“Харри Поттер” цувралын үнэнч шүтэн бишрэгчид нь хүртэл анзааралгүй өнгөрүүлж олон жилийн дараа л олж мэдсэн 12 баримт

0

Бидний үзэх дуртай Харри Поттер кино анх нээлтээ хийсэн цагаас хойш нэгэнтээ 20 жилийн нүүр үзжээ. Өнгөрсөн хугацаанд зохиолыг уншиж, бүх ангиудыг нь үзсэн тус цувралын үнэнч шүтэн бишрэгч бид шидтэний ертөнцийн талаар бүрэн дүүрэн мэдэж байгаа мэт санагдаж болох ч зохиолч Роулинг гол дүрүүдийн талаар бидний мэдэхгүй сонирхолтой баримтуудыг дэлгэсэн байдаг ажээ. Манай сайт уншигч танд таны урьд өмнө нь дуулж байгаагүй сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлдлээ.

Шидтэнүүд ариун цэврийн өрөө ашигладаггүй

© Harry Potter and the Chamber of Secrets / Warner Bros., © Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros.

Хогвартс ид шидийн сургуульд төдийлөн олон тооны ариун цэврийн өрөө байдаггүй нь шидтэнүүд ариун цэврийн өрөөг ашигладаггүйтэй холбоотой ажээ. Тэд 19-р зууны үеэс л эхлэн ариун цэврийн өрөөтэй болж, энгийн хүмүүсийн хэрэглэдэг бохирын ус зaйлуулах системийг хэрэглэж эхэлсэн бөгөөд түүнээс өмнө тэд байгаа газартаа л бие засчихдаг байсан гэдэг.

 

Дурслигийн гэр бүлийнхнээс өөр хамаатан Харрид байдаггүй нь үнэн

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros.

Олон хүмүүс Харриг чухам яагаад хичнээн дургүй боловч Дурслигийн гэр лүү зуны амралтаараа явах шаардлагатай болдог юм бол гэж бодож байсан биз ээ. Тэгвэл Харрид өөр хамаатан байдаг эсэх тухай асуултанд зохиолч Роулинг ийнхүү хариулжээ. Тэрбээр, “Харригийн өвөө, эмээ хоёр болох Fleamont болон Euphemia нар нас ахимаг болсон хойноо нэг хүүтэй болсон нь Харригийн аав Жеймс байсан. Гэсэн ч тэр хэнз хүүгээ гэр бүлтэй болохыг үзэж чадсан гэхэд итгэмээргүй урт насалсан юм. Мөн Харрид өвлөн ирсэн эд хөрөнгө бүхэн эмээ өвөөгийнх нь амьд ахуйдаа хийж байсан зүйлстэй холбоотой. Тухайлбал, Fleamont Хермиона Гренжерийн хэрэглэдэг үсний бүтээгдэхүүнийг зохиож, асар их эд хөрөнгийн эзэн болсон нэгэн байлаа. Хожим тэрээр өөрийн компанийг зарж, ашгаа гарган авсан юм” хэмээжээ.

 

Троллтой үзэгдлийг хасах гэж байсан

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros., © Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros.

Эх зохиол хэвлэгдэн гарахаар бэлтгэж байх үед номны редактор зохиолчоос гол дүрийн баатруудын нэгэн троллтой тyлалддаг хэсгийг хасах саналыг зохиолчид хүргүүлж байжээ. Гэсэн ч зохиолчийн хувьд Хермониагийн дүрийг Рон болон Харригийн дүртэй илүү ойр дотно болгох зорилгоор бичсэн энэхүү үзэгдлийг хасахаас татгалзсан ажээ.

 

Локхарт өөрөө өөртөө валентины захидал илгээдэг

© Harry Potter and the Chamber of Secrets / Warner Bros.

Тэрээр сургуулийн сурагч байхдаа бусдын анхаарлыг өөртөө татахын тулд юуг ч хийхээс буцахгүй нэгэн байсан гэдэг. Тухайлбал тэрээр Quidditch талбайд өөрийн нэрийг маш томоор бичсэн тул 7 хоногийн хугацаатай бaривчилгаанд явж, өөрийн төрхийг шөнийн тэнгэрт томоор гэрэлтүүлж, өөрөө өөртөө 800 ширхэг валентины захидал бичиж илгээж байсан удаатай. Ийнхүү түүний асар олон захидлыг зөөн ирсэн шар шувууд Great Halls-д хооллож байсан сурагчдын зоогийг бусниулж, өд сөдөө тэр аяар унагаж орхисон гэдэг.

 

Crookshanks-ын дүрийг бодит муурнаас санаа авч бичсэн

© Harry Potter and the Prisoner of Azkaban / Warner Bros.

Зохиолч Роулинг Хагридын нэгэн адил мууранд тийм ч дуртай биш гэнэ. Харин өөрийн зохиолдоо ийнхүү муур оруулах болсон шалтгаан нь түүний үдэш бүр орж оройн хоол иддэг байсан хоолны газарт нүүрээрээ хана мөргөчихсөн мэт өрвийсөн боловч хүнээс хоол гуйж яваа шинжгүй ихэмсэг нэгэн мууртай таардаг байсан тул ийнхүү зохиолдоо түүний дүрийг оруулсан аж.

 

Сириусийн хувирдаг нохой эзэнтэй

© Harry Potter and the Prisoner of Azkaban / Warner Bros.

Зохиолын дөрөв дэх ботид Сириус Padfoot хэмээх нохой болон хувирч бусдаас нуугдаж байгаа тухай гардаг. Тэгвэл зохиолч Роулинг түүний хувирдаг нохойны талаар, “Анх би түүнийг Hogsmeade тосгоны нохойнд хайртай, этгээд сонин нэгэн хөгшин шуламны нохой болгон бичиж байсан юм. Тэр шулам нохойноосоо болж хөршүүдтэйгээ цаг ямагт түнжин хагарч явдаг нэгэн байсан юм” хэмээсэн байдаг.

 

Невилл болон Луна нар салсан

© Harry Potter and the Deathly Hallows – Part 2 / Warner Bros.

Хогвартсын тyлалдааны дараа Невилл болон Луна нарыг цаашдаа ч хамтдаа байх болов уу гэсэн таамаглал уншигч, үзэгчдийн дунд үлдсэн билээ. Гэвч тэд сургуулиа төгсөөд салсан бөгөөд Невилл Ханна Абботтой гэр бүл болж, Луна Leaky Cauldron-ын эзэн болдог аж.

 

Шөнийн автобус зохиолд тусгагдаагүй байсан

© Harry Potter and the Prisoner of Azkaban / Warner Bros.

Шөнийн автобус бол шидтэний ертөнцөд гардаг орчин цагийн бүтээлүүдийн нэг билээ. Тэгвэл зохиолд шидтэнгүүдийг нууцаар, аюулгүй тээвэрлэх хэрэгслийг ямар байх талаар олон санаа байжээ. Тухайлбал, такси мэт үйлчлэх шидэт шүүр, эсвэл фестралд бариулсан сагсанд сууж явах зэрэг олон санаа байсан ч эцэст нь шөнийн автобусыг дүрслэхээр болж байв. Зохиолд 1865 онд шидтэнүүд ид шидгүй хүмүүсийн зохиосон автобусыг шөнийн автобус болгон хэрэглэхээр шидтэний яам шийдвэрлэсэн тухай бичигдсэн байдаг.

 

Амбриж шийтгэл хүлээсэн

© Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros.

Харри Поттер зохиолын хамгийн дургүй хүргэм эсрэг дүр болох Долорес Амбрижийг шийтгүүлсэн болов уу гэж олон шүтэн бишрэгчид таамагладаг билээ. Тэгвэл Лорд Волдемортын ялагдлын дараа түүнээс ял асууж, шийтгэл оногдуулсан ажээ.

 

Хагрид хэзээ ч гэрлэж байгаагүй

© Harry Potter and the Prisoner of Azkaban / Warner Bros.

Зохиолч Роулинг Хагридын гэр бүлийн амьдралын талаа өгүүлэхдээ түүнд тохирох бүсгүй тийм ч олон биш байдаг нь үлэмж биет шидтэн тун цөөн байдагтай холбоотой аж. Хагридын хувьд хатагтай Максимтай хамт байхдаа жаргалтай байдаг байсан ч тэдний харилцаа тийм ч удаан үргэлжлээгүй хэмээжээ. Түүнчлэн зохиолын эхлэлийг бичиж байх үедээ зохиолч маань зохиолын төгсгөлийн нооргийг бичсэн байсан бөгөөд төгсгөлд Хагрид байсан тул түүнийг бүх л зохиолын явцад амьд байлгахаар нэгэнт шийдсэн байсан гэдэг.

 

Харри Снепийн хөргийг захирлын өрөөнд өлгүүлсэн

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros., © Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros.

Сургуулийн захирлыг нэгэн цаг үед хийж явсан ч үxэл залгигчдын нэг байсан гэх ойлголтоос үүдэлтэйгээр түүний зургийг захирлуудын хөрөг дунд тавиагүй байсныг Харри залруулж Альбус Дамблдорын хөргийн дэргэд түүний зургийг өлгүүлжээ. Гэхдээ зохиолч Роулинг Харриг түүнтэй ярилцахаар ирнэ гэдэгт тийм ч итгэлтэй биш байгаа хэмээсэн байдаг.

 

Дадлигийн хүү шидтэн болох магадлал байсан

© Harry Potter and the Deathly Hallows – Part 2 / Warner Bros., © Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros.

9 ¾ өртөөн дээр Харри Дадлитай таарах боломжтой талаар зохиолч бодож байсан ч авга Верноны гэр бүлээс шидтэн төрүүлэхгүй гэсэн шийдвэрийг эцсийн дүнд зохиолч маань гаргаж байсан ажээ. Гэхдээ тэрээр Харри болон Дадли нарыг хоорондоо сайн харилцаатай, зул сараар нэгэндээ баярын захидал өгдөг гэдгийг онцолсон байдаг.

7
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Gunjee Togo

    Gunjee Togo

    2021/10/09 at 21:30

    Surguulid ariun tsevriin uruu bga nuguu trolltoi tulalddag heseg emegteichuudiin ariun tsevriin uruund boldog nomon deer ni tegj gardag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *