Загварын чиг хандлага, шинэ тренд гэж санаа зоволгүй юу хүссэнээ л өмсдөг 12 одууд

0

Загварын чиг хандлагаас хоцрохгүйн тулд олон одод өдөр тутмын хувцаслалт болон томоохон арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ алдартай брэндийн сүүлийн үеийн цуглуулгаас сонгон авдаг. Үүний зэрэгцээ өөрийн гэсэн амаргүй замыг сонгох алдартнууд ч байна. Тэд этгээд хачин гутал өмсөнө, төрөл бүрийн овор ихтэй, хурц гоёл чимэглэл зүүнэ, нэг ёсондоо орчин үеийн чиг хандлагатай огт нийцэхгүй гэмээр.

Моод – ирж л байдаг, явж л байдаг зүйл. Хүнд өөрийн хэв маяг, сонголт маш чухал. Үүний баталгаа – моодны биш ч гэлээ өөрийн зүрх сэтгэлдээ нийцтэл хувцасласан оддыг танилцуулж байна.

Боа (нарийхан урт үслэг ороолт), олон янзын гоёл чимэглэл, хээтэй жийнсэн өмд, хээ хуар – Стивен Тайлерыг юугаар ч айлгаж чадахгүй

© CALA / Broadimage / East News, © MEGA / Mega Agency / East News

Тэр юуг ч хамаагүй гайхалтай зохицуулж чаддаг, тэгээд ч үнэхээр нүд тусахаар харагддаг гээч.

 

Үслэг ороолтонд Кортни Лав ч дуртай

© East News, © East News

Гоё харагдаж байна уу?

 

Харин Билл Мюррей – төрөл бүрийн толгойн гоёлоороо алдартай нэгэн

© Ivan Nikolov / WENN.com / agefotostock / East News, © Evan Agostini / Invision / AP / East News, © Carlos Piaggio / Grosby Group / East News

 

Рианна өөртөө итгэлтэй нэгэн: дээд хэсгийн хувцас хурц байх тусмаа түүний итгэл нь илэрхий харагдана. Энэ дүрмээ ч үнэнчээр баримталдаг хүн

© Photographer Group / MEGA / Mega Agency / East News, © MEGA / East News

 

Николас Кейж энэ хувцаснуудаа хаанаас авдгийг хэлж мэдэхгүй юм, гэхдээ яг л рок-н-роллын хаан шиг харагдаж байна

© BG023 / Bauergriffin.com / MEGA / Mega Agency / East News

Тэр сахал нь хүртэл ингэж зохих гэж дээ.

© RTNKabik / MediaPunch / East News

 

Зөвхөн 12 настай охин л толгой дээрээ цэцэг шиг том дэлбээтэй тууз ороож болно гэж хэн хэлээ вэ?

© Dave Benett / Capital Pictures / East News, © PacificCoastNews / East News

Хелена Бонем энэ талаар өөр бодолтой явдаг. Бид ч түүний талд байгааг үүгээр мэдэгдэж байна.

 

Улаан хивсний ёслол уу эсвэл зүгээр дэлгүүр орох гэж яваа юу, огт хамаагүй – Шайа Лабаф үргэлж тав тухыг эрхэмлэдэг

© Marechal Aurore / ABACA / East News, © Sam Sharma, PacificCoastNews / East News

 

Энн Хэтэуэй хувцсаа тун сайн сонгож чаддаг

© PacificCoastNews.com / East News

 

Жонни Депп нэг л зүйлд итгэлтэй явдаг: хэдэн мянган шинэ гутлаас илүү ганц хос дуртай гутал нь дээр шүү

© Khayat Nicolas / ABACA / East News, © PacificCoastNews.com / East News

 

Вупи Голдбергийг харахаар түүнийг дэлхий дээр элдэв янзын этгээд хэлбэртэй гутал үйлдвэрлэдэг гутлын үйлдвэртэй юм уу гэмээр сэтгэгдэл төрдөг юм

© PacificCoastNews / East News, © East News, © East News

Өөр хаана гадил эсвэл хонь шиг дүрстэй гутал хийх үү?

 

Голди Хоун хайртай үслэг малгайгүйгээр хаашаа ч явахгүй

© 310pix.com / East News, © Darla Khazei, PacificCoastNews.com / East News, © Kevin Perkins / Pedro Andrade, PacificCoastNews.com / East News

 

Өнөөдөр алтан нөмрөг, маргааш – 5 метрийн нөмрөг. Чи Ленни Кравиц байхад амьдрал үнэхээр сонирхолтой

© Gilbert Flores / Broadimage / East News, © PacificCoastNews.com / East News

Загварын чиг хандлагыг дагах ёстой юу эсвэл өөрт тохирсон хэв маягийг олох нь хамгийн чухал уу?

2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *