Цэцгийн саванд цэцгээ удаан хадгалах 10 арга

0

Бэлгэнд ирсэн цэцгээ удаан хадгалахыг хүн болгон хүсдэг. Хүсэл талаар болж цэцэг хурдан гандаж хатах нь даанч харамсмаар.

Баглаа цэцгийн насыг уртасгаж эзнээ удаан баясгах зарим нэг аргуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Том амсартай, цэвэрхэн саванд хийнэ

Нян болон микро биет үүсэхээс хамгаалж цэвэрхэн саванд цэцгээ хийнэ. Цэцгийн ишийг гэмтээхээргүй том амсартай сав сонгоорой.

 

Халуун усанд хийгээрэй

Мэдээж буцалсан халуун ус биш. 43-44 хэмтэй халуун усанд хийгээд сэрүүн газар ганц, хоёр цаг тавина. Халуун усанд хийснээр молекул цэцгийн ишинд илүү хурдан шингэх бол хүйтэн агаарт цэцэг чийгээ бага алдана. Энэ нь цэцгийн насыг уртасгана. Уг аргыг “хатаах” гэнэ.

 

“Хатаах” аргаас татгалзвал бүлээн усанд хийнэ

Хэрвээ дээрх аргыг хэрэглэхээс татгалзаж байгаа бол бүлээн эсвэл тасалгааны хэмтэй усанд хийнэ. Хайчилсан цэцэг бүлээн усыг хүйтэн уснаас илүү хурдан өөртөө шингээж авдаг байна. Харин үндэстэйгээ байгаа цэцгийг хүйтэн усанд хадгална.

 

Доод мөчрийг нь авна

Цэцгээ удаан хадгалахыг хүсэж байгаа бол усанд орох ишний навчийг аваарай. Усанд байгаа навч маш хурдан муудаж цэцгийн бусад хэсгүүдэд муугаар нөлөөлдөг байна.

 

Усаа солиорой

Цэцгээ шинээр нь байлгахын тулд өдөр болгон усыг нь солино. Шинэ ус хийхдээ саваа цэвэрлэж үржсэн нянгаас салаарай.

 

Мөчрийг нь зүснэ

Мөчир болгоны үзүүрийг зүснэ. 45 хэмийн өнцөг гаргахаар хурц хутгаар зүсээрэй. Ингэснээр цэцэг өөрт хэрэгтэй чийгээ хурдан авч чадна. Цэцгээ усанд хийхээсээ өмнө зүсвэл илүү үр дүнтэй.

Сарнай бол усан дотор зүссэн нь дээр: сарнай нь бусад цэцгийг бодвол агаар болон нянд илүү өртөмтгий тул хурдан үхдэг байна.

 

Цэцгийн бордоо ашиглаарай

Дэлгүүрээс бэлэн бордоо авч болохоос гадна өөрөө бэлдсэн ч болно. Бордоотой цэцэг нь илүү удаан амьдарч чадна. Бордоонд нян үржих нөхцлийг багасгах бодис байгаа тул цэцэг тань таны нүдийг удаан баясгах ажээ.

Бордооны жор – цитрусын төрлийн хийжүүлсэн ундааг цайруулагчтай холих. Дурын хийжүүлсэн ундаан дээр ус хийнэ.

Хийжүүлсэн ундаа болон усны харьцаа 1:3 байхаар тооцож холиод хэдхэн дусал цайруулагч нэмнэ. Энэхүү бордоо нь дэлгүүрт зардаг бэлэн бордооноос илүү үр дүнтэй гэдэгт итгэлтэй байж болно.

 

Нар, халуун агаар, жимснээс цэцгээ хамгаалаарай

Баглаа цэцэг дээр нарны шууд тусгал тусах ёсгүй бөгөөд хажууд нь халах төхөөрөмж, жимстэй таваг бүү тавиарай. Жимснээс ялгарах этилений хий нь цэцгийг үхэхэд нөлөөлдөг байна.

 

Хатсан цэцгийг хурдан салгаж аваарай

Аль нэг цэцэг нь хатаж эхэлсэн бол нэн даруй салгаж аваарай. Салгаж авахгүй бол бусад эрүүл цэцгүүддээ нөлөөлж эхэлнэ. Үхсэн цэцэг нь этилений хий ялгаруулж эхэлдэг ажээ.

 

Баглаа цэцгийн хослолыг зөв сонгоорой

Цэцэг болгон хоорондоо зохицно гэж байхгүй. Нарцисс болон гиацин цэцэг хоорондоо муугаар нөлөөлөх химийн бодис ялгаруулдаг тул тусад нь саванд хийнэ.

Дээрх зөвлөгөөний дагуу баглаа цэцгээ арчлаад байхад өнгө нь муудаж үхээд байвал эцсийн арга бий. Бүлээн усанд хэдэн минут хийгээд үзээрэй.

15
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/23 at 18:13

    Маш хэрэгтэй шинэлэг сайхан мэдээлэл байлаа.Шинийг эрнэ хийлж бодож сэтгэдэг хүнийг алдар гавьяа хүлээж байдаг юм шүү. Хөдөлмөрч хүнийг амжилт араас нь дагадаг юм шүү. Золбоотой сайхан залуус минь өөдрөг бүхэн өмнө чинь дандаа байж байг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *