
Цөхрөнгөө барсан Вьетнам эр Тайландаас Энэтхэг хүрэх 2000 километр замыг резинэн хийлдэг завиар туулахаар шийджээ. Тэрээр 2 жил уулзаагүй эхнэрийнхээ сургийг гаргахаар ийн эрсдэлтэй далайн аялалд гарсан байна. Түүнийг Андаманы тэнгис гатлах гэж оролдож байхад нь тайландын загасчдын завь аварчээ. 3 дугаар сарын 23-ны өдөр Тайландын Хааны далай-тэнгисийн зэвcэгт xүчнийхэн загасчны завины ахмадаас жижгэвтэр хийлдэг завь Андаманы тэнгист эргээс ойролцоогоор 80 километрт байгаа тухай мэдээ авчээ.
Дотор нь багахан ачаатай нэгэн эр сууж байна гэнэ. Хоол хүнсний хувьд цэвэр усны сав нь бараг хоосон, цөөн тооны бэлэн гоймонтой. Олдсон эр тайландаар ярихгүй, англиар ч ярьж чадахгүй. Ингээд хоол хүнсгүй эрийг үxэж болзошгүй гэж үзсэн тул загасчид хийлдэг завийг өөрийнхөө усан онгоцтой холбож аюулгүй газар хүргэхээр шийдсэн байна.

Тайландын далай-тэнгисийн зэвcэгт xүчнийхэн аврагдсан эртэй ярилцах гэж үзсэн боловч олигтой ахиц гарсангүй. Удалгүй вьетнам хэлээр ярьдаг орчуулагч авчирч түүний нэр Хо Хуанг Хунг бөгөөд Энэтхэгт очиж эхнэрээ олох бодолтой явааг нь олж мэдэцгээжээ. Тэрээр хоёр жилийн өмнөөс Covid-19 цар тахлын улмаас эхнэртэйгээ холбоо тасарсан гэх ба эхнэрээ олж харилцаагаа сэргээх хүсэлтэйгээ ч хэлж.
37 настай вьетнам эр 3 дугаар сарын 2-ны өдөр Хошиминээс Бангконгт онгоцоор ирсэн, тэндээсээ онгоцоор Мумбай нисэх төлөвлөгөөтэй байжээ. Харамсалтай нь виз авч чадаагүй тул төлөвлөгөө нь нурах гээд байж л дээ. Ингээд тэр цэнхэр-шар өнгийн хийлдэг завь худалдаж аваад шууд Паттайяг чиглэн замд гарсан. Түүний хэлснээр бол 3 дугаар сарын 5-ны өдөр далайн аялалдаа гарчээ.

Хунг Энэтхэгийн далайгаар дамжин Энэтхэг хүрэх төлөвлөгөөтэй байсан тухайгаа ч мөн ярьжээ. Тэр нь ойролцоогоор 2000 километр. Харамсалтай нь 18 хоногийн дараа гэхэд вьетнам эр хөдөлсөн эргээсээ дөнгөж 80-хан километр л холдсон байв. Энэ хурд түүнд огт муу юм болохгүй л дээ, гэхдээ энэ хэмнэлээрээ цааш үргэлжлүүлбэл зорьсон цэгтээ хүрэхийн тулд 625 өдөр зарцуулах юм.
Түүнд ердөө 10-хан ширхэг бэлэн гоймон, бага зэргийн цэвэр усны нөөц үлдсэн байсан юм. Энэ нь хэдхэн хоногийн хоол хүнсний нөөц, харин тэр 20 сар далай тэнгисээр аялах хэрэгтэй байдаг. Бенгалийн хоолойд Асана хар шуурганы төв байдаг. Тиймээс түүнийг загасчид олж харсан нь түүний хувьд том аз завшаан болсон хэрэг.

Хунг аяллаа зөв төлөвлөж чадаагүй ч гэлээ түүний эр зориг тайландын далай-тэнгисийн зэвcэгт xүчнийхнийг бахархахад хүргэжээ. “Далай тэнгис гэж ямар хил хязгааргүй зүйл билээ дээ… тэглээ гээд энэ хүний жинхэнэ хайранд ямар ч саад тотгор болсонгүй” хэмээн Тайландын зэвcэгт xүчний албан ёсны сошиал сүлжээнд бичсэн байна.
Хунгийг эхнэртэй нь хэрхэн уулзуулж болох талаар шийдэлд хүртэл түүнийг түр орогнох байрт амьдруулахаар болжээ.
Уншигч та хайр дурлалынхаа та ямар зоригтой үйлдэл хийж байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бусдадаа хуваалцаарай.








Deegii Deegii
2022/04/01 at 09:13
Teneg ~~~amid bgada bayrlah heregtei
Oyunchimeg Togtokhbayar
2022/04/01 at 10:57
Yamar myndag zalyy be?