Хахаж байгаа хүнд хэрхэн туслах вэ?

1

Хажууд сууж байгаа хүн гэнэт хоолондоо хахаад эхэлбэл ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй сандрах тохиолдол байдаг. Эсвэл ойр орчим туслах хүн байхгүй, та өөрөө хахвал яаж өөртөө туслах вэ?

Ийм үед сандралгүйгээр хүний амь нас хэрхэн аврах товч гарын авлагыг танд танилцуулахаар бэлдлээ.

Хахсан бол ханиалгах хэрэгтэй

Зөв. Ханиалгах – хоолойд тээглэсэн хүнсний зүйлийг гаргаж амьсгалын замыг чөлөөлөх хамгийн үр дүнтэй арга. Энэ тохиолдолд та хахсан хүнд яаж туслах вэ: хахсан хүнийг тайвшруулж “Сайн байна, ханиалгаарай” гэж зоригжуулна.

Буруу. Зарим хүмүүс ханиалгахдаа нуруугаа тэгшлээд амьсгалаа хамраараа авахыг хичээдэг. Энэ нь сайн зүйлд хүргэхгүй арга юм. Хахсан үед шингэн зүйл уухгүй байхыг зөвлөж байна. Хахсан зүйл хоолойгоос гарсан хойно уух зүйл өгөөрэй.

 

Ханиалгах боломжгүй бол нуруу руу нь цохино

Зөв. Хэрвээ хахсан хүн ханиалгаж чадахгүй байгаа бол юуны түрүүнд урагш бөгтийлгөөд  (өвдгөөрөө тулж туслах эсвэл сандалны нуруу түшүүлээрэй) хоёр далны дундуур алгаараа хүчтэй цохино. Зүгээр нэг алгадах биш хоолойд тээглэсэн зүйлд нөлөөлөхүйц цохино.

Буруу. Нуруу тэгш байхад цохихгүй, тэр дундаа зангидсан гараар цохиж болохгүй. Буруу цохивол хоолойд тээглэсэн зүйл бүр гацаж амьсгалахад улам хүнд болно. Цохисны үр дүнд ханиалгах боломжтой болоод ирвэл цохихоо болино.

 

Амьсгалж чадахгүй байгаа бол Геймлихийн аргыг ашиглана

Геймлихийн арга нь амьсгалахад хэрэглэгддэггүй уушгинаас гарах агаарын тусламжтайгаар тээглэсэн зүйлийг гаргах зорилготой.

Зөв. Хахсан хүний ард зогсоод хоёр гараараа бэлхүүсээр нь бүтэн барина. Доод хавирганы доохон талд хүйс орчим нэг алгыг байрлуулах бол нөгөө гарын алгыг дээр нь тавина. Хэд хэдэн удаа хүчтэйгээр гараа өөр рүүгээ дарна. Амьсгалын зам чөлөөлөгдтөл хэд хэдэн удаа давтана.

Буруу. Энэ үед хахсан хүний нуруун дээр алгадах хэрэггүй. Хавирган дээр бус харин доод хэсгээр барина. Хавирган дээр барьж хүчтэй дарвал хугалах аюултайг анхаарна уу. Хэрвээ хахсан хүн таниас том биетэй эсвэл жирэмсэн бол доод хавиргын зааг дээр бариарай.

 

Хахсан хүн ухаан алдсан бол

Зөв. Хэрвээ ухаан алдсан бол дээш харуулж хэвтүүлнэ. Дээр нь суугаад хоёр алгаа давхарлаад хавиргын доор хүйс орчимд байрлуулан тавина. Нэгэн жигд хэмнэлээр хүчтэй дээрээс доош дарах хөдөлгөөн хийнэ. Амьсгалын зам чөлөөлөгдтөл хэд хэдэн удаа дараарай. Хахсан зүйл гарсан ч өвчтөн амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийж өгнө.

Буруу. Өвчтөнийг хажуугаар нь хэвтүүлж болохгүй. Хоолойд тээглэсэн зүйлийг гаргаагүй байхад хиймэл амьсгал хийхгүй байхыг анхааруулж байна.

 

Туслах хүн байхгүй бол (өөрөө өөртөө туслах)

Хэрвээ ганцаараа байхдаа ямар нэгэн зүйлд хахсан бол Геймлихийн аргыг ашиглана.

Зөв. Хөдөлгөөнгүй зүйл дээр бөгтийгөөд (сандлын түшлэг …) өөрийн биеийн жингээр гэдсэндээ даралт өгнө.

Буруу. Энэ арга амархан тул та сандрах хэрэггүй. Сандрах тусам бид амаараа илүү их агаар авдаг. Энэ нь хоолойд тээглэсэн зүйлийг улам гүн явуулахад хүргэдэг юм. Нуруугаа тэгш байлгах гэсний хэрэггүй, мөн өөрийн цээж, нуруугаар цохих гэж бүү оролдоорой.

 

Өөр бусад нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?

Хахсан хүн таниас том биетэй бол. Таниас том эсвэл жирэмсэн байвал Геймлихийн аргыг ашиглахдаа доод хавиргын зааг дээр аль болох гэдсэнд ойр хэсэгт дарна.

Бага насны хүүхэд хахсан бол. Өөрийн гар дээр хүүхдээ доош харуулан тавиад хоёр далны дундуур 5 удаа алгадна. Хэрвээ хүүхдийн хоолойд гадны хатуу зүйл тээглэсэн бол нүүрийг нь доош харуулан гар дээрээ барина. Энэ үед хүүхдийн толгой цээжнээс доор түвшинд байрласан байх ёстой. Нөгөө гараараа хүүхдийн далны дундуур алгадна.

Нэгээс дээш насны хүүхэд хахсан бол. Хүүхдийн ард зогсоод (өвдөг дээрээ сууна) бэлхүүсээр нь барьж нэг хуруугаараа хүйс орчим доороос дээш чиглэлд дарна.

18
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Дунгаамаа М.

    Дунгаамаа М.

    2017/02/23 at 12:23

    Америкийн сургуульд бага ангид заадаг арга юм бна лээ, маш хэрэгтэй арга

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *