Нэгэн оюутан хоносон гоймонтой хоол халааж идсэнээс болж амь нaсаа алджээ!

2

Ихэнх хүмүүс саван доторх гоймонг аюултай өвчин тусахад хүргэнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй байх – эсвэл бүр амь нaсанд хүрнэ гэж.

Харамсалтай нь А.Ж. гэх нэртэй залуухан оюутанд яг ийм зүйл тохиолджээ. 5 өдөр хонуулсан шпагеттиг идсэний дараа А.Ж.-д хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Харин тэр 2 өдрийн дараа бурхан болсон юм.

The Kitchn

 

Гоймонтой хоолыг 5 өдрийн өмнө хийсэн байжээ

Хоолыг хөргөгчинд хийж 3 өдөр хонуулахын өмнө, 2 өдөр ил хонуулсан байна.

А.Ж хоолыг идэхийн өмнө аюулгүй гэж бодсон аж. Тэр хоолыг печинд хийж халаасан бөгөөд түүний хувьд ингэснээр хоолны хор хөнөөлтэй бактериудыг устгаж чадна гэсэн буруу бодолтой явдаг хүмүүсийн нэг байсан юм.

Fox News

 

Удалгүй А.Ж. маш хүндээр өвджээ

Түүний бөөлжис цутгаж, толгой болон гэдэс нь маш их өвдсөн байна. Хэдхэн цагийн дотор тэр бөөлжиж эхэлжээ.

Хоолны хордлого болсноо мэдмэгцээ А.Ж. цөөн хэдэн стакан усны хамт эм ууж, түр амсхийхээр хэвтсэн байна. Гэхдээ тэгж хэвтсэн нь түүнд тус болсонгүй – учир нь түүний бие организм сэрэх үед нь бүр ч илүү муудсан байсан гэнэ. Тэр дахин бөөлжиж эхэлсэн бөгөөд угаалгын өрөөний шал нь авах юмгүй болсон байв.

Del Puerto Health Care District

 

Өрөөнийх нь хамтран амьдрагч түүнийг олж, түргэн тусламж дууджээ

Харамсалтай нь түргэн тусламжийн үйлчилгээг авч амжилгүй А.Ж нaс барсан байна.

Түүний үxлийн дараа цогцсонд нь задлан шинжилгээ хийхэд, хортой савханцар нянгаас болж амь нaсаа алдсан болох нь тогтооджээ. Хор түүний биеэр бүтэн тархаж, улмаар элгийг нь гэмтээсэн байна. Түүний уусан эм нь эсэргүүцэх үйлчилгээ үзүүлсэн ч гэсэн эд эрхтэн нь хэдийнээ өвчилсөн байжээ.

BC Centre Disease Control

Энэ үйл явдлын талаар АНУ-ын Клиникийн Микробиологийн сэтгүүлд нийтлэл гарчээ

Гэвч үнэн гэвэл, энэ хүмүүсийн урьд өмнө нь сонсож байгаагүй, хордоход хүргэдэг бактери байгаагүй юм. Өөрөөр хэлбэл жил бүр 48 сая гаруй хүн АНУ-д хоолны хордлогоор өвчилдөг гэсэн тоо баримт бий.

“Энэ бол зөвхөн хоолны хордлогын шинж тэмдэг байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй” хэмээн доктор Бернард хэлжээ. “Олон хүн шпагетти эсвэл гоймон иддэг, нэг эсвэл хоёр өдөр хонуулсан хоол хэвийн нөлөө үзүүлдэг” гэж тэрээр болсон үйл явдалтай холбогдуулж тайлбар хийсэн байна.

Зарим хоол хүнсэнд өөрийн гэсэн хадгалах горим гэж байдаг. Гэвч ихэнх нөхцөлд, хүмүүс гал тогоонд хоолыг хэрхэн хадгалах талаар дутуу мэдлэгтэй байдаг.

“Хоолыг хэдэн цагаас илүү хугацаагаар үлдээж байгаа эсэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй” гэж Бернард хэлсэн байна. Мөн “Хэрэв хоолноос эвгүй үнэр гарч байвал, идэхгүй байсан нь аминд өлзийтэй” гэжээ.

BioWeb Home

 

Савханцар нян бол минутаас цагийн хооронд маш богино хугацаанд хорыг тараадаг

Энэ бактерийн зарим төрөл багадаа 30 минутын турш бөөлжихөд хүргэнэ. Гэсэн хэдий ч шинж тэмдэг нь 24 цагаас дээш хугацаанд үргэлжлэхгүй.

Шинж тэмдэг нь ховор тохиолдолд үxлийн аюултай боловч, ихэнх нөхцөлд хүндээр өвчлүүлнэ. Савханцар нян зохимжгүй боловсруулсан хоол хүнс эсвэл хадгалсан будаа, гоймон эсвэл бусад хоолоор хооллоно.

Маш олон төрлийн хоолны хордлого гэж бий. Ихэнх нь үxэлд хүргэх аюулгүй, харин эмнэлгийн тусламж шаарддаг. Хоолны хоордлого нь бага насны хүүхдүүд, ахмад настнууд эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдэд хор хөнөөл ихтэй байдаг.

Хоолны хордлогоор өвчилдөг 48 гаруй сая хүний 128,000 нь эмнэлэгт хүргэгдэж, тэдний 3000 нь харамсалтайгаар амь насaа алддаг байна. Энэ нь хоолыг хонуулж хэрэглэх нь ямар аюултай үр дагавар авчирч болохыг харуулж буй бодит жишээ юм.

Today Show

 

Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

Мэргэжлийн байгууллагаас дараах 4 энгийн алхмыг зөвлөж байна: цэвэрхэн, тус тусад нь хоолыг боловсруулж, зөв хэрэглэх.

Гал тогооны өрөө, сав суулга цэвэрхэн бас ариутгагдсан байх ёстой. Өвчин үүсгэгч бактериуд эд хогшлын гадаргуу дээр удаан хугацаагаар амьдардаг. Бүтээгдэхүүнийг хэрчихийн өмнө заавал угааж бай.

Хоол хүнсийг нэг нь нөгөөдөө бактери дамжуулахаас сэргийлж тус тусад нь бэлтгэх, тухайлбал түүхий мах, өндөг болон далайн гаралтай хоол хүнс гэх мэт.

Хоолыг тохирох температурт болгосноор бактерийг устгана. Хоол хийхэд зориулсан термометр худалдаж авахыг зөвлөе.

Сүүлд нь, хоолыг 2 цагаас ихгүй хугацаанд 40-өөс бага хэмд хөргөгчинд хийж хадгалах хэрэгтэй.

Ингэснээр та хоолны хордлого болохоос бүрэн сэргийлж чадах болно.

Бичлэг:

Энэ мэдээг найз нөхөд болон гэр бүлийнхэндээ заавал дуулгаарай.

6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Lhagva Namsrai

    Lhagva Namsrai

    2019/07/20 at 14:28

    ХарамсалтаЙ

  2. Lhagvajav Luvsansharav

    Lhagvajav Luvsansharav

    2019/07/20 at 14:35

    Belen goimon bol hool bish hor

  3. Lhagvajav Luvsansharav

    Lhagvajav Luvsansharav

    2019/07/20 at 14:44

    Belen goimongoor hiisen hool bish uu

  4. Narantsatsral Uranchimeg

    Narantsatsral Uranchimeg

    2019/07/20 at 15:37

    Ugaasaa hoolo neg musun iheer n hiij taviad hurgugchinsuu higed teged halaaj iddeg oyutan baisan
    Teged nileen hed honson holoo ideed uhtsen ym bn lee

  5. Osohbayr Ooskoo

    Osohbayr Ooskoo

    2019/07/20 at 15:44

    Bas oyutan ch yu yumbde

  6. Бообор Бообор

    Бообор Бообор

    2019/07/21 at 06:52

    Unen todorhoi medeelel oruulaacn

  7. Amartsetseg Amraa

    Amartsetseg Amraa

    2019/07/21 at 10:15

    Hool 4n tsag bolood hor sh dee

  8. Khulan Nana

    Khulan Nana

    2019/07/21 at 21:48

    Xa Ky neeg hiij vzii hahah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *