Итгэхийн аргагүй мэт боловч үнэхээр үнэн 10 сонирхолтой баримт

3

Ярилцаж байгаа хүнээ гайхуулж, хамт олон дунд орж, тэдний нэг болохын тулд хүмүүсийн мэдэхгүй, сонирхолтой хэд хэдэн зүйл ярихад хүмүүс их анхааран хүлээж авдаг билээ. Мөн ингэж сонирхолтой яриа эхлүүлэх, олон шинэ юм мэдэх нь сайн арга юм.

Ингээд хамгийн уйтгартай яриа, орчныг сэргээх 10 сонирхолтой баримтыг танд танилцуулъя.

1. Эйнштейн ерөнхийлөгч болж болох байсан

1952 онд Израилийн ерөнхийлөгч нас барсны дараа ерөнхий сайд нь Эйнштейнийг ерөнхийлөгч болохыг санал болгожээ. Эрдэмтэн маань үүнд маш их баярласан боловч татгалзан доорх үгийг хэлжээ: “Миний хувьд математикийн тэгшитгэл чухал, улс төр гэдэг одоогийн үйл явдалд чухал хэрэгтэй бол тэгшитгэл нь үүрд мөнхөд хэрэгтэй зүйл юм.”

 

2. Эрт цагт ээмэг нь зөвхөн эрчүүдийн гоёл хэрэглэл байжээ

Эртний Египетчүүдийн хувьд ээмэг нь өндөр байр суурь эзэлдэг гэсэн тэмдэг байсан ба хааны гэр бүл, тэдний ойрын хүмүүс, мөн баян хүмүүс л зүүдэг байжээ. Далайчид экватор даваад ээмэг зүүх ба энэ нь ямар ч архины газар орж үнэгүй нэг аяга архи уух, ширээн дээр хөлөө гаргах эрхтэйн тэмдэг болдог байжээ. Харин далайн дээрэмчид онгоц дээрэмдсэн тоогоороо чихээ цоолдог байв. Цэргүүд ээмгийг сахиус, гэр орныхоо дурсгал болгон зүүдэг байсан байна.

 

3. Ханцуйн дээрх товчний үүсэл

Эр хүний сонгодог пиджакийг харахад ханцуйн үзүүр дээр жагсаан хадсан товч байхыг анзаарах ба одоо энэ нь нэгэн төрлийн гоёл болжээ. Өмнө нь эдгээр товчнууд маш тодорхой үүрэгтэй байв.

Ханцуйныхаа үзүүрт хэд хэдэн товч хадахыг Наполеон Бонапарт цэргүүддээ тушаасан байна. Ийм аргаар тэрээр цэргүүд нь ханцуйндаа нусаа арчих зуршлыг нь алга болгожээ.

 

4. Хурууны үзүүрээр хоолойгоо цохих нь архи уух гэсэн дохио болсон нь

Энэ дохионы үүслийн тухай олон домог байдаг ч хамгийн сонирхолтой хоёрыг нь сонгов.

  • Маш уран боловч архинд дуртай Петр Телушкин гэгчийг хаан шагнаж нэгэн пайз бүхий бичиг өгчээ. Пайзанд “үүнийг үзүүлэгч нь нийслэлийн аль ч архины газар үнэгүй архи ууж байх эрхтэй“ гэсэн байж. Телушкин эхлээд пайзаа сайн хэрэглэж байсан боловч согтуудаа байнга гээж байсан учир түүний хоолойн баруун хэсэгт жижиг шивээс хэлбэрээр шивж өгсөн байна. Үүнээс хойш тэрээр аль нэг архины газар ороод шууд л баруун хоолойгоо хуруугаараа цохин архи авч уудаг болжээ.
  • Хоёр дахь домог нь: Петр I-ийн цэргүүд хүзүүн дээрээ шивээстэй байдаг байжээ. Архины газар ороод хуруугаараа шивээсээ инчдэж нэг удаа үнэгүй архи уух эрхтэй гэдгээ харуулдаг байв.

 

5. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн ямар ч хоргүй

“Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хүний биед ямар ч хоргүй” хэмээн Инженер, эмнэлгийн шинжлэх ухааны үндэсний академийнхан ярьж байна. Тэдний хийсэн олон туршилтаар дээрх өөрчлөлттэй хүнс нь биед ямар ч хоргүй хэмээн гарчээ.

“Үнэндээ бол ГМО буюу генийн өөрчлөлттэй хүнс гэдэг нь та өөрийнхөө ногооны талбайд тарьсан тэр л жимс, ногоо билээ. Ялгаа нь генийн өөрчлөлтийн хүчээр илүү хамгаалагдсан, илүү сайн ургадаг явдал юм” хэмээн судлаачид тайлбарлаж байна. Тиймээс бид ийм ногоо идээд Франкенштейн шиг мангас болчихгүй юм байна.

 

6. Хашхирах дуу борооны дараа сайн сонсогдоно

Борооны үеэр болон борооны дараа дуу чимээ сонсогдох нөхцөл эрс сайжирдаг нь агаар мандалд элдэв тоос шороо үгүй болж дууны хэлбэлзлийг дарах нь багасдагтай холбоотой юм. Манан будан зэрэг агаарт маш их ус чийг байх үед эсрэг үзэгдэл анзаарагдах ба дуу чимээ сонсогдох нь багасдаг.

 

7. Бие дээр нь олон тооны мэнгэ байдаг хүмүүс урт насалдаг

Лондоны Хааны коллежийн эрдэмтэд 900 сайн дурынхан оролцсон нэгэн туршилт явуулжээ. Тэд хүний бие дээрх мэнгэ болон бусад эд эсийн хоорондох уялдааг судалж үзсэн байна. Биедээ 100-400 мэнгэтэй хүмүүсийн бие мэнгэ багатай хүмүүсийн биеийн эд эсээс илүү залуу байдаг нь тогтоогдсон байна.

Энэ нь их мэнгэтэй хүний хромосомын теломер-ийн урт нь их байдагтай холбоотой гэнэ. Теломер гэдэг нь ДНК дахин сэргэхэд үүрэгтэй хэсгийг хэлнэ. Тиймээс теломер хэр урт байна, төдий чинээ хүн удаан хөгширдөг байна.

 

8. Мандарин нь хөгшрөх явцыг удаашруулдаг

Хөгшрөх явцыг удаашруулах бас нэг арга нь мандарин идэх юм. Мандарины “гол” их хэмжээний антиоксидант агуулдаг бөгөөд энэ нь хор гадагшлуулах шинж чанартай. Арьсыг хэт ягаан туяанаас хамгаалснаар үрчлээтэх болон пигментийн толбо бий болохоос сэргийлдэг. Мөн ядрал, түгшүүр арилгах сайн үйлчилгээтэй юм.

 

9. Эмч нарын гаргацгүй бичгээс болж жилд 7000 хүн амь насаа алддаг байна

Эмч нарын ойлгомжгүй бичгээс болж жилд 7000 хүн амь насаа алддаг ба буруу эмнээс болж 1,5 сая хүн хохирдог байна. Энэ нь зөвхөн АНУ-ын статистик тоо бөгөөд Эмнэлгийн Институтийн Үндэсний Академи (IOM) энэ тооцоог хийсэн байна.

Бернийн Inselspital мөн иймэрхүү судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар эмч нарын гаргацгүй бичиг нь амиа алдах нөхцөлийн 25% болох ба 4% ямар ч унших боломжгүй байсан гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

10. Нисгэгч нар сахал, хуузтай байх нь хориотой

Том сахалтай нисгэгч нарыг кинон дээр л харах байх. Бодит байдал дээрээ нисгэгч нар 1 см-ээс урт сахалтай байхыг хатуу хориглодог байна. Их хэмжээний сахал нь хүчилтөрөгчийн баг нүүрэнд сайн наалдахад саад болж, онгоцонд байгаа бүх хүнийг эрсдэлд оруулж болох учир ийм хориг байдаг ажээ.

 

Бонус: тагнуул-толийг хэрхэн таних вэ?

Та Холливудын детектив, тагнуултай кино үзэж байхдаа байцаах өрөөнд нэг талаасаа нэвт харагддаг толь байдгийг мэдэх байх. Мөн зарим дэлгүүрийн өөдгүй эзэд иймэрхүү толь тавьж худалдан авагч нараа тандаж байсан түүх маш их бий.

Гэхдээ жирийн толь, ийм толийг ялгаж танихад их амархан юм: хуруугаа толинд хүргэнэ. Хэрвээ хуруу болон түүний тусгал хоёрын хооронд зай байвал энэ нь жинхэнэ толь биш тагнуул-толь байх болно.

92
ГайхмаарГайхмаар
24
Ха ХаХа Ха
14
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. А.Н. А.Р

    А.Н. А.Р

    2018/03/09 at 13:56

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *