Таныг ирээдүйд хүргэх хамгийн сүүлийн үеийн 13 шинэ бүтээл

0

Зохион бүтээгчид, дизайнерууд санаанд оромгүй зүйлсийг шинээр бий болгож хүний шуналыг хөдөлгөх нь олонтаа.

Аль хэдийн худалдаанд гарсан эсвэл гарах гэж байгаа шинэхэн бүтээгдэхүүнүүдийг танд танилцуулж байна.

Агаарт хөвөх ширээний чийдэн

Flyte – жижгэвтэр модон суурин дээр жингүйдэх ширээний чийдэнг зохион бүтээжээ. Уг чийдэнг аль хэдийн өргөнөөр ашиглаад эхэлсэн. Цахилгааны хувьд маш их хэмнэлттэй – өдөрт 6 цаг асаахад бүхэл бүтэн 22 жил ажиллах ажээ.

 

Халаагууртай “ухаалаг” хүрэм

Flexwarm хүрмэнд утасны тохиргоогоор халаах үүрэгтэй элементүүд оруулжээ. Халаагуур нь нуруу, цээж, шуу орчим ажиллана. Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар тохиргоог хийнэ.

 

Гадаргуу ариутгагч

Kitchen Sanitizing Wand нь хэт ягаан туяаны тусламжтайгаар гадаргуун дээрх нян болон микро биетүүдийг 99 хувь хүртэл устгах хүчин чадалтай. Гэрийн эзэгтэй нарын мөрөөдөл болох биз – одоо гал тогоо гялалзаад байж дээ.

 

Flip Phone гуравласан утас

Нэг гар утсанд дэлгэцээрээ холбогдож төрөл бүрийн үүргийг гүйцэтгэх болно. Товчлуур нь гурван дэлгэцийн нэгийг эзэлнэ. Уг төслийг тун удахгүй амжилтанд хүрнэ гэж найдаж байна.

 

Утасгүй Pilot орчуулагч чихэвч

Энэ бяцхан чихэвчийг чихэндээ хийхэд л тохиргооны дагуу автоматаар орчуулга хийж эхэлнэ. Ямар нэгэн сүлжээнд холбогдохгүйгээр шүү. Өнөөдрөөс эхлэн дэлхийгээр аялахад ямар ч хүндрэлгүй боллоо.

 

Хоёрыг нэгт: ролик болон скейтборд

Жирийн скейтбордыг бодвол Sidewinding Circular Skates–ийг хөлөөрөө жолоодоход маш хялбар, эргүүлж, тойруулж болно. 25 см-ийн диаметртэй 2 дугуйг хөлдөө өмсөөд гулгахад маш эвтэйхэн. Зөвхөн өсвөр насныхан хошуурахгүй л болов уу даа.

 

Нарны энергиэр ажиллах Port цэнэглэгч

Port – нарны энергийн тусламжтайгаар таны утсыг цэнэглэх болно. Гэр, машин эсвэл онгоцны  цонхонд наагаад л утсаа цэнэглээд байж дээ. Хэрэглэж үзээд та өөрөө үнэлнэ биз ээ.

 

Утас болон Bluetooth – нэг төхөөрөмжинд

Ашгүй дээ, гар утас болон Bluetooth-ийг нэг төхөөрөмжинд багтааж чаджээ. Утасны хажуугийн хэсэгт дарахад голоос нь чихэвч болох “хавтас” гарч ирнэ. Харамсалтай нь Сambala нэртэй төсөл дөнгөж анхан шатандаа л явж байна даа.

 

Хүнсний бүтээгдэхүүний орц тодорхойлогч

Хоолны орцод юу орсныг мэдэхийг хүсдэг хүмүүст TellSpec төхөөрөмж маш тохиромжтой. Эхний ээлжинд хоолыг сканнердаад дараа нь орц, илчлэг зэргээр нь жагсааж ухаалаг гар утас дээр гаргаж ирнэ. Одоо хүнсний аюулгүй байдалд санаа зовох хэрэггүй болжээ.

 

Маш уян ухаалаг гар утас

Portal – хатуу гадаргуу дээр унахаасаа ч, 10 м гүн усанд живэхээсээ ч айдаггүй супер уян ухаалаг гар утас. Гар утаснаасаа хувирч гажет буюу фитнес-трекер, ухаалаг цаг болно. Зохион бүтээгчид нь тун удахгүй зах зээлд гаргана гэж амласан.

 

Зөөврийн Copy & Paste аппарат

Copy & Paste дүрсийг хуулж аваад юун дээр ч, хаана ч хамаагүй тавьж болно. Сканн хийх төхөөрөмж дээр ганц товч дараад л өөрийн хүссэн гадаргуу дээр дүрсийг буулгана. Одоохондоо санаа төдий байгаа ч бэлэн бүтээгдэхүүн болж зах зээлд гарвал овоо урт очер үүсгэнэ дээ.

 

Цаг агаарын мэдээтэй утас

Window Phone – цаг агаарыг бодитоор харуулна. Харуулахдаа дэлгэцээ өөрчлөх ажээ. Санаа бодит болохыг л хүлээх үлдлээ.

 

Хаана ч хамаагүй бичиж болох сенсор бүхий цахилгаан үзэг

Phree – үзэгний тусламжтайгаар хүссэн газраа юу хүссэнээ бичиж болно. Таны бичсэн, зурсан болгон ухаалаг гар утас эсвэл компьютер дээр тань шууд гарч ирнэ. Ойр хавьд үзэг цаас, гар утасгүй байхад яаралтай юм бичих хэрэг гардаг даа. Тэр үед энэ үзэг аминд орох нь ээ.

71
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Temka

    2017/04/28 at 15:24

    Хөөх одооч юм хөгжөөд аймар болжээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *