Цэцэрлэг хүрээлэнд явж байх үед замд чинь тааралдах хэсэг мөөгнүүд чамтай “Сайн уу?” гэж мэндчилнэ эсвэл модны тайрсан хэсэг дотор хөгжилтэй тэмээн хяруул өөдөөс чинь хараад байж байна. Үгүй дээ, энэ бүхэн худал зүйл биш. Энэ бол хүмүүсийн олж харсан гайхамшигтай зүйлсийн бодит жишээнүүд юм. Бид өдөр тутмын амьдралдаа анзаардаггүй л болохоос биш эргэн тойронд маш олон гайхалтай зүйлс байдаг байна.
Та эргэн тойрноо анхааралтай ажиглах юм бол гайхалтай зүйлсийг олж харах боломжтой гэдгийг батлах зарим нэг фото зургуудыг хүргэе.
1. “Би нохойгоо салхилуулаад алхаж явах зуураа хэсэг туулайн бүжинтэй тааралдсан.”
2. Өвөө эмээгийн маань гэрт байдаг энэ цаг буруу харсан байрлалтай. Зөвхөн толинд харахад зөв байрлалтай харагдана
3. “Үсгүй муур тэжээнэ гэдэг хар дарсан зүүд л гэсэн үг.”
4. “Нохой маань яагаад ч юм зочид буудлын өрөөний хөнжилтэй адилхан харагдаж байна.”
5. Энэ зүссэн модны хээ яг тэмээн хяруул шиг харагдлаа
6. Тэнгэрийн хаяа моддын оройд яг зам харгуй шиг харагдаж байна
7. Хэн нэг нь энэ хадан дээр хаа сайгүй чулуунууд байрлуулсан юм шиг харагдлаа
8. “Ээж маань 4 ширхэг өндөг хагалтал дотроос нь…”
9. Хэсэг мөөгнүүд “Сайн уу?” хэмээн мэндчилж байна
10. “Нохой маань энэ жаазны жишээ зурган дээрх нохойтой адилхан харагдаж байна.”
11. Эрээн дальт бяцхан шувуу үүрээ ханборгоцойн дээр засжээ
12. “Миний муурны 4 сарвуу нь бүгд өөр”
13. “Миний харсан энэ шар шувуу тэмдэглэгээн дээрхтэй яг адилхан байна.”
14. Өөр өөр өнгөтэй тогтсон хөгц
15. Энэ нисэх онгоцны буудлын хивс онгоцноос хотыг тольдон харж буй зураглал шиг санагдлаа
16. “Би хоёр өөр саванг холиод савыг дүүргэсэн юм. Гэтэл хуучин савангийн үлдэгдэл дээш тэмүүлж яг мөөг шиг харагдаж байна.”
17. “Нохойны маань цээжин дээрх дүрс яг муур шиг харагдаж байна.”
18. “Ээжийн машин дээрх сэв яг 4 хүн завин дээр суугаад явж байгаа юм шиг харагдлаа.”
19. “Тарьсан улаан лооль маань голоороо зүсэгдээд, цааш ургах явцдаа өөрийгөө оёчихсон юм шиг эдгээжээ.”
20. Энэ байшингийн харуул нь цацагт хяруул
21. Миний жүржийн шүүс өнөөдөр өглөө над руу инээмсэглэлээ
22. “Манай нохойны сарвуу яг түүний бяцхан хувилбар шиг харагдаж байна.”
23. Хуучин шилэн савыг уулнаас оллоо. Дотор нь ямар нэгэн эко систем явагдаж байгаа бололтой
24. Японы киноны сурталчилгааны зургийг сонингийн хоёр талд хэвлэсэн байв. Харин хайчилж аваад гэрэлд нийлүүлж хартал ийм зүйл ажиглагдав
25. “Нохойны маань хэл ямар урт байна аа?”
26. Энэ ганц эвэртийн зураг толинд өөр болж харагддаг
27. Хар муур маань цагаан муурны сүүдэр шиг харагдаж байна
28. “Би зурган дээрх тэмээг олчихлоо.”
29. Хачирхалтай хөршүүд – шувуу болон шоргоолжны үүр нэг дор байгаа нь
30. “Миний нүдний болор дотор цагиргууд бий.”
Таны өдөр тутмын амьдралдаа харж байсан, хэзээ ч мартагдашгүй хамгийн сонин хачин зүйл юу байсан бэ?