Хүүхэд багачуудын үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатруудыг бодит мэт амилуулж чадсан 11 жүжигчин

0

Дэлхий даяар олон сая хүүхэд багачуудын сэтгэлд хоногшин үлдсэн алдартай хүүхэлдэйн киноны дүрийг бүтээнэ гэдэг жүжигчдийн хувьд чамгүй хүнд ажил байдаг биз ээ. Манай сайт уншигч танд Angelina Jolie, Helena Bonham Carter, Emma Watson зэрэг хүүхэд насны маань баатруудыг бодит мэт чадварлагаар амилуулж чадсан жүжигчдийг танилцуулж байна.

“Beauty and the Beast” хүүхэлдэйн киноны Belle-ийн дүрд Emma Watson

© Beauty and the Beast/Walt Disney Pictures, © MANDEVILLES FILMS/WALT DISNEY PICTURES / Album/EAST NEWS

Belle киноны дүрд тоглосон талаараа жүжигчин Emma Watson “Хүүхэд насандаа үзэж өссөн хүүхэлдэйн киноны дүрийг бүтээх завшаан олдсон нь миний хувьд тун их аз байсан. Энэ хүүхэлдэйн кино намайг төрснөөс ердөө 2 хоногийн дараа нээлтээ хийж байсан юм” хэмээж байжээ.

 

“Maleficent” киноны Maleficent-ийн дүрд Angelina Jolie

© Sleeping Beauty/Walt Disney Productions, © CAP/RFS/Capital Pictures/East News

Нэгэн ярилцлагадаа жүжигчин Angelina Jolie тус дүрийн дуу хоолойгоор ярьж сурахад их цаг хугацаа шаардсан бөгөөд хүүхдүүд нь түүнд багагүй тусалсан талаар өгүүлж байжээ. Тэрбээр “Хүүхдүүдээ усанд оруулж байх үедээ л би Maleficent-ийн аялгаар ярьж сурсан. 17 орчим өөр аялгаар ярьж өөрийгөө сорьж байтал хүүхдүүд маань намайг ямар сонин яриад байгааг гайхах үед л би зөв аялага гаргаж байгаагаа ухаарсан” хэмээжээ.

 

“The Legend of Tarzan” киноны Tarzan буюу John Clayton-ын дүрд Alexander Skarsgård

© Tarzan/Walt Disney Pictures, © Dark Horse Entertainment/Jerry Weintreub prod/Riche Prod/Vil / A/East News

Жүжигчин Alexander Skarsgård эл дүрээ аавдаа зориулсан бөгөөд түүнийг хараад өөрөөр нь бахархаасай хэмээн хүссэн ажээ. Энэ тухай тэрээр “Хүүхэд байхдаа аавтайгаа хамт үздэг байсан энэ кинонд тоглож аавынхаа бахархлыг төрүүлэх хүсэл надад асар их байлаа” хэмээж байв.

 

“Cruella” киноны Estella буюу Cruella-ын дүрд Emma Stone

© Walt Disney Co./Courtesy Everett Collection/East News, © Disney+/Courtesy Everett Collection/East News

“Шүршүүрт орж байхдаа би хэрхэн жинхэнэ Cruella шиг инээх талаар оролдож үздэг байлаа. Учир нь хүмүүсийн өмнө тэгж инээнэ гэдэг ичмээр байсан хэрэг. Энэ чинь л Cruella шүү дээ” хэмээн Emma Stone өгүүлжээ.

 

“Alice in Wonderland” киноны Alice-ын дүрд Mia Wasikowska

© Walt Disney Co./Courtesy Everett Collection/East News, © 0070056/Reporter/East News

Хүүхэлдэйн киноны дүртэйгээ хэтэрхий адилхан байсан тухай нэгэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Ижилхэн байгаасай гэж их хичээсэн. Гэхдээ үнэхээр тийм байсан эсэхээ мэдэхгүй юм. Гэхдээ эмэгтэй хүн бүр л бяцхан охин байхдаа Alice мэт өөрийгөө мэдэрдэг байсан байх” хэмээжээ.

 

“Alice in Wonderland” киноны Mad Hatter-ын дүрд Johnny Depp

© Walt Disney Co./Courtesy Everett Collection/East News, © East News

Тус дүрийг бүтээх явцдаа зарим үзэгдэлд шотланд аялгаар ярьж байсан гэдэг. Хожим тэрээр энэ тухайд “Tim Burton бид хоёр энэ дүрийг олон зан араншингаас бүтсэн нэгэн гэдэг талаар нь нухацтай ярилцаад түүний хар бараан, аюултай дүр төрхийг энэ аялгаар гаргахаар шийдсэн” хэмээжээ.

 

“Alice in Wonderland” киноны Red Queen-ийн дүрд Helena Bonham Carter

© Alice in Wonderland/Walt Disney Productions, © East News

Жүжигчин Helena Bonham Carter нэгэнтээ найруулагч Tim Burton Red Queen-ийн дүрд өөрийг нь тоглуулахыг төдийлөн хүсээгүй талаар ярьж байжээ. Тэрээр “Гайхмаар байж болох хэдий ч тэр надтай дахин хамтран ажиллана гэж би үнэхээр бодохгүй байна” хэмээжээ.

 

“Mirror Mirror” киноны Snow White-ийн дүрд Lily Collins

© Album Online/East News, © Everett Collection / Everett Collection/EAST NEWS

Энэ дүрд тоглосондоо үнэн сэтгэлээсээ баярладаг хэмээн өгүүлэх дуртай жүжигчин Lily Collins “Цасан гоо бол миний бага насандаа үзэж өссөн хамгийн хайртай дүр байсан. Иймээс ч уран сайхны кино бүтээх төслийн талаар олж мэдсэн даруйдаа л энэ дүрд л тоглох хэрэгтэй гэж өөртөө хэлж билээ” хэмээн ярьж байв.

 

“Cinderella” киноны Fairy Godmother -ийн дүрд Helena Bonham Carter

© Walt Disney Co./Courtesy Everett Collection/East News, © WALT DISNEY PRODUCTIONS / Album/EAST NEWS

Жүжигчин Helena Bonham Carter-аас бүтээсэн дүр болон түүний хооронд ямар нэгэн ижил төстэй талууд байгаа эсэх талаар асуултад тэрбээр “Хулууг сүйх тэрэг болгон хувиргаж чадахгүй нь л харамсалтай. Бусад бүх зүйл дээр би энэ дүртэй ижилхэн гэж хариулах байна. Тэр шидтэн учраас үргэлж л энд тэнд явж байдаг бол миний хувьд бие маань энд байгаа ч бодол маань өөр газарт хөвж явдаг” хэмээж байжээ.

 

“Cinderella” киноны Cinderella-ын дүрд Lily James

© Walt Disney Co./Courtesy Everett Collection/East News, © Walt Disney Co./Courtesy Everett Collection/East News

Жүжигчин Lily James зураг авалтын үеэр өмссөн цэнхэр даашинз түүнд маш их таалагдсан тухай өгүүлж байжээ. Тэрээр “Тэр даашинзыг өмсөх үед би яг л өөр хүн болчихсон мэт сэтгэгдэл төрж байлаа. Яг л гүнж болчихсон мэт байсан” хэмээжээ.

 

“Aladdin” киноны Jasmine-ын дүрд Naomi Scott

© Aladdin/Walt Disney Pictures, © CAP/RFS/Capital Pictures/East News

“Би Jasmine-ын дүрд маш дуртай. Тэр бол хүүхэд насандаа үзэж өссөн. Хүүхэлдэйн кинон дээр хайртай хүнтэйгээ гэрлэхийн төлөө тэмцсэн гүнжийн дүр байсан бол бидний бүтээж буй кинонд тэр илүү нийгмийн идэвхтэй нэгэн байх болно” хэмээн жүжигчин Naomi Scott ярьж байжээ.

Таны хувьд дээрх жүжигчдийн хэн нь өөрийн дүрдээ хамгаас илүү зохицсон байна вэ?

47
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *