил дээр Америкийн химийн компани DuPont-той хамтран ажиллаж байсан эрдэмтэн Рой Планкетт /Roy Plunkett/ нэгэн тусгай дээжин дээрх савыг нээснийхээ дараа туршилтын хий нь алга болсныг олж мэдсэн ч тэнд нь хэт халалт болон химийн бэлдмэлүүдийг эсэргүүцэх чадвартай гулсамтгай давирхай үлдсэн байгааг олжээ. 1940-өөд онд Манхэттэны төсөл дээр уг материалыг ашигласан ба 10 жилийн дараа тэр зүйл нь автомашины үйлдвэрлэлд орж ирсэн байна. 60-аад оныг хүртэл ашиглагддаггүй байсан энэхүү химийн нэгдлийн хамгийн дурдууштай хэрэглээ нь түлэгддэггүй сав суулга хийхэд хэрэглэгддэг болсон явдал байлаа.

Халааж боловсруулсан резин

1830-аад онд усны гутал хийх гол бодис болж байсан байгалийн резин нь хэт халалт болон хөлдөх температурыг тэсвэрлэх чадваргүй байсан учир хэрэглэгчид, үйлдвэрлэгчид энэ резинийг хэрэглэхээ больсон байна. Зарим нь резинд ирээдүй байхгүй гэж хэлж байсан ч Чарльз Гүүдеар /Charles Goodyear/ түүнийг хүлээн зөвшөөрөөгүй аж. Резинийг илүү бат бөх болгох олон жилийн туршилт, бүтэлгүйтлийн дараа маш санамсаргүйгээр хамгийн агуу нээлтээ хийсэн байна. 1839 онд хамгийн сүүлчийн туршилтаа үзүүлж байхдаа эрдэмтэн эрхэм резиний охио халуун зуухан дээр санамсаргүй дусааж орхижээ. Халуун зуухан дээр түлэгдсэн резиний хэсэг уян хүрээ бүхий арьстай адилхан бодис болж хувирсныг олж мэдсэнээр одоогийн цаг агаарын нөлөөнөөс хамгаалагдсан резин бий болсон байна. Гүүдеар энэхүү нээлтээсээ ганц ч центийн ашиг олоогүйгээр барахгүй 200.000 долларын өртэй нас эцэслэсэн юм. Харин түүнийг нас барснаас хойш 40 орчим жилийн дараа түүний овог болон өмчийг Goodyear Tire and Rubber Company эзэмшин дуурсгаж явах болсон билээ.

Кока-Кола

Кока-Колаг үндэслэгч нь овсгоотой бизнесмэн, чихрийн худалдаачин, ундаа усны бизнест огцом өөрчлөлт хийхийг хүсэн мөрөөдөгчийн аль нь ч биш байлаа. Жон Пембертон /John Pemberton/ зүгээр л толгойн өвчнийг эмнэхийг хүссэн байв. Мэргэжлийн эмзүйч эрхэм толгойн өвчнийг намдааж чадна гэж үзсэний учир коканы навч, коланы самар хоёрыг үндсэн хольц болгон ашиглажээ. Түүний туслах санамсаргүйгээр дээрх хоёрыг хийжүүлсэн усанд хийснээр анхны кола бий болсон байна. Гэвч харамсалтай нь Пембертоныг нас барснаас хоёр жилийн дараа түүний энгийн хольц нь хийжүүлсэн ундааны хаант улсын үүслийг тавьсан юм.

Радио идэвхт чанар

Цаг агаарын таагүй байдал санамсаргүй нээлтийн үндэс болжээ. 1896 онд Францын эрдэмтэн Хенри Беккуерел /Henry Bekquerel/ уранаар баяжуулсан болор ашигласан туршилт хийжээ. Тэрээр нарны гэрлийн улмаас уг болор гэрэл зургийн самбар дээрх зургийг шатаана гэж бодож байв. Гэтэл бараан үүл гараад байсан учир эрдэмтэн дараа нэг нартай өдөр туршилтаа үргэлжлүүлэхээр багажаа хураажээ. Хэд хоногийн дараа Хенри болороо харанхуй шургуулганаас гаргаж ирэхэд нөгөө самбар дээрх зураг эрдэмтний тайлбарласнаар ‘утаа татаж’ шатсан байжээ. Самбарыг утаа болгосон цацраг туяа болороос ялгарсан байсан ба гэхдээ энэ туяа нь Уильям Рентген /William Roentgen/-ий рентген туяатай харьцуулахад хүч султай байсан байна. Гэвч Хенри энэ үзэгдэлд нэр өгөлгүйгээр хоёр залуу эрдэмтэн Пьерре /Pierre/ болон Мари Кюри /Marie Curie/ нарт үлдээжээ.

Виагра

Анжина Пекторис /Angina Pectoris/ гэж цээжний өвчний зохиомол нэр. Бүр тодруулбал зүрхний титэм судсан дахь хүчтэй өвдөлтийг хэлдэг. Эмзүйн бүтээгдэхүүний Пфизер /Pfizer/ компани UK92480 нэртэй артерын судсыг агшаах байдлаар дээрх өвдөлтийг намдаахад туслах үрлэн эмийг бүтээсэн ч анхных нь зорилго бүтэлгүйтэж, харин уг эмний үйлчлэлийн хоёр дахь тал нь гайхмаар зүйл болж хувирсан байна. Виагра хэмээх энэхүү бяцхан цэнхэр үрлэн эмийнхээ ачаар Пфизер компани 2013 эхний хагаст гэхэд л 288 сая долларын ашиг олоод байгаа юм.

Ухаалаг тоос

Химийн ангийн төгсөх курсын оюутан Жеми Линк /Jamie Link/ Калифорний их сургуульд силикон чип дээр ажиллаж байжээ. Чип хагарах үед чипний өчүүхэн хэсэг жижигхэн мэдрэгчүүд нь ажиллаж байгаагийн улмаас дохио илгээж байгааг оюутан бүсгүй профессорынхоо тусламжтайгаар олж мэдсэн байна. Тэд өөрсдөө цугларагч энэхүү бяцхан зүйлдээ ‘ухаалаг тоос’ гэсэн нэр томьёог өгсөн ба асар их потенциалтай энэ ухаалаг тоос нь хавдрыг устгахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна.

2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *